Ардчилсан нийгэмд залуус өөрсдийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн амьдарч яваа. Тэдний сурч боловсрох, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх нь өөрсдийнх нь сонголт, эрхтэй. Гэхдээ өнөөгийн залуус эрхээ хэтрүүлэн эдэлж байна уу гэлтэй. Учрыг тодруулбал, "‎DVBBS EVENT MGL" зөвлөгөө хэмээн сургалт хийжээ. Тус сургалт iloft бааранд болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Mcs Coca-Cola TESO, Мөнгөн Пресс ХХК ажилласан гэнэ. 

Энэхүү сургалт нь харин насанд хүрээгүй хүүхдийг арай л эрт ээж, аав болоход нь уриалаад байх шиг. Нийгэмд хөл тавьж төлөвшөөгүй байгаа хүүхдүүдийг "single party"-нд урьж байна хэмээн цахим хуудсаар уриалан дуудаж байна. 

Сургалтын зарлалт, "Сайн байцгаана уу залуус аа. Монголын Анхдагч хүүхэд зориулсан парти аялал зөвлөгөө өгөх зориулттай DVBBS EVENT MGL зохион байгуулж байгаа single party хоёрдахь удаагаа болох гэж оролцоно уу гэж  урьж байх юм. Уг парти нь өсвөр насны охид, хөвгүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх өөрийгөө нээх зорилготой зохион байгуулагдаж" байгаа гэжээ. Харин мөн чанартаа өсвөр насны хүүхдүүдийг буруу зүйл рүү уруу татаж байна.  

Энэхүү "Kiss me party"-нд орохдоо Стикер наалгадаг ажээ. Стикер нь 5 болох юм бол өөрийн таалагдсан охин хөвгүүн дээрээ наагаад үнсэх ёстой гэнэ. 

Тус партины онцлог нь мөн л сонин утга агуулгыг илэрхийлжээ. Тодруулбал, гурван өнгийн бугуйн такстай юм байна. Эдгээрийн ногоон өнгөтэй нь ганц бие буюу хосоо хайж байна гэсэн утгатай. Харин  улаан өнгөтэй нь яасан ч байж магадгүй буюу яаж ч магадгүй хэмээх утгыг илэрхийлдэг аж. Түүнчлэн цэнхэр өнгөтэй такс нь намайг бүү оролд буюу хостой гэсэн утгыг илэрхийлжээ.  

Бидний ирээдүй хойчийг юунд бэлтгээд байна гэх харыг өөрийн эрхгүй энэ үйл ажиллагаа төрүүлсэнийг нуулгүй хэлье. Садар самуунд уруу татаж байгааг зохион байгуулагчид хэрхэн тайлбарлах бол. Эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт дэндүү сул байгаа нь эл партинаас харагдаж байна. 

Эх сурвалжийн хэлж буйгаар бол уг партийг Амин-Эрдэнэ охины хандивын арга хэмжээнд зориулж 15-20:00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйлгүй зохион байгуулсан гэлээ. Гэхдээ энэхүү арга хэмжээний үеийн гэрэл зургаас харахад тэд дотуур хувцасаа тайлж, эрээ цээргүй үнсэлцэж байх юм. Эрүүл хүн огт танихгүй хүнтэйгээ үнсэлцэж, хувцасаа тайчих уу!!!

Зургийг DMNN ТББ-ын фэйсбүүк хуудаснаас авсан болно.