Эмнэлгийн гаражийг шорон болгосон талаар ХЗЯ-наас албан ёсны тайлбар өглөө
2014/12/24
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг оффисын зориулалтын байр болгон өөрчилсөн. Гэвч Шийдлийн засгийн газар буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг байрыг буцаан эмнэлэг болгох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд уг байрны үйл ажиллагаатай танилцахад байрны гаражийг шорон болгосон байсныг хэвлэлд мэдээлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эмнэлгийн найман машины багтаамжтай гаражийг хүмүүсийг байцаах, цагдан хориход зориулан бэлдсэн байсан юм. Харин энэ талаар Хууль зүйн яамнаас албан ёсоор тайлбар өглөө. Тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат “Энэ барилгын зориулалтыг өөрчилж, Хууль зүйн яам болон ЦЕГ-ын харъяа мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллагын контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл, иргэдэд үйлчилгээ үзүүлэх төсвийн зориулалтаар засварлах тухай Засгийн газрын 122-р тогтоол 2012 оны арваннэгдүгээр сарын 31-нд гарсан. Харин Б блок нь одоо яригдаад байгааЦЕГ-ын харъяа мөрдөн шалгах асуудал харицсан барилга юм. Үүн дотор нөгөө хэл дагуулаад байгаа саатуулах өрөө ч багтана. Мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллагад сэжигтэн яллагдагчийг байцаахад зориулсан түр саатуулах өрөө заавал байх ёстой. Бүх дүүргүүдийн хэлтэст ийм саатуулах өрөө байдаг. Түүнээс биш эмнэлгийн барилгыг шорон болгосон хэрэг биш. Ингэж ярьж байгаа нь дэгс яриа” гэж тайлбарласан юм.
Зочин · 2014/12/25
эмнэлэг чигээр нь ашиглая
Зочин · 2014/12/25
тэнэг хүмүүсийг хуурч байгаа юм шиг тайлбар хийхээ болимоор юм ард түмэн та нараас илүү ухаантай бхүү
Зочин · 2014/12/25
тэмүүжин анхнаасаа эрэггүй юм хийёэн