UFC хүнс компани GOLIA архиар америкчуудтай нийлэн Монголоо зарж байна уу
2014/12/16
Өнгөрсөн амралтын өдрөөр интернэтээр гарсан нэгэн зүйл монголчуудыг ихээхэн бухимдуулсан билээ. Энэ нь Монголын төрийн сүлдний морийг даган дууриаж дүрсэлсэн шошготой GOLIA нэртэй архи байв.
Америкт нээлтээ хийсэн энэхүү архины зураг интернэтээр тарснаар монголчууд ийм зүйл байгааг нээн илрүүлсэн юм. Энэ архийг Америк баян Монголд захиалгаар хийлгэн өөрийн улсад нийлүүлж байгаа талаар өмнө бид мэдээлж байсан.
“Golia Vodka” компанийн эзэн Дэвид Соломон гэгч АНУ-ын Филадельфи хотод амьдардаг нэгэн аж. Тэрээр шинэ архиныхаа тухай ярихдаа, “Бид архиа Монголд үйлдвэрлэж, харин лонхыг нь Хятадад хийлгэдэг. Манай брэндийн хамгийн том зах зээл бол Америк, тэр тусмаа Филадельфи” гэсэн нь бий.
Тэгвэл улс орны маань нэрийг халтир мультар тахир дутуу мэт хувирган сархаданд нэр өгч, Монгол төрийн сүлдний морийг эрээ цээргүйгээр залсан энэ архины Монгол дахь хамтрагч нь UFC хүнс компани гэнэ. Дотооддоо нэлээд их хэмжээний спирт архины борлуулалттай тус компани одоо гадаад эрийн захиалгаар Монгол улсынхаа нэрийг зарж идэн явна.
Манай улс гадаадын улс орнуудад MONGOLIA нэрээр танигдан Чингисийн монголчууд гэсэн бахарxaлыг бий болгосон. Гэтэл өрөөл татанхай GOLIA гэх мэт архины нэрээр алдаршуулах тийм таатай сонсогдохгүй л байна.
Үйлдвэрлэл гаргаж болох ч улс орныхоо нэр хүндэд нөлөөлөхгүйц энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ядаж нь нэр усыг нь өөрчилөх санаа хэлэх тэдэнд байсангүй гэж үү. Шууд утгаар хэлвэл гадаадын улс оронд Монгол гэсэн нэрээ GOLIA мэтийн эрэмдэг байдлаар танилцуулж байгаад UFC хүнс компани эмзэглэхээ байсан гэж үү. Архиа л заран ашиг олж байвал Америк зэрэгтэй нийлэн улс орны нэр төрөө гутаах нь тэдэнд тийм ч хамаатай зүйл биш бололтой.
Өмнө нь Эзэн Чингис хааны нэрээ нэлээд идэж уусан одоо бүүр улс орны нэрээрээ тоглон уландаа гишгэнэ гэж үү. Энэ талаар холбогдох дарга даамлууд юу бодож байдаг бол хөөрхий ...
Зочин · 2014/12/17
Arhia yah be baidag l asuudal arhinaas tom asuudal mongold baihgui baigaa yum baihdaa uul uurhai gazar nutagaa zarchihaad arai uur yum yariachee mongol oron gadniihnii hul gar bolj suirlee
Зочин · 2014/12/17
Ufs iig delbelvel taarna
Зочин · 2014/12/17
bitgii xuts ene doodox ***
Зочин · 2014/12/17
UFC hiihguj bol Buryad esvel Ovor mongolyn neg arkhi uildverlegch kompany hiine shde
Зочин · 2014/12/17
Mongolyn arhiig gadaadad 30-40 zhil zarj baigaa. UFC sain baina. Eh ornoo bish arhia zarj baigaa bizdee. Eh ornyg license bolgood alj hediinee zarsan bizdee - Rio Tinto, hyatadyn uul uurhai kompaniudad.
Зочин · 2014/12/17
uvsiin ***** *****
Зочин · 2014/12/17
ufc tegsen bol mongolooos ****aaraa buzruuudaaaaaa udmaaraa ****aarai.
Зочин · 2014/12/17
анзаарч харвал эрэгтэйн хажууд байгаа архи, эмэгтэйтэй зураг дээр байгаа архины лого нь хоорондоо адилгүй байна. эрэгтэй хүний зураг дээрх логог манайхаас санаа авсан гээд зарга үүсгэвэл манай тал унана. учир нь д**********тай морь аль улсын үлгэрт байдаг. дундах дүрс нь тариа будааны дүрс байна лээ. нуруун дээрх нь арай ч гал, сар нар биш байсан. харин эмэгтэйчүүдийн барьсан лого бол яах аргагүй манай улсын эзэмшлийн лого байна. энэ архи яг аль логотой худалдаанд гарч байгаа юм бол доо
Зочин · 2014/12/17
hugjil devshild nemer boldogguima ghd yadaj eh ornoo gesen setgeltei bai
Зочин · 2014/12/17
Ард түмнээс сонгогдсон УИХ ын гишүүд нь луйварчин авир гаргаж байхад энэ ****** увс компанитай ч юу ярих юм
Зочин · 2014/12/17
surtei shdee, yun bolohguj bn
Зочин · 2014/12/17
ашиг олж л байвал архи мархи эх орон хамаагүй дээ эд нарт