О.Магнайн айдас ажлаа өгөхөд хүргэв
2014/12/23
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Шийдлийн” хэмээх Засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүй хэмээн ажлаа өгөхөөр мэдээлэл хийв.
Агентлагийн даргын алба бол бас ч чиг баргийн аавын хүүд олдох боорцог биш. Тэгэхээр олон жил гудамжинд улстөр хийж, түүнийхээ шанд авсан албан тушаалаа чухам яагаад өгөх болов гэдэг нь хэний ч сонирхолыг татаж таарна. Түүний өөрийнх нь хэлсэнчлэн шинээр байгуулагдсан Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй. Ардчиллын үнэт зүйлсийн эсрэг үйлдэл хийж байгуулагдлаа. Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөг хүчинтэй, сөрөг хүчин нь Засгаа хянадаг байх ёстой гэж үздэг. Зарим нам дэд сайдын албан тушаал оруулж ирнэ гэдэг нь хуйвалдаан дээд цэгтээ тулж байгаан илрэл. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил зарчимтай яавч нийлэхгүй зүйл” хэмээсэн нь бол зүгээр л нэг тайлбар.
Үнэн хэрэгтээ энэ бол О.Магнайн ажлаас гарах шалтгаан биш. Өөр томоохон шалтгаан байгааг тэр бүрий хүмүүс мэдэхгүй байх. Хамгийн том шалтгаан гэвэл “Шийдлийн” Засгийн газарт МАН-аас У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдон ирсэнтэй холбоотой. Тэрээр У.Хүрэлсүхийг намны удирдлагад байхад байранд нь дайрч орон тугийг нь шатааж байсан хүн. Улмаар О.Магнай 2008 оны сонгуулиар МАН-ын байрыг шатаахад гол дүрийн этгээд байсан гээд энэ хоёр эрхэм эрт урьдын өгөө аваа байгаа. Тиймээс У.Хүрэлсүх Шадар сайдын хувьд О.Магнайд хөөрхөн сануулга өгч болно. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шалгалт оруулахад л түүнд хүнд цохилт болно. Хүн л юм чинь уул овоогоор нь хэрэг тариагүй ч өөрийгөө хорлочих юм байлгүй яахав дээ. Тиймээс л айгаад ажлаа өгчихлөө.
Нөгөө талаар тэрээр нэгэнт ийм айдастай алба залгуулж байхаар ажлаасаа гарч, цэвэр шударга хүний дүрд тоглох нь айсуй 2016 оны сонгуулийн гол имиж болно гэдгээ ч сайн тооцоолсон хэрэг. Ерөөсөө шалтгаан нь энэ. Түүнээс биш О.Магнай тийм шударгадаа ажлаа өгсөн хэрэг огт биш шүү дээ.
А.Гал
Зочин · 2014/12/24
Magnai bol zugeer l alai sal***ai mungu ugvul henii ch umnuus yuch hiij medeh ***** hudlaa Eh oronchiin bag zuusen muu hujaa ene nuhuriig uls turuus bur musun ****uulah heregtei HAMGIIN IH HOR NAIRUULSAN SHURGUU HIISEN NUHUR DUU
Зочин · 2014/12/24
magnai bol hudalch shouchin
zochin · 2014/12/24
magnaig ***lgah heregtei.umnuh ***dar said terbishdavga magnaig turiin munguur gadaad dotood yavah ni iheslee gej helj baisan.