Т.Бадрал ОБЕГ-ын дарга боллоо
2015/01/07
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Тиймээс ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралыг өчигдөр тус газрын даргаар томилжээ. Энэхүү шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан юм.
Т.Дуламдорж нь өмнөх Шадар сайдын “гарын хүн” гэгдэж байсан бөгөөд мэргэжлийн бус хүн тус газрын даргаар томилогдлоо хэмээн шүүмжлэлд өртөж байсан. Т.Бадрал нь ОБЕГ-т 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өчигдөрийг хүртэл тус газрын дэд даргаар ажиллаж байгаа юм.