Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс “Аюулгүй Саппоро” арга хэмжээг зохион байгуулж, биеэ үнэлэгчдэд хяналт шалгалт хийн 40 гаруй эмэгтэйг түр саатуулан, захиргааны арга хэмжээ авахаар болжээ.  Энэ ажиллагааны үеэр биеэ үнэлэгч Ө нь 3-7 насны гурван хүүхдээ зочид буудалд орхисон байсныг олж тогтоон тэдгээр хүүхдүүдийг харьяа дүүргийн халамжийн төвд хүргэж өгсөн байна.

 

Биеэ үнэлэгч Ө нь өөрийн гэсэн орон байргүй буудлаар гурван хүүхдийнхээ хамт байрлан хоног төөрүүлдэг байжээ.  Тэрбээр хамгийн сүүлд байсан тухайн зочид буудлын үйлчлэгч нарт өөрийгөө "караоке"-д ажилладаг гээд найм хоног байрласан байна. Бага насны гурван хүүхэдтэй тэр эмэгтэй шөнө гарч яваад, өдөр нь хүүхдүүдтэйгээ хамт байдаг байсан гэнэ.

 Тэрбээр хоногийн 40 мянган төгрөгийн өрөөнд байрлаж байсан бөгөөд цагдаа нар тухайн буудалд ирээд гурван хүүхдийн ээжийг нь “Аюулгүй Саппоро” ажиллагааны үеэр баривчилсан хэмээн мэдэгдэж хүүхдүүдийг аваад явжээ.