“МD Тор” гэх барилгын компанийг иргэдийг хулхиддаг гэдгээр нь өдгөө олон нийт андахгүй сайн мэднэ.

 Нэгэнтээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулж, “МD Тор” тэргүүтэй 50 гаруй барилгын компанийн зөрчлийг илрүүлж байсан билээ. Энэхүү шалгалтаар дээрх компаниуд нийт 560 иргэнд гурван тэрбум төгрөг идсэнийг илрүүлж зөрчлөө арилгах шаардлага өгсөн юм. Тус гурван тэрбум төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийг “MD Тop”, “Тайгам Алтай”, “Тектоник” гэсэн гурван компани учруулсныг олж тогтоосон юм. 
    Тэр ч бүү хэл “МD Тор” компани нь гэрээгээр халхавчлан иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь залилангийн шинжтэй үйлдэл гэж Цагдаагийн байгууллагад хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, чимээ намдаасан. Мөн иргэдийг хулхидсан мөнгөөр тэргүүлсэн “Тайгам Алтай”, “Тектоник” компаниуд ч өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулж дуусаагүй тухай оршин суугчид ч бидэнд хандсан юм. 
    Тэдний ярьж байгаагаар бол зөвхөн энэ гурван компани ч биш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л барилгын компаниудад иргэдээс квадрат метр хулгайлах сонирхол байдаг гэнэ. Дээр дурдсан барилгын компаниуд зарим орон сууцнаас 5-8 метр квадрат метр идснийг ч тэд дуулгасан юм. Тиймээс хаа газар орон сууц худалдан авч байгаа иргэд эхлээд барилгын зураг төсөл, хэмждэг байгууллагаар хэмжүүлэх нь туйлын зөв гэдгийг анхааруулсан юм.


     Учир нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд олон байдаг ч зарим нэг нь барилгын компанийн эзэдтэй хуйвалдах тохиолдол ч гарч байсан аж. Тэгэхээр доорхи нэр бүхий компаниудаар хэмжүүлэх нь зүйн хэрэг гэнэ. Дашрамд дурдахад байрны талбайгаа хэмжүүлэхийг хүссэн иргэн өөрийн сонгосон компанидаа хүсэлтээ гаргаж, үнэ хөлс, цаг хугацаагаа тохироод хэмжилтээ хийлгэх ёстой. Хэмжилт хийх ажлын хөлсийн хувьд м.кв нь 2000-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа гэнэ. Томоохон талбайтай байр хэмжих тохиололд м.кв-ийг 2000 төгрөгөөр тохирохоос гадна өрөөний тооноос хамаарч тогтсон тариф мөрддөг компаниуд ч байна. 
      Юутай ч метр квадрат нь хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй байр худалдаж авчихаад таван метр квадратаар идүүлж 10 гаруй сая төгрөг зүгээр өгч байхаар та хэдэн төгрөг төлөөд хэмжүүлчихэд яагаад болохгүй гэж. 

А.Гал