9 тэрбумын тэндэрийн асуудлаар З.Баянсэлэнгэ гишүүн хариулт өглөө
2014/12/19
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ 9 тэрбумын тэндэр авсан гэх мэдээлэл гадуур тархаад байгаа. Мэдээлэл тархах үеэр гишүүн гадаадад томилолттой явсан бөгөөд энэ талаар ямар ч тайлбар өгөөгүй байсан юм.
Тэгвэл тэрбээр өнөөдөр цаг үеийн асуудлаар болоод өөрт нь холбогдоод байгаа олон тэрбумын тэндэрийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Ингээд түүний ярьсан зүйлийг хүргэе.
З.Баянсэлэнэгэ: Арц суварга гэх компанийг мэдэх ч үгүй.
"Эмэгтэй гишүүд өнгөрсөн долоо хоногт Хонг Конг -д очиж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын хуралд суугаад ирэх хооронд надтай хоблоотой мэдээлэл гарсан байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 12 сарын 16-ны өдөр Sonin.mn, dorgio.mn, top.mn, tsag.mn зэрэг цахим мэдээллийн сайтууд, Өглөөний сонин гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр миний нэр төрд халдсан мэдээлэл гарсан.Улстөрийн зорилготой миний нэр төрд халдсан мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өмнө нь би сайн муугаар зөндөө л хэлүүлж явлаа. Энэ удаад арай л дэндэж байна. 9 тэрбумын асуудал гэдэг бол онц их хэмжээний гэмт хэргийн шинжтэй мэдээлэл. Энэ мэдээллийг МАНАН-гийн бүлэглэл, олигарх хүмүүсийн хийж буй ээлжит явуургүй үйлдэл гэж би харж байна. Тэр “Арц Суварга” гэдэг компани надтай ямар ч холбоогүй. Би тэр компанийг мэдэх ч үгүй. Энэ талаар тухайн компани өөрийнхөө зүгээс тайлбар хийх болов уу гэж бодож байна. “Арц суварга” гэдэг ямар учиртай компани, юу хийдэг юм, яаж яваад 9 тэрбум төгрөгийг надтай холбогдуулсан юм. Эсвэл миний нэрийг холбогдуулаад тендер аваад байгаа юм уу. Тендер авна гэдэг улсын мөнгөөр зээлж үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Би компаниудыг тендер авах нь буруу гэж үзэхгүй. Улс эх орныхоо хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулаад үйл ажиллагааг явуулж байгаа гэж бодож байна. Тухайн компанийг улстөрчтэй ямар замаар холбож, яриад байгаа ч сайн ойлгохгүй байна. Би өөрийнхөө зөвлөх туслахуудад гадаадад явахдаа тодруулахыг хүссэн ч эх сурвалж нь нууцлагдсан байна.
Би 1 сая 318 мянга 408 төгрөгийн цалин авдаг. Цалингийн зээлтэй гишүүн
Намайг 9 тэрбумын тендер аваад Зайсанд орд харшид амьдарч байгаа гэсэн байна.Хамгийн сүүлд ТВ5 телевиз манайд очиж, “Ажлын дараа” гэдэг нэвртүүлэг хийсэн. Би Чингэлтэй дүүргийн 17 хороо, Сурагчийн 60-777 тоотдоо одоо ч амьдарч байгаа. Миний иргэний үнэмлэхний хуулбар энэ байна. Гишүүн болоогүй байхдаа авахуулсан зурагтай хэвээрээ байгаа. Миний сарын цалин татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээрээ 1 сая 318 мянга 408 төгрөг авдаг. Хамгийн сонирхолтой нь би энэ удаад жирийн ардын хүүхэд УИХ-д орж болдог юм гэсэд жишээг харуулсан. Энэ зам мөрийг баллахгүй юмсан гэж амьхандаа л хичээж ажиллаж, байна.Би бусдаас дутуу явахгүй юмсан гэсэндээ нууцалж явсан мэдээллээ гаргахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Өөрөөр хэлбэл, би цалингийн зээлтэй. УИХ-ын гишүүдээс над шиг цалингийн зээлтэй хүн байхгүй байх. Би Худалдаа хөгжлийн банкнаас авсан цалингийн зээлтэй. Үнэхээр харамсаж байна. Дээр нь би онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн тул үнэн зөвөө олуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандана. Би сайтыг, сэтгүүлчийг буруутгаж, мууг нь үзэх гээд байгаа юм биш. Та бүхэн зөвөөр ойлгоорой, миний нэр хүндэд халдлаа. Ялангүяа МАХН, эвсэл МАНАН үүсгэхийн эсрэг байсан. Гишүүд эсрэг байсан. МАНАН-ийн эсрэг баттай зогсож байсан гишүүдийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй онц хүнд хэрэгт холбогдуулсан энэхүү захиалгын шинжтэй мэдээллийн эзнийг олохын тулд хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй байна.Мөн тэр “Арц суварга” компанийг тайлбар хийгээсэй гэж хүсэж байна. Хэрэв би авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон, тэр тендерийг аваад дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байдаг юм бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн, шалгуулахад ч бэлэн. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Дээр нь нэмээд хэлэхэд УИХ-ын гишүүн болоод 76 гишүүнээс ганцаарахнаа шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон хүн нь би. Яагаад гэвэл та бүхэн мэдэж байгаа. Би 8 сар хүн зодсон хэрэгт гүтгэгдэж шүүх цагдаагаар явж байсан. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд яллагдагчийн ширээний ард суугаад үнэн зөвийг тогтоолгох гээд суусан. Үнэн зөвөө тогтоолгоод гарч ирж байсан. Түүн шиг би яллагдагчийн ширээний ард сууна.Би одоо байгаа УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээрээ далимдуулж, халхавчилж ялаас мултарч байгаагийн эсрэг байдаг. Яагаад шүүхийн танхимд орж болдоггүй юм. Яагаад яллагдагчийн ширээний ард сууж чаддаггүй юм гэж гайхаж байгаа. -ын гишүүдийн бүрэн эрхтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болголоо гэдэг. Тийм учраас би бүрэн эрхээрээ далимдуулахгүй. Хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэхээр авсан юм байдаг юм бол шоронд ороход бэлэн байна. Ийм зүйлийг л хэлэхийг хүссэн юм. Дээр нь УИХ-ын гишүүн болсонносоо хойш Засгийн газрын эв нэгдэлтэй байлгахын төлөө , Шударга ёс эвслээ эв нэгдэлтэй байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж ажилласан. Тэр нь магадгүй өнөөдөр улс төрчдийн байр суурийг ганхаах, Засгийн газрыг унагаах үйл ажиллагаанд нь саад тотгор үзүүлсэн учраас намайг болон МАХН-ыг буруутгаж, надаар далимдуулан олон хүнийг ажлаас нь халах гэсэн зорилго агуулж байна гэж би харж байна” гэлээ.
Зочин · 2014/12/23
bitgii *****t avgai mini, chinii tsalingiin zeel gedeg chini zoriudaar araa bodoj dur esgej avsan mongo gedgiig chini medne, chi zugeer l dald orchihooch.
nk · 2014/12/21
sain baina. shudarga emegtei baina amjilt