Ажил дээр өргөн хэрэглэх ярианы 100 өгүүлбэрийг оруулж байна. Хэрэв та гадаадад ажиллахаар явах гэж байгаа бол эсвэл монголдоо гадаад хүмүүстэй хамт ажилладаг бол таньд хэрэг болно. Энгийн юм шиг мөртлөө яг цагаа тулахаар санаанд ордоггүй өгүүлбэрүүдийг цуглууллаа. Найз нөхөдтэйгээ илүү дотно байхад тань тус болох байх. Таны хэл сурах үйлст амжилт хүсье. Чөлөөтэй хуулж түгээж болно. Гэхдээ манай сайтын нэрийг дурьдаарай. www.iTALK.mn

 italk.mn

1. Чиний зөв, Тэгэлгүй яахав
You bet./ Absolutely.

2. Өөрийгөө л хичээ
None of your business.

3. Хэлсэн хэлээгүй биеэрээ амсчихаад байна.
Thanks for the history lesson.

4. Би өчигдөр кадр тасарчихжээ.
I got blacked out yesterday.

5. Тэр авах ёстой юмаа авжээ. (Шангаа хүртжээ).
He deserves it.

6. Чинийхээр больё. Чи хүссэнээ л хий.
You are the boss!. It’s up to you.

7. Өөрөөсөө ичээч.
Shame on you!

8. Чи надад яаж ингэж чадаж байнаа?
How could you do that to me?

9. Хэн ч чамайг зогсоож чадахгүй .
Ah, nobody can stop you.

10. Тэр ёстой гоё газар. (Кафе, хофийг хэлэхдээ)
That place rocks! That place kicks!

11. Ингээд л болоо юу? Ердөө л энэ үү (Яриа сэтгэлд хүрэлгүй дуусах үед)
That’s it? /Is that all?

12. Хэлэх гэсэн зүйлээ хэллээ. Ердөө энэ. (Дээрхийн адил товчхон хариулт)
That’s all, That’s it.

13. Сайхан хоол идлээ.
I’ve never eaten better.

14. Юуны төлөө найзууд байдаг билээ дээ? (Найз чинь баярлалаа гэвэл, хариуд нь хэлж болно)
Come on, what are friends for?

15. Сэтгэл хөдлөөд бараг л уйлах нь ээ.
It was so touching, I almost cried.

16. Уучлал гуйхаар юм болоогүй ээ.
There’s nothing to be sorry about.

17. Үүнээс илүү сайн юм гэж хаана байхав.
It couldn’t be better than this!

18. Молиго (Ммм-мээ)
Neh Neh Neh Boo Boo

19. Та харамсахгүй ээ!
You won’t be disappointed!

20. Намайг амархан дөнгөнө гэж битгий бодоорой.
Don’t you think I am that easy. (you -г өргөлттэй хэлээрэй)

21. Чиний хийсэн юм бүр дандаа ийм байх юм.
That’s what you always do.

22. Орчныхоо уур амьсгалыг мэдрээч, тэнэг минь
Consider your surroundings, you fool.

23. Харж л бай. Чи хариугаа амсана.
Just wait! I’ll get (Эсвэл pay) you back.

24. Энэ удаа чамайг харж үзье.
I’m gonna let it slide only this time.

25. Тэр хаана ч очсон амьжиргаатай.
He will never starve anywhere.

26. Хэтэрхий ихийг мэдвэл өөрөө бэртэх бий.
You’ll get hurt if you try to know too much.

27. Мундаг хүн шиг царайлахаа больж үз.
Stop acting like you’re all that.

28. Тоглоом чинь хэрээс хэтэрлээ.
The joke is too harsh.

29. Тоглоом наргианаа больцгооё.
Let’s stop playing word games.

30. Би тийм амархан харагдаад байна уу?
Do I look like I am easy?

31. Бие таагүй байна.
I feel heavy.

32. Битгий буруугаар ойлгоорой
Don’t get me wrong.

33. Цочирдоод, хэл ам эвлэхгүй байна.
It’s so outrageous I can’t say a word.

34. Чи юу дуртайгаа хий.
Suit yourself.

35. Би ч сурсан юмаа мартаагүй шүү.
I’ve still got it. (it гэдэг нь эзэмшсэн эрдэм, чадварыг хэлж байна)

36. Чи өөрийгөө үхсэн гэж бодоорой.
You are dead meat!

37. Чамд хандаж хэлээгүй шүү.
Don’t take it personally.

38. Чи миний оронд өөрийгөө тавиад үздээ.
Put yourself in my shoes. Let’s shift/ change our ground.

39. Битгий надад ая тал засаад бай.
Don’t try to butter me up.

40. Надад хамаагүй.
Sue me!

41. Хоосон байснаас л дээр.
That’s better than nothing.

42. Уур хүрч дэлбэрэхийн наана байна.
My head is about to explode.

43. Тэр хүүхэн их олон ааштай
She has a multi-personality.

44. Арай дэндэж байна гэж бодогдохгүй байна уу?
Don’t you think you are too harsh?

45. Чи ийм дээрээ тулан байж хийх албагүй.
You don’t have to do all that.

46. Сэтгэл гэгэлзээд, ажил гарт орохгүй байна.
I’m so excited, I can’t work.

47. Надад ч гэсэн сайхан биш байна.
I don’t feel well(good) about it, either.

48. Би үүнийг хийхийг тэгтлээ хүсэхгүй байна.
I don’t feel like doing it.

49. Санаснаас муу байна.
It’s not as good as I thought. (expected)

50. Ядраад бие хөшүүн байна.
My whole body aches.

51. Тэр залуу гүзээ суучихаж .
He has a big, pot belly.

52. Тэрний юу нь буруу болчихоов?
What’s wrong with him?

53. Зүүгээр хатгаж байгаа юм шиг санагдаж байна.
It feels like a needle poking me.

54. Тэр ер нь л тийм хүн дээ.
He’s usually like that.

55. Чи надад гомдчихоо юу?
Are you mad at me? Are you pissed off?

56. Чи ч өөдгүй амьтан юм.
You have no respect.

57. Чи өөрийн ухаантай байна уу?
Are you out of your mind?

58. Хайран юм!
What a waste!

59. Битгий худлаа баярхаад бай.
Don’t act like you are rich.

60. Тэр хүүхнийг би онилсон шүү.
That girl is mine. He is on my list.

61. Би үнэхээр хүнд байдалд байна.
My position is very uncomfortable.

62. Би үүнд төрөлхийн авъяастай.
I was born for this.

63. Надаар заавал хэлүүлэх гээд байгаа юм уу?
Do I have to make it explicit?

64. Би их гижигтэй.
I am ticklish.

65. Түүнийг орхичих, тэгэж байгаад болих байлгүй дээ.
Leave him alone. He’ll stop it eventually.

66. Энэ даалгавар үнэхээр дургүй хүргэж байна.
This homework is very tedious.

67. Битгий хэтрүүлээд бай.
Don’t go too far.

68. Маргаад байлгүй, зүгээр за гээд хэл.
Just say it, don’t argue.

69. Чи дандаа яахаараа ингэдэг юм бэ?
Why are you always like that?

70. Ийм хүн гэж бас байдагаа~!
What kind of person is this!

71. Тэр гаж донтой байхаа?
Isn’t he a pervert?

72. Хүүхдүүд ноцолдон барин том болдог шүү дээ.
Kids grow up fighting all the time.

73. Ээ~ Би ч одоо баларсан.
Man.. I’m dead now.

74. Загвар муутай хувцас байна.
Those clothes are out of style.

75. Наад захын соёл алга.
It was wrong from the beginning.

76. Хэн зөвшөөрсөн юм бэ?
With whose permission?

77. Миний амьдрал яахаараа ийм байдаг байнаа.
Why is my life like this?

78. Тэр ч асуудлын тулам шүү.
He’s a pain in the neck

79. Би юу хийхээ өөрөө мэдье.
I’ll take care of my business.

80. Ямар нэг юм нуугаад байгаа юм биш биз?
Are you hiding something?

81. Миний өрөө замбараагүй болохоор гишгэх зай ч алга.
My room is so messy, there is no place to step.

82. Чиний хэлдэг юм дандаа л ийм байх юм.
You always choose that type of words.

83. Чамд сэтгэлдээ тээж явдаг хүн бий юу?
Do you have someone in mind?

84. Ямартаа ч больсон нь яамай даа.
It could’ve been worse than that.

85. Тэр өөртөө их итгэлтэй.
He is full of self-confidence.

86. Давгүй хүн байвал намайг танилцуулаарай.
Hook me up if there’s a good person.

87. Хэн чиний аашийг тэвчихэв дээ.
Who would put up with your attitude?

88. Албаар тэгээгүй юм шүү.
I didn’t mean to do that. / It’s not what I mean.

89. Чи урвагч.
You are a traitor!

90. Нуугаад байгаа чинь илт байна.
Everything shows./ It’s too obvious. / You can’t hide it.

91. Хэр удаан тэсэх юм болдоо?
How long could it last?

92. Тэгээд? Надаар юу хийлгэх гээв?
So? What do you want me to do?

93. Одоо буцах аргагүй ээ.
You can’t turn it back now.

94. Хайрын гал нь унтарчихаж.
The love has died.

95. Би байдаг бүхнээрээ дэнчин тавьсан.
I put everything into it.

96. Миний үгийг авахгүй байсан. Одоо өөрийгөө хардаа.
You didn’t listen to me, now look at you!

97. Ингэж хамаагүй хэлж болохгүй шүү дээ.
You’re not supposed to talk like that.

98. Энэ нээрээ тоглоом биш юмаа.
Man, this isn’t a joke!

99. Бид ямар харьцаатайг ч мэдэхээ байлаа.
I don’t know what kind of relationship we have.

100. Тэр залуу хөл хөнгөнтэй, сайхан ааштай.
He has an easy-going and cool attitude.