М.Наранбаатар УИХ-ын даргын “но” -г дэлгэлээ
2015/01/05
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, УИХ-ын дарга З.Энхболд “Зуун хүний хийдэг ажлыг 700 хүн хийж байна, архидалт хэрээс хэтэрсэн, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий үгийг тэдэнд хандаж хэлсэн нь МҮОНРТ-ийнхэний дургүйцлийг хүргээд авсан билээ.
МҮОНРТ-ийнхэн энэ үгийг эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн кино гаргадаггүй, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үгнийхээ төлөө биднээс уучлал гуйх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамааруулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэв.
Үүнд М.Наранбаатар ч хариу барьж, хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл гаргасан юм. Тэрээр "УИХ-ын дарга З.Энхболд, 700 хүнийг архичин гээгүй М.Наранбаатарыг тойрон хүрээлэгчдээс уучлал гуйхгүй гэсэн. З.Энхболдыг үүнийх нь төлөө шүүхэд өгнө. УИХ даргын хэлсэн үгнээс “Надаас бусад нь архичин, хэн ч биш гэсэн хандлага ажиглагдсан. Монголын ард түмнийг доромжилж байна гэхээр харагдсан. З.Энхболд олон газар ажилласан, хөрөнгө мөнгө ихтэй хүн байх. Тэрбум төгрөг нэхэмжилж байна. Тэрбум төгрөгийг хувьдаа биш МҮОНРТ-ийн хамт олны сайн сайхны төлөө зарцуулна” гэсэн юм.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Со гавьяат хатуу үг чулуудаж, М.Наранбаатарыг огцрууллаа. М.Наранбаатар суудлаасаа буухдаа дуугүй өнгөрсөнгүй, ярилцлага өгч, УИХ-ын дарга З.Энхболдын "но"г дэлгэлээ.
М.Наранбаатар ярилцлагадаа " Уг нь төв халхынхан их тохитой хүмүүс шүү дээ. Надад бол ямар нэг асуудал байхгүй. Харин төрийн хүний ёс зүй, буурь суурьтай чанар тэр хүнд байхгүй гэдгийг л харуулсан. Халагдсан хүндээ яасан ч их хайртай юм. Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгод ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Тэр хүслийг нь би биелүүлдэггүй. Өөрийнх нь өмч биш гэдгийг л хэлсний л үр дүн энэ. Түүнээс бидэнд өс хонзон, үйл ойлголцол байхгүй. Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий. Ёс зүйгүй зүйл 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед З.Энхболдлтэргүүтэй АН-ын 4 нэр дэвшигч “Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулсан. Ингээд нэг өдөр надруу залгаад “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэж МАН-аас нэр дэвшигчдийг хэлнэ гэсэн. Ингээд “Энэ арай болохгүй. Би сонгуулийн маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан. 2012 оны эхэнд би сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрөө зарлаж байж чимээгүй болсон шүү дээ. Би Өвөрхангайн Арвайхээрийн шороон дээр гэртээ төрсөн хүн. Намайг бүр 2008 онд хүртэл УИХ-д нэр дэвших гэж байна гэж шуугиж л байсан. Би өөрөө бодоогүй байхад ийм хардлагууд явж л байдаг" гэжээ.
Тодруулж хэлбэл, М.Наранбаатарын хэлснээр 2008 оноос З.Энхболд шахалт үзүүлж, дайрч давшлах болжээ. 2008 оны сонгуулийн өмнө одоогийн спикер, М.Наранбаатарт, З.Энхболд, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Бадамдамдин нар бол “Эвтэй дөрөв”, Д.Лүндээжанцан Я.Содбаатар, Г.Шийлэгдамба, С.Чинзориг нар “Сэвтэй дөрөв ” гэсэн утгатай нэвтрүүлэг гаргах хэрэгтэй тухай хэлжээ. Түүнийг нь хүлээж аваагүй аж.
Зочин · 2015/01/07
МҮОНРТ гэдэг маань олон нийтийн биш МАНАН-ийн телевиз болж байгаа ю******? ард түмээн
Зочин · 2015/01/07
AN-iin eronhii nariin bichgiin darga baisan hun eronhiii zahiralaar tomilogdsoniig ard tumen tolgoi segsren s***shron hartsgaaj ba, AN avsniihaa nuhiig oorsdoo ene meteer uhaj baij 2016 ond suuder ch ugui bulshlagdana. Mongoliin ard tumniig bitgii basamjlan doromjil, bid ***** bish shuu. Ta nartai tootsoogoo hiisen shig hiih odor oirhon ba.
Зочин · 2015/01/06
Цэвэр улс терийн томилгоо боллоо. Хорчин Сосорбарам Батжаргал нар дээрх жужгийг зохион байгуулав. Хараат бус гэдэг уг МУОНТР- д уйлчлэхгуй учир нь намын генесек эмэгтэй уг байгууллагыг удирдахад болсонд оршино
balt · 2015/01/06
naraa harhuu uilahgyi er hyn shig baigaach
Зочин · 2015/01/06
АН-ынхан гэж ийм л дарангуйлагчид байдаг юм шүү дээ ард түмээн мэдтүгэй, бүүмарт.
Зочин · 2015/01/06
Наад номоо Элбэгдорж, Энхболд нарт шахаач
Иргэн · 2015/01/06
http://mnb.mn/i/42503
өндөр болгох ну · 2015/01/06
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/06
бүгдээрээ хөтлөлцөөд монголын улстөрөөс зайлаад өгөөч би яг галзуурах гээд байна шүү
jack · 2015/01/06
ih l hetsuuhen yum bolj bgaan bndaa shuudhan helie hiisen ajil ni ih baigaad aldaj onoh buruu zoruu yarih zuiliig irged zowoor oilgono hiih yumgui baij neg negneesee shuumj haival er hund baimaargui avgain zan mongol televiz teleziiin geh zar bur 1500 tug avdag bairnii mongondeer shuu ene ih mongooroo hangalttai tonog tohooromj avchih bolomjtoi ezen hicheel zaya hicheen zahiral ni uuruu tehnikee solih geed zutgeed baival bolno ih hurliin darga ni ulsaa ***juuleh geed zutgeed baival uls chine hugjine tiimees TA 2 dorvitoihon shig yum hiij aild HUVIIN MASHIN TANSAG HOUSE AA AVSANDA AVAAD ORJ CHADAHGUI uhehdee sain bodooroi 2 oo
Зочин · 2015/01/06
хар хэрээнүүд бие биеэ барьж идэх шахах юм