“Цэнгээний газарт хөрөнгө оруул” гэж тэтгэлэг олгоогүй юм шүү, оюутнууд аа
2014/12/17
Улс орны эдийн засаг улам хүндэрч, саяхан буураад байсан ам.долларын ханш эргэж өсөөд 1900 төгрөгт хүрлээ.
Төр засгийн удирдлагууд эдийн засгийг сэргээх асуудлыг гол ажлаа болгон ярьж, ирэх оны төсвийг боломжтой бүхнээс нь танасаар байгаа. Харин удахгүй шинэ он, цаашлаад цагаан сар болох гэж байхад айл өрхүүд санхүүгийн хүнд байдалд орлоо. Зарим айл нь бүр хоосон хонох дээрээ тулаад буй гэх.
Энэ тухай эрэгцүүлэн нийтийн унаанд явж байтал хажууханд “Хичээл ч яахав, тэтгэлэг хурдан буугаасай. Шинэ жил болох гээд байхад бүр таг шүү. Уг нь буучихвал сургуулийнхаа шинэ жилд орж, бас найзуудтайгаа уулзан зад наргимаар байдаг..." гэж хоёр оюутан ярилцахыг сонслоо.
Хүн бүр хоногийн хоол, хувцас хэрхэн авах, аж амьдралаа яаж зохицуулах, ирж буй баяруудыг хэрхэн тэмдэглэх тухай бодож, хөлс хөдөлмөрөө дуслуулж явахад тэдний хувьд санаа зовох зүйл нь шоу бололтой.
Тэдэнд сар бүр “Үндэсний тэтгэлэг” хэмээн олгодог 70200 төгрөгийг улирлаар нь нэг мөсөн олгож байхаар болсон. Харин тэр тэтгэлэг олгох хугацаа нь энэ сарын 10 байсан ч аль хэдийнэ өнгөрчээ. Тиймээс оюутнууд сүүлийн үед хичээлээс илүү тэтгэлгийн мөнгөө бодож, шөнө ч нойр нь хүрэхгүй байгаа байх.
Өнгөрсөн жилүүдэд оюутнууд багш нарын, Оюутны холбооны гишүүдийн, эсвэл сонин, телевизээр албаны хүний өгч буй ярилцлагаас тэтгэлгээ хэзээ буухыг мэддэг байсан. Гэтэл энэ жилээс тэд ээлж дараалан Сургалтын төрийн сан руу утасдаж “Бидний 70 мянган төгрөгийг хэзээ өгөх вэ” гэж шаардаж, шахах болсон сурагтай.
Шинэ жил ойртох тусам бүр олон оюутан утасдаж байгаа аж. Албаны хүний хэлснээр 112 мянга гаруй оюутанд олгох 9-12 дугаар сарын Үндэсний тэтгэлгийн 30.5 тэрбум төгрөг Төрийн санд суугаад байгаа аж. Сургалтын төрийн сан, их дээд сургуулиуд оюутнуудын голч дүнг бодож дууссан бөгөөд өнөө маргаашгүй Сангийн яам руу тэтгэлэг олгож эхлэх тухай хүсэлт явуулах гэнэ.
Ингэснээр шинэ оноос өмнө буюу энэ сарын 28-ны үеэр оюутнуудын дансанд орох юм байна. Харин оюутнууд шинэ жилийн баяр, хүлээн авалтад зарцуулах гэж хүлээсээр цөхрөнгөө барж буй аж. Уг нь зөв ашиглавал их мөнгө. Гэвч тэд зүгээр олсон мөнгийг харин ч нэг санаа зовох зүйлгүй баруун, зүүнгүй цацна даа.
Тэтгэлгээ авмагцаа сургалтын төлбөртөө тушаах, хичээлийн хэрэгсэл худалдан авах, багшаас авсан номын төлбөрийг төлөх, хувцас авах, хоногийн хоол гээд зөв зохистой зарцуулж буй оюутан олон байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч энэхүү менгө оюутны амьдралд бодит тэтгэлэг болж чадаж байна уу гэвэл үгүй.
Өмнө нь тэтгэлэг олгодоггүй байхад, тэр бүр хөдөөнөөс мөнгө явуулахгүй учраас цагийн ажил хийж олсон мөнгөө зарим нь төлбөртөө нэмэрлэж, ойр зуурын хэрэглээгээ хангадаг оюутан олон байсан. Өөрийн хүч хөдөлмөр шингэсэн мөнгийг дэмий зүйлд үрэх хайран байдгийг хүмүүс мэдэх байх.
Тиймээс юуных нь тэр баар, караоке хэсэх билээ дээ. Хааяа нэг шоудлаа гэхэд хүнээс зүгээр аваагүй мөнгө юм чинь хэн ч түүнийг буруутгахгүй. Сайндаа л “Оюутнууд хичээлдээ анхааралгүй шоудаж байна” гэж хэлнэ. Үнэхээр шоучин, хичээлд суудаггүй, муу сурдаг хүүхэд мэр сэр байх ч олонхи нь хичээл таслахгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэг байлаа.
Харин өнөөгийн оюутнуудын олонхид нь бэлэнчлэх үзэл сэтгэхүйд нь гүн суусан гэхэд хилсдэхгүй. Уг нь тэдэнд ард түмний татвараас “Та нар мөнгөнд санаа зоволтгүй хичээлдээ л анхаар. Санхүүгийн хүндрэлгүй байж л ихийг сурч, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болно” гэж өгч байгаа ухаантай. Гэтэл тэд үүнийг нь “Цэнгээний газарт хөрөнгө оруул" гэж өгсөн мэт дураараа дургих болсон.
Яахав, өөрт нь олгож буй мөнгийг хэрхэн ашиглах нь тэдний дур л даа. Гэхдээ баар, караоке, пабууд энэ тэтгэлгийг буух үеэр хөл хөдөлгөөнд дарагдаж, оюутан залуус согтуурч буйг хараад дуугарахүй байж чаддаггүй юм. Энэ дүр зургийг та харахын тулд оюутны тэтгэлэг буусан үеэр захын нэг цэнгээний газраар шагайхад л хангалттай.
Цагдаагийн байгууллагаас ч “Оюутны тэтгэлэг буух үеэр архидалт газар авч, гэмт хэрэгт холбогдох нь ч ихэсдэг” хэмээн мэдээлсэн нь бий.
Анх бүх оюутанд олгодог байсан ч одоо голч дүнг нь харгалзан үздэг болсон нь сайшаалтай. Энэ хичээлийн жилээс эхэлж муу сурдаг оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь “Үндэсний тэтгэлгийг бүх оюутанд хавтгайруулан олгох нь шударга биш зүйл” хэмээн олон хүн үзсэн юм.
Тиймээс тухайн оюутны голч дүн 2.0-оос доош бол тэтгэлэгт хамруулахгүй болсон нь одоохондоо зөв шийдвэр гэж болно. Гэвч бодит байдалд тэтгэлэг авалгүй үлдэж буй оюутан маш цөөн байгаа болов уу. Учир нь “Голч дүнг харгалзан үзэж тэтгэлэг олгоно гэдэг бүтэхгүй асуудал.
Оюутнууд багштайгаа яриад ч юм уу, ямар нэгэн аргаар голчоо ахиулдаг гэсэн” хэмээн нэгэн танил оюут маань хэлсэн удаа бий. Өнөөгийн байдлаар голч нь 2.0-оос дээш бол үндсэн тэтгэлгээ авч, 3.2-0 дээш бол 50, 3.6-аас дээш б 75 хувийн нэмэгдэл урамшуул авч буй.
Бүр БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиад эхний гурван байрт шалгарсан олон улсын олимпиадаас шагналт байр авсан оюутанд 100 хувь нэмэгдэл урамшуулал олгоно гэж байгаа. Амжилт, сурлагаар, үнэхээр тэргүүлж буй оюутнууд нарийн шалгуураар тэтгэлэг олгох нь зүйн хэрэг.
Харин зүгээр н үнэн худлаа нь мэдэгдэхүй онц сурсан гэх /Багшаас дүн гуйж онц гардаг/ оюутнуудад эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед үргэлжлүүлэн олгоод байх нь зөв шийдвэр лав биш.
Нийгэмд нэн шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн барилгыг олноор нь барих шаардлагатай байхад татвар төлөгчдийн мөнгийг оюутнууд зүгээр л үрээд байж боломгүй санагдана.
М.Наранболд
ХИСТОРИЗМ ДАШ · 2016/01/04
Наад нийтлэлээ бодож хэлмээр юм монголын оюутнууд 2хон оюутны замбараагүй яриагаар дүгнэгдэхгүйгсанахтун. Голч энтэр чинь ч буруу залчиж байгаа .м биш үү. 3,0 дээш өгнө 3,6 дээш 50 рувь, 3,8с дээш 75 болсон 120 мянган оюутан 70 авдаг байсан бол өнөөдөр авах гэж байгаан.үүүний талд ч хүрэхгүй байгаа. Тэр 28.нд орсон нь хаана байнаа. Битгий худлаа хүссэнээрээ донгодож бай . Бүх оюутан тийм задгай, назгай, наргиж цэнгэдгүй юм. Энэ тэтгэлэг гнж зүйлээ ойлгож зөв ашиглаж хэрэгтэй юмандаа зарцууулдаг оюутан олон гэдгийг мэдэхгүй байж. Арчаагүй амны бэлэггүй өөрөө шоучин гар болоод бусдыг ингэж сайн шүүмжилж байгаа гэж ойлгогдмоор байна. Наад худал үндэслэлгүй ярианаас чинь
Зочин · 2014/12/19
zaa, bugd tiim bish sh dee, hedhen toonii tiim yumnuud baihiig uguisgehgui.Bid nart ene mongo hichneen ih nemer boldog geech.
Зочин · 2014/12/19
ОРОЙН ЦАГААР БАР ХЭСЧ АРХИДАЖ ЯВАА ОЮУТАН БАЙВАЛ ЦАГДАА НАР СААТУУЛЖ УЛМААР ДАХИН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАХ ЭРХИЙГ НЬ ХАСЧ ЭЦЭГ ЭХЭД НЬ МӨНГӨН ТОРГУУЛЬ ТАВЬЖ СУРАХ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ ЗӨВ САНАА ЗОРИЛГОТОЙ ХҮҮХДҮҮДЭЭ ДЭМЖВЭЛ ЯАСЫН.СУРЧ БОЛОВСРОХ ДУРГУЙ НӨХДИЙГ БУСАД ШУДАРГА АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВАА ХҮҮХДҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Зочин · 2014/12/18
zaaaa yu gej bvgdeereen ingehevdee heseg bvleg *****vvd ni l ingej bar savaar tenej bhgvi yu manai dvv l lav ter mongoon hicheeldeen oortoon zov l zartsuuldag bitgii iim gemgvi hvvhedvvdiig hamj heleed bai za!
39 zaluu · 2014/12/18
zaluu huuhduud bayrlaj tsengej avah hergtei ym uzeh hergteishdee bidnii nasan deer irheere ayndaa tsengeh ni bagsnaa duu nar mini.harin bayrlahdaa uhaantai bodlogtoi ymand hemjee bdag gedgiig oilgoj bai.
Зочин · 2014/12/18
би 3-р курсын оюутан хотын бид нар хичээл тараад хурдхан гэртээ харихсан гэж боддог Харин хөдөөнөөс ирсэн оюутнууд яадаг гээч ... 10000 аар биеэ үнэлнэ
Зочин · 2014/12/18
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020