“Сентерра Гоулд”-ын лобби ба С.Ганбаатарын бухимдал” “
2014/12/28
Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрим арга хэмжээний тухай 2013 онд Засгийн газрын 100 тоот тогтоол гарсан байлаа. Үүний дагуу Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордыг стратегийн ордод оруулах бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ. Гэвч Хөшөөтийг хөрөнгө оруулагчид нь дэмжээгүй. Энд хөрөнгө оруулагчид харин орон нутгийнхантай тохироо хийсэн гэдэг. Харин Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордыг бүрэн судлаагүй, технологийн шийдэл тодорхой бус гээд хойш тавьсан байна. Тэгвэл Гацуурт дээр одоо ид маргалдаж байна, улс төрийн хүрээнийхэн. Маргаан бараг сүүлчийн шатандаа орлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Гацууртын ордтой холбогдуулан УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэл илэрхийллээ. С.Ганбаатар, Болорчулуун нар Гацууртыг ашиглах төслийн зарчмууд дээр эсрэг байр суурьтай байгаа аж. Тэд Бороогийн алтны ордыг тавхан жилд цөлмөөд алга болсонтой адил юм болох гэж байна гэлээ.
Бороогийн алтны орд гэснээс тэнд манайхан социализмын үед Германы геологчидтой хамтран хайгуул хийсэн юм билээ. Хожим 1992-1995 онд Америкийн “Моррисон Кнудсон” компани алтны орд ашиглаж байснаа гэнэт ашиг муутай байна гээд лицензээ буцаагаад өгчихсөн байлаа. Тэд алтны судлаа олоогүй байх. Харин удалгүй Австралийн “Портлэнд хаус” компани Сү.Батболд нарт 3 сая доллар амлан хамтарч хувьцаа эзэмших санал тавин, Канадын “Кэмико” компанийг зуучлан оруулж ирсэн юм. Ингээд Сү.Батболд эндээс хэсэг хугацаанд алт шүүрчээ. Канадууд “Бороо гоулд” компани байгуулж, Баабарыг Сангийн сайд байх үед Тогтвортой байдлын гэрээ гэгчийг хийсэн нь алтаа гадагш алдах том суваг шуудуу малтаад өгчихсөн байлаа. “Бороо гоулд” эхний таван жилдээ татвараас бүрэн чөлөөгдөж, дараагийн таван жилдээ 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр гэрээлсэн нь хатуухан хэлэхэд манайд нүүрлэсэн “эдийн засгийн аллага”-ын эхлэл болсон болов уу. Зарим мэргэжилтэнүүдийн тооцоолсноор Бороогийн хөдийгөөс эдгээр он жилүүдэд 43 тонн алт татваргүйгээр гадагшилсан гэдэг.
Сү.Батболдын түнш, “Сентерра гоулд” компанийн эзэн Жон Казакофф болон түүний хамтрагчид хэдэн жилийн өмнөөс Гацууртыг Бороотой нийлүүлэн ашиглах боллоо. Гэсэн ч уул уурхайн компаниудын зүрхэнд шар ус хуруулсан “Урт” нэртэй хууль гарч Гацууртыг хөдөлгөсөнгүй. Тус ордын ойролцоох Сэлэнгийн Мандал сумын урд хэсэг, байгалийн тансаг бүрдсэн Будангийн гол, хэвлийдээ эртний түүхийн үнэт өв хадгалсан Ноён уул зэрэг уул уурхайд харшлах олон газар бий. Тэдгээрийн нэлээд нь “Урт” нэртийн хязгаарлалтанд орсон байгаа. Үүнээс болоод “Урт” нэртэй хуульд чагтлуулсан Гацууртын эзэд, ялангуяа том босс Жон Казакофф нь хоёр жил гаруйн өмнөөс “Би танай “Урт” нэртэй хуулийг өөрчлүүлнэ” гээд дээгүүр баахан гүйсэн боловч санасандаа бүрэн хүрч чадаагүй. Гэхдээ тэр Гацууртын ордыг Монголын стратегийн ордын жагсаалтанд оруулж байгаад ашгаа гаргаж авах ухаан сийлжээ. Энд мэдээж Монгол түнш Сү.Батболд нь тусалсан биз. Тэгээд ч Уул уурхайн яамныхан өөрсдийн чиг үүргийн дагуу Жон Казакофф нартай уулзсан гэдэг. Жон Казакофф харин тэдэнд дээрх саналыг эхэлж тавьсан юм билээ.Уул уурхайн сайд Р.Жигжид үүнийг нь нотолж, “Сентерра гоулд Монголиа” компани 2014 оны 5 дугаар сарын 20-нд стратегийн ордод хамруулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Төрд эзэмших хувь хэмжээний талаар ярилцсан. Тэд манай төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хамтрах боломжтой гэсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг 326 сая ам.доллараар тооцож байгаа. 70 тэрбум төгрөгийн ногдол ашиг олно. Компанийн өөрийн хөрөнгө болон зээлийн харьцаа 20:80 эсвэл 34:66 байна” гэж байлаа.
Өнөөгийн мөрдөж буй хуулиар бол стратегийн ордыг “Урт” нэртэй хуульд хамааруулахгүй байгаа юм. Энэ их хорлонтой. Хэрвээ Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулчихвал тэр хавийн тансаг байгаль мөхөх аюул нүүрлэж магадгүй. Ийм өнцгөөс харвал Гацууртыг стратегийн ордод багтааж байгаад ашиглах нь “Сентерра гоулд” компанийн эзэн Жон Казакофф нарт л илүү өгөөжтэй ажээ. Тиймээс С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын бие даагч гишүүд “Ингэж болохгүй” гэж байна. Тэд “Эрх баригчид сайндаа ч ийм шийдвэр гаргах гэж байгаа юм биш. Гацууртын алтыг яг Бороогийн ордынх шиг таван жилийн дотор зөөж гаргах гэж байна. Гацууртын ордын борлуулалтын орлогыг 3 их наяд төгрөгөөр тооцсон гэнэ. Татвараар 660 тэрбум төгрөг орж ирэх юм байна. Хуулиар бол төр 34 хувийг авч болно. Гэтэл одоогийн яригдаж байгаа нөхцөлөөр манай төрд 20 хувийг эзэмшүүлэхээр болж байна. Роялти 2.5 хувьтай. Ийм байх ёсгүй. Тиймээс бид Гацууртыг ашигтайгаар шийдүүлэхийн төлөө тэмцэнэ” гэсэн юм.
“Сентерра гоулд Монголиа” компани нь Гацууртын ордыг манай стратегийн орд болгуулчихаад ашиглахаар тохирвол хамтарсан компани байгуулна гэж байгаа. Монголын эзэмших хувьд оногдох хөрөнгө оруулалтыг тэд өөрсдөө гаргаж зээлээр үйлдвэрлэлээ эхлүүлэх юм байна. Хамгийн хамарсалтай нь байгальд учирч болох хор хохирол тул С.Ганбаатар нарын бухимдаад, эсэргүүцээд байгааг буруутгах аргагүй биз ээ.
Б.Отгонбаяр
Зочин · 2015/01/19
50 tn altaa mongoldoo xeregleed uzej chadax zorig bnuu ninja naraasaa doroi xymdxan tur iig mongolchuud zalxaad baigaa shuu oroitson boroo
Зочин · 2014/12/30
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таа******л авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай машин унадаг энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм