“Чингис хаан”-ы нэрээр гоёсон хятад ”пиво”
2014/12/21
Өнөөгийн дэлхий ертөнцийн өдий хүртэлх түүхийн нугачаанд аугаа байлдан дагуулалт, ухаалаг улс төр эдийн засгийн бодлого, хууль цаазны дорхи эрхэмсэг оршихуйгаараа Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч, Чингис хаан алдаршсан. 12-14 -р зууныг элээсэн 200 орчим жилд Монголын их хаадууд л дэлхий ертөнцийн их түүхэнд сайн муугаар нөлөөлж байсныг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас л 20-р зууны төгсгөлд, манай их эзэн Чингис хааныг “мянганы суут хүн”-ээр энэ үеийнхэн тодруулсан биз. Гэвч дэлхийг эзэлж явсан Монголын бахархал Эзэн Чингис хааны маань нэр өөрийн улсын төдийгүй хятад улсын архины шилэнд хаяглагдах болжээ.
Монгол үндэстний бахархал болсон их хааны нэр хөргийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, хэрэглэх, ашиглах хүрээ хязгаарыг тогтоох, жинхэнэ утгаар нь Монгол үндэстний бахархал байлгах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Чингис хаан” нэр “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө баталсан билээ. Гэвч энэхүү хууль нь хэрэгжихгүй “гууль” болсон бололтой. Учир нь Монгол түмний бахархал болсон Эзэн Чингис хааны нэрийг хэвлэсэн хятад ханзтай, хятад шар айраг тус улсад үйлдвэрлэгджээ.
Монголчууд бид өөрсдийгөө “Аугаа их Чингис хааны үр сад” хэмээн цээжээ дэлдэн “онгирдог″. Гадаад хүнтэй хэл нэвтрэлцэхгүй мунгинахдаа хүртэл “Чингис хаан, Монгол” гэж хальт хэлэхэд л гадныхан дуу алдан “Чингис хаан” хэмээн хүлээн авдаг. Гэвч бид энэхүү бахархал болсон хааныхаа нэрийг гутааж архи, пивоныхоо шилэнд хаяглаж эцэст нь гадаа хогонд хэвтэх “Чингис”. Эрүүл саруул ухаантай, жирийн эх оронч сэтгэлгээтэй хэн ч байсан их хааныхаа зургийг энэ олон мянган архины шилэн дээрээс харахыг хүсэхгүй. Гэвч яагаад өдрөөс өдөрт зураг, хөрөгтэй “Чингис хаан” гэх архинууд төрсөөр байна вэ. Яагаад үүнд хэн нэгэн нь зохицуулалт хийхгүй өдийг хүрч хятад улсын архины лонхонд хүртэл хэвлэгдэх болов. Энэ бол эмгэнэл юм. Ийм эмгэнэлтэй байдлыг хэн таслан зогсоох вэ. Эцэстээ хүүхэд багачууд их хаанаа архины шилэн дээрээс л олж харах нь… Харин хятадууд “манай монголчууд манай Чингис хаан” гэж ярих ихээхэн дуртай учир сайн мэдэхгүй гадны хүмүүс хятад пивог хараад хятадын Чингис гэж бодохоор.
Зочин · 2014/12/24
tegeed manaih si zinpin geed l arhi hiicheech .