Khasform pictures продакшны бүтээл зохиогчийн эрхийг зөрчижээ
2014/12/18
Ер нь манай уран бүтээлчид жижиг гэлтгүй асуудал дээр үл ойшоосноос болж эцэст нь ямар үр дагавар болох вэ гэдгийг төсөөлөөгүйн нэгэн жишээ Хувьсал продакшны залуу жүжигчин Ганчимэгийн бичсэн Зүрхээр наадагч киноноос ишлэлтэй яруу найрагч Х.Тэргэл нарын хооронд үүсэж буй асуудал манай улсад лав анхных биш байх магадгүй зохиогчын эрхийг хөндөж асуудал болгож босгож ирж байгаа нь Х.Тэргэл ,дуучин Сэрчмаа зэрэг уран бүтээлчид байх.
Энэ үзэгдэл бол манай улсад бол хэвийн үзэгдэл мэт болсон зүйл. Ядахнаа аливаа зүйлээс сэдэвлэн санаа авлаа гэхэд хаанаас,юунаас хэний зөвшөөрөлтэй ямар бүтээлээс авсанаа цухасхан ч болов хийж буй бүтээл дээрээ тайлбар бичиж тусгаж баймаар санагддаг. Ялангуяа дэлгэцийн бүтээл нь монтажлаад дууссаны дараа тэр тусмаа нийтэд цацсаны дараа эргээд хэзээ ч засах боломжгүй болдог бөгөөд аливаа маргаан гарахад тэр бүтээлийг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар хаах эсвэл асар их хэмжээний алданга хүлээх зэрэг хохирол үүсдэг учир хэн хэндээ хэцүү байдаг. Мөн түүнтэй адил сүүлийн үед аливаа дуучдын дууг сover-лэж дуулсан нэрийдлээр болсон болоогүй буруу зөрүү хоолойтой хүмүүс Social media ертөнцөөр тэнүүчлэх болжээ.
Миний доор үгүйлэх гэж байгаа түүх бол кино урлагийн бас нэгэн жижэгхэн салбарын бүтээл гэх үү дээ.Тэрттээх 28 жилийн өмнө Мөрөөдөл нэртэй нэгэн дууны үг болон аяыг зохиож Монголын радиогийн алтан сан хөмрөгт Айзам-2 хамлагийн дуучин Жаргалсайхан,Мөнхбаяр нарын дуулсанаар мөн зохиогч нь миний нэрээр хадгалагдсан байдаг. Тэр ч бүү хэл 1992 онд Ая дууны жигүүр уралдаанд ч энэ дуугаараа оролцож тэргүүн байрын шагнал хүртэж байсан. Гэтэл дууг маань үл таних нэгэн залуу oдоогоос 1жил 6 сар гаруйн өмнө дуулж /түүний нэрийг Д.Эрдэнэбилэг ,клипийг хийсэн Production нь бол Khasform pictures / зохиолтой клип хийж дүрсжүүлсэн байдаг. Гэтэл надаас ямар ч зөвшөөрөл аваагүйгээр үл барам тэр клипний дор уг дууг зохиосон зохиогчийн нэр овог огтхон ч байдаггүй юм. Ядахнаа миний нэр овогийг тавьчих зай олдоогүй юм байхдаа гэсэн сэтгэгдэл төрж байсныг юун нуух билээ дээ. Гэтэл уг дууны клипийг үзэгчийн нүдээр харвал дуучин нь өөрөө зохиож дуулсан мэт сэтгэгдэл төрөхөөр. Уг нь би амьд сэрүүн байгаа юмсан. Надтай холбогдох боломжгүй байлаа гэхэд дууг маань анх дуулсан дуучнаар дамжуулаад харилцаа холбоо хөгжсөн энэ эрэн үед зурвас ч болтугай яагаад бичиж болоогүй юм болоо гэсэн бодол төрж байсныг юугийн нуух билээ дээ. Хэрэв надаас асуусан бол би дуугаа дуулуулах байсан уу гэдэг бас эргэзээтэй.Мэдээж өмнө дуулчихсан дуучнаас илүү хальж дуулах эсвэл хэмнэл хэмжээг нь өөрчилж цаг үетэйгээ зохицсон хөгжмийн найруулга хийлгэж байж хэмээн хүнд хүрэх байхалдаа.
Энэ бол бас нэгэн жишээ юмаа. Тиймээс Монгол улсад одоо үйлчилж байгаа зохиогчын эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож ямар нэг хулгайн бүтээл болон зохиогчийн зөвшөөрөлгүй ашигласан бүтээлүүдтэй хатуу тэмцэх цаг нэгэнтэй иржээ.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн дууны зохиолч МУСТА Шагдарын Энхбат.
АНУ, Чикаго хот 2014 оны 12 сарын 17 ны өдөр.