“Дүү маань өндийх ч тэнхэлгүй өвчиндөө шаналан үхлээ хүлээж байна”
2015/01/06
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар багийн иргэн Бат-Оргил гэх эв эрүүл байсан залуу Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд том оврын ачааны машинаас цемент буулгаж байхдаа хүнд бэртэж эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар манай Undesten.mn сайт өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл уншигчдадаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс хэрэг гардаг өдөр чухам яг юу болсон тухай товч өгүүлье. Өнгөрсөн оны наймдугаар сард Бат-Оргил хоёр найзтайгаа нийлж хэдэн төгрөг олохоор Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд том оврын ачааны машинаас цемент зөөхөөр болжээ. Ингэхдээ тухайн машины жолооч нартай аман гэрээ байгуулан, тохиролцсон аж. Ингээд ойролцоогоор 64 тонн цемент буулгахаар ажилдаа ханцуй шамлан орсон байна. Удаа ч үгүй Бат-Оргилыг тонгойгоод босох тэрхэн агшинд дээрээс нь нэг тонн хэртээ цемент унаж, улмаар хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
Улмаар нуруу, нугасны хүнд гэмтэлтэй гэх оноштой Улаанбаатар хотод ирж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хоёр сар гаруй хугацаанд хэвтсэн ч бие нь огт дээрдээгүй байна. Эмнэлэгт удаан хэвтэх боломж, бололцоо байхгүй тэрбээр төд удалгүй нутаг буцжээ. Гэвч бие нь өдрөөс өдөрт муудаж, бөгсөн бие нь мэдээгүй болсон байна. Түүнчлэн эмчилгээ, арчилгаа дутагдсаны улмаас хоёр шилбэ, нуруу, гар, өгзөг гээд энд тэндгүй алгын чинээ том том цооролт өгч, тэр нь идээлээд хавдчихсан аж. Үүнээсээ болоод өнөөг хэр нь орноосоо нэг ч босолгүй өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэх болжээ. Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа хэд хэдэн хүнд хагалгаанд орж, 16-н ч оёдол тавиулсан байна.
Одоогоор түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд өндийх ч тэнхэлгүй өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэж байгаа аж. Түүний төрсөн ахтай нь холбогдоход “Дүүгийн маань бие маш хүнд байна. Хоолныхоо мөнгийг олох гэж яваад л ийм байдалд хүрчихлээ. Ийм байдалтай болгочихоод хариуцах газар ч алга. Эмч, эмнэлгийн ажилчид нь ч тоохгүй юм. Ганц дусал хийлгэх гээд сар гаруй хугацаа боллоо, арай л дэндүү. Бид ямар дусал аваад хийгээд өг гэсэн биш дээ. Авчихсан байгаа өвчин намдаах дуслыг ирээд хийгээд өгчихөж болно доо. Үнэхээр дүүгээ хараад элэг эмтэрч байна” гэв.
Түүнчлэн “Тухайн өдөр дүү маань тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э-Транс ложистик” компанийн ачааг буулгаж байсан. Гэвч тэд “Манай ажилчин биш болохоор бид хариуцахгүй” гээд халгаахгүй юм билээ. Аргаа бараад аман гэрээ байгуулсан гэх өнөөх машины жолоочтой нь хүртэл уулзаж үзсэн. Тэр хүн “юу ч мэдэхгүй” гээд зугтаагаад явчихсан. Өнөөдөр бид ингэж л амьдарч байна шүү дээ. Үнэхээр хэлэх ч үг алга. Арга мухардаад л сууж байна” хэмээн ярьж байсан юм.
Хохирогч Бат-Оргил нь 1976 онд төрсөн. Эхнэр, хүүхэдгүй нас өндөр гарсан ээж, аав хоёртойгоо амьдардаг аж. Хэдэн жилийн өмнө аав нь тал цус харваад хөдөлмөрийн чадвараа бүрэн алджээ. Харин гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан ээж нь саяхан хальтарч унаад сүүжнийхээ ясыг хугалаад гэртээ хэвтэж байгаа юм байна. Ингээд нэг гэрийн гурав гурвуулаа хэвтэрт орсон тул тусдаа гарсан ах нь тэднийгээ харж, асарч байгаа аж.
Ямартай ч бид энэхүү хэргийг нэхэн сурвалжилж, цувралаар хүргэх болно.
Зочин · 2015/01/10
humuusee bidnii tus heregtei humuus bna
Зочин · 2015/01/09
tuslamaar bna zurh ovdoj bna
Зочин · 2015/01/08
mongolchyydaa yadarsan negendee tyclay yaj tyslax ve bankand dans neelgeech chadlaaraa ilvvchilj tycalii
Зочин · 2015/01/08
Ene ail haraald urtjee. Ter sum hiiduud niileed urialaad tuslaacheee
Зочин · 2015/01/08
yadaj bhd 3laa hevtert hetsuu yuma uruvdmuur haragdaj bn
Зочин · 2015/01/08
****uul yostoi yadarch yavaa humuus bn hurdan tusalmaar bnaa
Зочин · 2015/01/07
Аман гэрээтэй байсан гээд Э Транс хариуц**********с мултрах ёсгүй. Нэг өдөр ч бай нэг цаг ч бай ажил л хийлгэсэн бол хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг нь Э Трансынх.. Ёстой ядарсан болохоор нь үхвэл үхэг гэж байгаа юм байна. Харин ч Э транс өөрсдөө дампуурч гайд гарвал таарна зэвүүн ******нууд вэ
Зочин · 2015/01/07
Gangan gegjin tansag amidardag humuust ene mungu karmand l bgaa bh ene zaluugiin umnuus guiya uhaantai uhamsartai saihan setgeltei mongolchuud mini tuslaarai ene zaluug hul deer bosgood avah yumsan tuslaarai ???????!!!!!!!!!!!!
Зочин · 2015/01/07
Зочин · 2015/01/07
Tuslatsgaaya
Зочин · 2015/01/07
Minii tursun duu ohin maani nuruu nugas ni medeegui bolood mongoliin emneleg emchilj chadaagui hauran saihan ohin duu maani gadgash yavj emchluulj chadaagui uud bolsond bi mash ih harma***g tuslah gazar olddoggui yum blee .
Зочин · 2015/01/07
yasan hetsuu yum be yahuu yaj tuslahuu yamaar ch yum be dee BURHAN mini...
Зочин · 2015/01/07
tuslah yumsan humuusee yamar hetsuu yum be ene deeguur baysad munguu urj yadad bie bienee ***gnaj mungun deer ni mungu nemj suutsgahar iim humuusde tuslamjiin garaa setgelee sungaachee mongoliin odontsoruud mongoliin tur zasag mneee
Зочин · 2015/01/07
mongotei neg ni hden togrog ogod tusalmaar yum
Зочин · 2015/01/07
сайн санаат хүмүүс минь ээ энэ залууд туслая
Зочин · 2015/01/07
ok
Зочин · 2015/01/07
ok
Зочин · 2015/01/07
Монос эмийн санд цооролт түлэнхий шарханд сайн Хятад тос 10500 төгрөгөөр зардаг юм Тэр тосоор энэ залуугийн шархийг эмчлэж өгөөсэй дөө .Хэвтэрт байгаа хүнийг байнга арчлаж байхгүйгээс цооролт үүсдэг юмаа Энэ залууг хараад өрөвдөж байна Нутаг хошууны сайн санаат хүмүүс болон найз нөхөд нь туслаасай билээ
Зочин · 2015/01/07
Zaluuchuudaa demjij tuslah ayan zohion baiguulval negdej tuslana shu
Hoorhii do · 2015/01/07
Ene aild udmiin *******hursen bn. Udmiin gedeg ni udmaar ni ugui bolgoh, uudluhgui bolgohiig helj bgan. Ehleed anagaah uhaanaar yavj bieiug ni tenhruulj abaad handiv tsugluulan aav, eej 2 ni bas emchleh heregtei. Bie ni edgersnii daraa ter udmiin haraaliig ariulguulah heregtei. Olnii hucheer bosood irnee. Mongolchuudaa amiddaa bie bienee hairla.
Зочин · 2015/01/07
ene zaluud tuslah heregtei humuusee chadah ydahaaraa banknii dans neegeed handiv tsugluulah heregtei
Зочин · 2015/01/07
nuguu emeed tuslaad bsan bguullagiin zaluuchuud tuslamjiin ayan zohion bguulj emchluulbel yamar ve. naidvartai udirdaj yavuulah humuus bh heregtei de.humuus tuslah l bh. olnii olon tavan tsen gedeg.
Зочин · 2015/01/07
nuguu emeed tuslaad bsan bguullagiin zaluuchuud tuslamjiin ayan zohion bguulj emchluulbel yamar ve. naidvartai udirdaj yavuulah humuus bh heregtei de.humuus tuslah l bh. olnii olon tavan tsen gedeg.
help · 2015/01/07
Tv-eer gargaj todorhoi medeelel hiivel iluu deer shuu dee. tedend tusalmaar bna. Zaluuhan huu bn. Tsag hugatsaa aldalgui hurdan tusalaya. utasnii dugaar handiviin dans bn uu????
Зочин · 2015/01/07
Iim tohioldold hariutslaga huleeh gazar,hun gj bdgui yumuu,araichdee.Odioo tegeed ene amitan yahiin be?!Minii hohi gd uhlee huleegeed hewtej bh yumuu.Ajil hiij mungo oloh gj l yawsan bnshdee.Ter 1 tn tsement tengerees unaagui,ali neg hariutslagagui yumnuudiin dutuu dulimag urson huraasan achisnaas l bolson bn shdee.Huuli hyanaltiihaan ta nar buruutnii n ololdoo,ene yadarsan zaluud emchilgeenii zardlii n garguulj ugoldoo.Erdenet hunii altan ami shdee!!!
Зочин · 2015/01/07
ELBEGDORJOO CHINII YARIDAG SHUDRAGA TUR HAANA BNAA NOWSH GEJ. MONGOLIIN TUR HUULI GUTAMSHIG BOLJEE
Зочин · 2015/01/07
unexeer eleg emterch bn yasan uiliin urte xorwoo we dee. ene xvnd tuslaxiig mash ix xvsch bn ochij chadaxgui ch gsn xandiv urguxud belen bn
Зочин · 2015/01/07
Orovdoj bna mongolchuud evtei bhdaa huchitei shuu manaihaa odoo tus****gui bol oor hezee tus**** be mongolchuudaa
Зочин · 2015/01/07
өрөвдмөөр юмаа Туслах юмсан
Зочин · 2015/01/07
mongold toroh hetsvvch ymaa daa daraa nasandaa mongoloos oor orond toroorei
Зочин · 2015/01/07
huurhii zaluu . . burhan mun yasan hetsuu horvoo ve .. eleg emterch bn :(
Зочин · 2015/01/07
hvmvvsee ene zaluud tusalyaa.iim saihan zaluu nasandaa ingej zowj bh gej.dansaa tawiwal bolomjooroo tuslahsan.
Зочин · 2015/01/07
hvmvvsee ene zaluud tusalyaa.iim saihan zaluu nasandaa ingej zowj bh gej.dansaa tawiwal bolomjooroo tuslahsan.