Ерөнхийлөгчөөр бөхчүүдэд лекц уншуулахыг хүсчээ
2015/01/06
Бөхчүүдэд лекц уншуулах тухай
Таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.
Тантай 2013 оны арваннэгдүгээр сард уулзах үеэрээ бөхчүүдэд лекц уншуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд та талархалтай хүлээж авсанд бид баяртай байгаа билээ.
Бид “Ерөнхийлөгч-1000 бөх” уулзалтыг Төрийн ордонд 2015 оны 3-4 дүгээр сард хийж танаар бөхчүүддээ лекц уншуулах хүсэлтэй байгаагаа дахин уламжлъя.
Манайх нийслэлд ажиллаж, амьдарч, сурч буй нийт улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд, бөхийн болон Биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаа монгол дээл, бөх малгай, одон тэмдгээр нь гоён жигдрүүлж таны лекцэнд хүндэтгэлтэй оролцуулах болно.
Монгол төр-ард түмний холбоо, харилцан хүндэтгэлийн илэрхийлэл, нийт эрчүүд, залууст бахархалтай дурсамж, өгөөжтэй сургууль болгон энэ уулзалт-лекцийг бид цаашид уламжлал болгох хүсэлтэй байгаагаа танд дуулгахад таатай байна.
Хүндэтгэсэн: Тэргүүн Р.Нямдорж
Зочин · 2015/01/07
Өөр хийх юм байдаггүй юм байх даа зүгээр л Хойд солонгосоос ялгарах юм алга үнэн **************илж байна аа Улс орон улам л хүнд байдалд ороод хоёр хөрш нь нүүр буруулаад байхад нэг юм боддоггүй л юм байх даа хөөрхийс....
Зочин · 2015/01/06
sumiin naadam gej ulsiin mungu uren taran hiisen naadamtsariig bolih heregtei yum shig sanagddag buhiin barildaan gej huuhed nohoin doog bolson jujig hiideg bolson doo
Зочин · 2015/01/06
saihan sanaa eronhiilogch maan a...gesen aabiin hyy bohod durtai mongol er HYN
Зочин · 2015/01/06
ха ха.унших уншуулах хоер таарч дээ.монгол улс ч мөхөж байна даа.....