Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцлон хүргэж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг тоймлон хүргье.

-УИХ-ын гишүүдийн ээлжит тэнэглэл-

УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Үүнийг хэн ч мэдэж байгаа.  Гэхдээ Монгол улс парламентын засаглалтай болсноос хойш УИХ-ын гишүүдээс дархан эрхээ эдэлж байгаа нь энэ гээд ингэж тэнэглэж байсан түүх нэгээхэн ч үгүй билээ. 

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нарын хүсэлтээр Төрийн ордны баруун талын зогсоолыг өнөөдрөөс эхлэн зөвхөн гишүүдэд зориулахаар болжээ.  

Тэд дархан эрхээ эдлэх болсон шалтгаанаа зогсоол олдохгүй байна гэх. Хэрвээ УИХ-ын гишүүд ажлын цагтаа буюу өглөө 08 цагт ирсэн бол зогсоолын гачигдалд орохгүй л байх. Тэгтэл 10 цагт хоосон байсан зогсоол 11:30 цагийн байдлаар мөн л хоосон байсан.  

Өнөөдрийн байдлаар Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг бөгөөд  цагтаа ирдэггүй, зогсоолгүй хоцорсон УИХ-ын гишүүд  ийнхүү бухимдлаа бусдын эрх ашгийг зөрчин байж илэрхийлээд байна. Харин гишүүдийн зогсоолыг  цахим ертөнцөд УИХ-ын гишүүдийн тэнэглэл хэмээн нэрлэв.

-Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг зориулалтаар нь ашиглахаар боллоо-

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг одоо л зориулалтаар нь ашиглая нийтлэлийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл уг эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал,Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэрийг гаргаж холбогдох ажлын хэсгийг байгуулсан байна.

Тус эмнэлэг нь Төрийн ордны хажууд байрладаг бөгөөд Хууль зүйн яамны харъяанд байдаг юм. 2012 онд тус эмнэлгийн барилгыг нурааж оронд нь шинэ барилга барьсан. Гэтэл барилгын ажил дуусах үед уг обьектийг эмнэлэг бус оффисын зориулалтаар ашиглах шийдвэрийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гаргасан билээ. Түүний гаргасан шийдвэрийг эмнэлгийн ажилчид эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулж байсан ч Х.Тэмүүжингийн шийдвэрийг цуцлуулж дийлээгүй юм.  Тэгвэл уг маргаан одоо л нэг шийдвэрлэгдэж тус барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах шийдвэрийг холбогдох байнгын хороо гаргалаа. 

-З.Баянсэлэнгэ хандлагаа өөрчилөхөөр болжээ-

Ч. Улаан эхнэртээ 12 тендер авч өгч, З.Баянсэлэнгэ 9 тэрбумын тендер авчээ гэх мэдээлэл өчигдөр цахим сайтууд болон  фэйсбүүк, твиттерт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг тендер авсан гэсэн мэдээлэл шуугиан тарьсан. Тэгвэл энэхүү мэдээлэлд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Сайт дээр гарч байгаа болон сэтгүүлчдийн бичсэн захиалгат, гүтгэлгийн зүйлийг уншаад эзэд нь улс төрчид байдаг тул гэж ойлгож, ханддаг байлаа. Гэтэл дэндэнэ гэхэд арай биш ээ. Бусдын адил шүүх цагдаа гээд яах вэ гэж бодож байсан хандлагаа өөрчлөхөөс” гэлээ. 

Түүнийг “Арз Суварга” ХХК-ны нэр дээр есөн тэрбумын тендер авчээ. Түүгээр ч зогсохгүй одоо 26  тэрбумын тендер хөөцөлдөж байна хэмээн Ч. Улаан эхнэртээ 12 тендер авч өгч, З.Баянсэлэнгэ 9 тэрбумын тендер авчээ нийтлэлд дурдсан байна. 

-О.Магнай У.Хүрэлсүхийг нохойн баасаар дуудснаар “Но” -той баримтаа дэлгүүлэв-

Эрхийн мэргэн бүх нарыг харваж унагаж чадахгүй бол тарвага болно гэж ам гарсан. Харин

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр өөрийн "Twitter" хуудсаараа "Бензиний үнэ нэгдүгээр сарын 1-нээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрэхгүй ажлаа өгнө" гэж ам гарлаа.

Харин хууль шударга ёс ярьдаг О.Магнай төрд ажилладаггүй найзуудаа төрд ажилладаг гэж хэлээд ногоон паспорт аваад өгсөн гэнэ.  Түүний энэ ганц үйлдлээр хариуцлага хүлээх нь тодорхой юм. Үүнээс гадна нэлээд олон "но"-той асуудлаас болоод О.Магнай ажлаасаа гарах арга зам хайж байгаа гэж зарим эх сурвалжууд түүнийг сэжиглэж байгаа.

Тиймдээ ч сүүлийн үед ихээхэн амбиц хөөн элдэв мэдэгдэл, жиргээ хийж буй түүнийг МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр "Хандыг нь хага дарах Шадар сайдтай болсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнэрээр халхалж энэ тэр" гэж бичихэд хариуд нь О.Магнай "Чиний Шадар сайд нохойн баас" хэмээн жиргэв.

Харин энэ жиргээг уншсан У.Хүрэлсүх "О.Магнай нохойн баас яахав. Харин чи энэ баасаа цэвэрлээрэй" гэж баримт үзүүлсэн байна.  Үүнийг харсан Магнай ч элдэв тайлбар бичилгүй таг болсон байна. 

B5LgWZICUAAkcll

Үргэлжлэлийг эндээс уншина уу

-Малчдаас татвар авна-

Улсынхаа эдийн засгийг хамгийн түрүүнд тавих асуудлуудын нэгт тавьсан шийдлийн засгийн газар малчдаасаа татвар авах нээ. Тодруулбал, УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг малчдаас авч буй татвар татаасын асуудлыг нэг мөр болгож шийдвэрлэнэ хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр олон малтай малчдаас авах татвар татварын асуудлыг нэмэх талаарх судалж байгаа аж. Энэхүү асуудлаа тун удахгүй хуульчилж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэв. Малчид ирэх жилээс малын хөлийн болон бэлчээр, ус ашигласны татвараа төлөх бололтой.

-Эрэн сурвалжлагдаж байсан зургаан хүүхдийг илрүүлжээ-

“Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16,17-ны өдрүүдэд явуулсан байна. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгч, хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхэд, төвлөрсөн зах, олон нийтийн газарт хүүхдээр гуйлга гуйлгаж буй иргэн. Хүүхдийг хамруулан дүүрэг тус бүр дээр байгуулагдсан дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хамтарсан ажлын хэсэг нутаг дэвсгэрийнхээ хүрээн дэх томоохон дэлгүүр, хүнс, худалдааны зах, кино театрууд, зорилтод бүлгийн хүүхдүүдийн байршдаг газрууд. Шөнийн цэнгээний газрууд, олон нийтийн талбай, томоохон сүлжээ дэлгүүр, цахим тоглоомын газар, алслагдсан зочид буудал, цайны газруудад илрүүлэлт хийж ажиллажээ.

Энэ үеэр 16-ны өдөр 52, 17-ны өдөр 20 нийт 72 хүүхэд цуглуулж бүртгэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус хэлтсийн давхардсан тоогоор 16 алба хаагч 09.00-01.00 цаг хүртэл, 24 цагаар дөрвөнн алба хаагч хонож үүрэг гүйцэтгэсэн байна.

“Донбоско” төвд байрлан ажиллаж буй нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүл мэндийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь ирсэн хүүхэд тус бүр дээр “Хараа хяналтгүй хүүхдийг бүртгэх, тодорхойлох үнэлгээ, кейс шилжүүлэх, холбон зуучлах, эцэг, эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааны гэрээ, хууль, журам тайлбарлах үйл ажиллагаа” зэргийг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан, усанд оруулж, хооллон, шинэ хувцас өмсүүлэн ярилцлага, зөвөлгөө өгч ажилласан юм. Дүүрэг дэх ажлын хэсгүүдээс илрүүлсэн нийт 72 хүүхдийн 68 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй хүүхэд байжээ.

Үүний үр дүнд эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, “Гүнт” төвд бага насны гурван хүүхдийг хүүхэд асран хамгаалах төвд, хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт, гэрт нь хүргүүлэхээр хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл төв”-д тус тус хүлээлгэн өгчээ. Мөн арга хэмжээний хүрээнд төөрсөн нэг, эрэн сурвалжилж байсан зургаан хүүхдийг илрүүлжээ.

-Найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орлоо-

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны зээлтэй холбоотойгоор шинэ хуучин орон суунуудын үнэ 20-30 хувиар өсчээ.

Тэгэхээр орон сууцны өсөлтөөс шалтгаалаад 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс журамд өөрчлөлт оруулж, иргэд найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол м.кв-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байрны м.кв-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.

Энэ талаар арилжааны банкуудад энэ сарын 17-ноос эхлэн мэдэгдэгдсэн бөгөөд банкуудад дээрх нөхцөл энэ сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөгдөх юм байна. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа