“Цахилгаан тээврийн” Д.Жаргалсайхан “Номин”-гийн Ш.Баярсайханыг, цаашлаад Монголын ард түмнийг хуурсан уу
Монгол инженерийн ухаанаар бүтсэн “Eco bus” буюу Эко Автобусыг удахгүй нийтийн тээвэрт явуулж эхэлнэ гээд л нэг хэсэг шуугиж байлаа. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд жирийн иргэнээ хүртэл хөл хөөрцөг болон баярлаж, монгол хүнийхээ ур ухаанаар бахдацгааж байсан. Гэтэл үнэндээ нийтийн тээврийн энэхүү Эко автобусыг монголд үйлдвэрлэх биш зүгээр л урд хөршөөс эд ангийг нь оруулж ирээд угсардаг болохыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ ядаж моторны нэг боолтыг үйлдвэрлэчихээд Эко автобус үйлдвэрлэлээ гэж ярьсан бол илүү итгэл үнэмшилтэй байх байлаа. Харин эд ангиудыг оруулж ирээд нийлүүлж угсарсаныг угсралт гэх болохоос үйлдвэрлэл гэхгүй шүү дээ.
Тэгтэл Цахилгаан тээвэр компанийн захирлаар арав гаруй жил ажилласан Д.Жаргалсайхан нийлүүлж угсарсан автобусаа үйлдвэрлэсэн хэмээн зарлаж, төрд асар өндөр үнээр буюу нэг автобус бүрийг 160 мянган доллараар зарах гэж байсан ч энэ удаа бүтэлгүйтсэн сурагтай.
Аргагүй шүү дээ, бусад нийтийн тээврийн компаниуд автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд давдугаарт ордог “Зантау”-гийн унааг 50 мянган ам.доллараар оруулж ирсэн байхад урдаас авч ирж нийлүүлэн угсарсаныгаа 160 мянган ам.доллараар улсад шахах гэж оролдох нь шившиг биш гэж үү.
Иймээс нэг авютобуснаас л 100 гаруй мянган доллар унагах зорилготой байсан Д.Жаргалсайхан ихэд бухимдалтай байхын зэрэгцээ “Номин”-гийн Ш.Баярсайханы өмнө улалзаад нүүрээ хийх газаргүй болоод буй бололтой.
Учир нь “Номин”-гийн Ш.Баярсайханы хөрөнгө оруулалтаар энэхүү автобусыг угсарсан юм байна. Мэдээж бизнесмен эрийн толгойг Д.Жаргалсайхан ийм сайхан эко автобус үйлдвэрлэнэ, улсад шахаад тийм их хэмжээний ашиг олно гэх мэтээр чамгүй сайн эргүүлсэн болов уу. Тэгтэл өдгөө асуудал Д.Жаргалсайханы төлөвлөснөөс өөрөөр эргэж, тендерт Беларусийн автобусыг оруулж ирэх баг ялж байгаа гэнэ. Ингэснээр улсын төсвөөс нийтийн тээвэрт гаргах мөнгөний урсгал 2 тэрбум гаруй төгрөгөөр хэмнэгдэж байгаа аж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
|
zochin · 2015/01/21
Nomingiin avtobus denduu unetei uls ornoo bodohgui shuud l amandaa orson unee helj baihaar tendert ylagdahgui yah be dee.Oros ovtobus unendee chanar sain bur Beloruss bol sain shuu.
Зочин · 2015/01/07
ter Bayarsaikhanii aaw ni shilen deer 4n onkhoo buulgaad butne gej mergelee bailguidee...
Зочин · 2015/01/07
Гажигтай хүмүүс шүү
Зочин · 2015/01/06
*****************сэн ямбий автобуснуудаар улаанбаатар дүүрэхнээ гэж өчнөөн л явах явахгүй юм байгаа биздээ арай л юмаа.
өндөр болгох ну · 2015/01/06
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮