Ашигтай бол аль ч намд элссэн яах вэ буюу Дагвадоржтонгууд
2013/05/26
Бөх хүн ерөнхийлөгчид нэр дэвшсэн шуугиан намжаагүй байтал сумогийн их аварга Д.Дагвадорж АН-д элсэж дахин олон хүмүүсийг гайхшрууллаа.
Намд элсэхэд гайхаад байх зүйл үгүй ч энэ нь өнөөдрийн нийгмийн идээ бээрийг ил гаргасан үйлдэл боллоо. Шуудхан, эргүүлж тойруулалгүй хэлэхэд энэ бол “өнөөдрийн монголчуудын үнэн төрх”.
Д.Дагвадорж АН-ын гишүүн болж байхад ах Д.Сумъяабазар нь МАН-аас нэр СХД-т нэр дэвшин ялалт байгуулаад саяхан УИХ-д тангаргаа өргөчихөөд сууж байгаа. Ах дүү хоёр хоёр өөр нам. Ахынхаа эсрэг дүү нь үү эсвэл дүүгийнхээ эсрэг ах нь уу. Эсвэл хэн нь ч хэнийхээ эсрэг биш үү. Өнгөрсөн хавар экс ерөнхийлөгчийг баригдах үед “Би Н.Энхбаяр даргыгаа хамгаална” гээд давхиж байсан нөхөр өнөөдөр АН-ын гишүүн болоод зогсож байна. Хүн хувирахад ингэж бас хувирдаг л юм байна. Үнэт зүйлгүй хүмүүс бүр ч их хувирдаг ажээ.
Гэхдээ энэ бол Д.Дагвадоржийг муулж байгаа хэрэг биш шүү. Ерөөсөө энэ манай нийгмийн үзэгдэл болчихожээ. Эхнэр нөхөр хоёр л гэхэд өөр өөрийн намын төлөө ажиллаж байсан тохиолдлууд байж л байна шүү дээ. Тэглээ гээд амьдрал нь дээшилснээс биш салж сарничихаагүй.
Өнөөдөр хаана их мөнгө байна вэ гэхээр төрд л байгаа. Төрд байгаа тэр их мөнгө руу яаж хүрэх вэ гэхээр нам дагаж л хүрнэ гэсэн энхийн зарчим л үйлчлээд байх шиг. Ах дүү хоёр аль аль намд нь элсчихээр адаглаад бизнес нь хамгаалалттай, баталгаатай болчихож байгаа юм. МАН нь ялвал ах нь байгаа, АН нь ялвал дүү нь байгаа. Нэг намд хоёулаа байх нь ашиггүй. Тиймээс тэд энэ сонголтыг хийсэн. Үүнийгээ тэд эрх чөлөө, хүний эрх л гэнэ. Гэвч үүний цаана эдийн засгийн сонирхол л яваад байна. Энэ бол монголын дүр эсгэсэн ардчилсан нийгмийн "өвчин". “Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. Аль 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэргийг дэмждэг байлаа. Өнөөдөр албан ёсоор элсэж байгаадаа баяртай байна” гэсэн үгс бол одоо бараг жижүүрийн үг болжээ. Нээх гоё сонсогдохоо больсон. Элсэхээсээ хэдхэн хоногийн өмнө “Нэгд, Би нам бус, хоёрт би улс төрөөс хол байдаг хүн” хэмээн твиттертээ жиргэж байсан хүн шүү дээ.
Нэг хүн хоёр гурван намын батлахтай байдаг гэдэг. Нэг гэр бүлийнхэн хэд хэдэн намд харъяалалтай байдаг гэдэг. Нэг компани хоёр гурван намыг санхүүжүүлдэг гэдэг. Нам ч гэж нам, гишүүн ч гэж гишүүн болж дээ. Муу нийгэмд заавал муугаар амьдрах ёстой юм гэж үү. Муу нийгэмд сайнаар амьдрах боломжгүй гэж үү. Хамелеон шиг, худал дүр эсгэж чаддаг нь энэ нийгэмд баяжиж, харин үнэнч, шударга, ёс суртахуунтай хүмүүс нь амьдралын ёроолд хоцорсоор л байна.
Ашигтай бол аль ч нам хамаагүй гээд элсээд явж байгаа Дагвадоржтонгууд хаа сайгүй л байна. Гудамжаар дүүрэн тэд алхаж, нэг л намд элсээд авбал, аль нэг бүлэглэлд багтаад авбал гэрлийн хурдаар дэвжин дээшилнэ дээ гээд яриад явж байна. Улс орон, ард түмний амьдрал тэдэнд хамаагүй ажээ. Үнэт зүйлгүй, үзэл бодолдоо үнэнч биш "хаашаа ч хамаагүй шарвагчид" манай нийгмийг дампууруулсаар байна. Тэднийг товчхондоо Дагвадоржтонгууд гэж нэрлэвэл зохино.
Зочин · 2013/06/11
Энэ бол аваргуудын атаархал, БатЭрдэнэ нэр дэвшсэн нь тэднийг улс төржүүлэв. Тийм л АН-д хайртай байсан юм бол ялагдаад ядарч явахад нь элсэхгүй яасан юм. Ялаад аархаж явахад нь нэг их улс төржиж гэнэ. Дагвадорж Сүхбат хоёр монгол ёс жудгаа алдсан арчаагүй амьтад гэдгээ харуулж байгаа нь тэр. Ийм ч аваргууд гэж байх гэж дээ. Хөөрхий
зочин · 2013/06/11
жудаггүй зан гаргасан даа. Сумъяабазар тангараг өргөж байхад өмнө нь юм уу дараа нь АН-д элсэж болноо доо. аймар ******хай жудаггүй. угаасаа гадаадад байхдаа хүн хард дээрэлхүү зодоон цохион хийдэг гэж ярьж байсан. АН дандаа нэг иймэрхүү увайгүй юмнуудаар намынхаа ажлыг явуулж байх юм. болимоор юм.
Зочин · 2013/06/10
бох хуний жудаг байхгуй болсон юм бна. энхбаярын дуу ш дээ
airjdangrise · 2013/06/04
I think this is one of the most vital infmation f me. And im glad reading your article. But wanna remark on some general things, The web site style is perfect, the articles is really nice : D. Good job, cheers air jdan grise
зочин · 2013/05/31
ОЛОН ЖИЛ ГАДААДАД БАЙСАН ХҮН ХУУЧИНЫ КО ҮЗЛИЙН НАМЫН ХҮН ХЭЗЭЭЧ ҮЗЭЛЭЭСЭЭ САЛАХГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ОЛЖ ХАРСАН БАЙНА, МАШ ЗӨВ ,ИНГЭЖ БАЙЖ ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ЗЭРЭГЦЭНЭ,ОДООГИЙН МАН ГИШҮҮД БОЛ ГАНБУУШИЙГЧ НАМ НЬ ДЭВШҮҮЛБЭЛ ДЭМЖЭЭД Л ОЧИСОН ГАЗАР НЬ БАЯРТАЙГААР УГТАЖ АВААД ДАГААД ГҮЙНЭ,
Зочин · 2013/05/31
Chamd bol yamarch nam nuurguishdee. Hen hun namdaa elsene uu. Lamd mergenuu. Yun hamaatai yum. Heseg hugataanii daraach. Heden jiliin hoin ch. hun. Bur l. Tam. Divaajin. 2. Iig songoh. Ni. Unen. Yum chini. Chi. Eneeder. Huniig. Dairch bicheed ch. yaalaadaa. Godil. Tolgoitoo. Uhehiin tag. Ireh ni unen. Eneedereeree. Menherh ni hudlaal baihguiyuudaa
Зочин · 2013/05/31
НАМ-д 2 л хүн элсэдэг 1. Мөнгөтэй хүн мөнгөө өсгөх гэж 2. мөнгөгүй хүн мөнгө луйвардах гэж
Зочин · 2013/05/31
ali ch td nuurtei baiya gesen sanaa n buruu bishee yumtai xun yumaa l xamgaalax gej bn shuu dee ****uul odoo daxin barldaj mongo oldog n ongson tegeed tarxia ajilluulj ***r chadaxgui tul ene songolt n tednii ger buld ashigtai zov songolt oo yax yum be ene bokchuud ***** yum chine
Зочин · 2013/05/29
Enkhbaatar.yun ashig ve.ardchilsan huvisgal naad hund chin ih avraga hemeeh erhem tsoliig ugsun Dagvadj harin teriigee martalgyu sanaj yvdag uchiraas AH talarhalaa ilerhiilj baigaa ni ene
Зочин · 2013/05/29
Ene. Teneg saitiig gargach eeree menge. Oloh gej bichij hun domjilj baigaag ni. Icheech. Hun iig bichij eeriigee ilchilj bn tiirend tiiruulmer. Chini. Ho hooooooo
Зочин · 2013/05/29
Chi muu balai setguulch l. Turj uhej baij. Mengetei nam harj yvdag bn shuudee. Huniig heleh geed eeriigee ilchilj baigaa yum bishuu. Mengetei hun menge namaas gidohguishdee. Mamaa. Mongoliinhoo neriig manduulj yvsan avraga arai chamshig. Joghoi shig setgehgui dee
Зочин · 2013/05/28
Дагвадорж зөв сонголт хийсэн байна
Зочин · 2013/05/27
Baterdeniig shuumjilj bn yagaad ner devshij bga yum be oligtoi tolgoigui bj icheechee
Зочин · 2013/05/27
энэ чинь хүний эрхийн асуудал. чи хүн намд элссэний төлөө доромжлодог хэн юм.
Зочин · 2013/05/27
ene setguulch huuruud esreg namiihantaigaa dain hiihed belen baihaar shinjtei gar bna duuu.
Зочин · 2013/05/27
namd elseheer hoondoo daisan bolchdiimuu. chi man iin gishuun bol an gishuuniig ajild avahgui laaz shidehuu. esvel chinii hamatan ah duu chini zaaval chamtai adilhan namd baih yostoi yumuu.
Зочин · 2013/05/27
ahtai adilhan baih albatai gesen hund helhed ungursun jiliin naadmaar hui doloon hudagt ardchilsan namiinhan agsan tabij minii ahiig gargasangui geed zodoo hiij yabsan hun sh de bas telbiziin zahirliig zodson suragtai bsan
Зочин · 2013/05/27
uurii uzel bodolgui humuusii shinj l dee namuud ch gesen uursduun zilt bodlogo bhguig haruulj bn ene humuusiin tuiliin zilgo n huljih erh medliig gartaa abah tuunees ene uls nii tuluu sanaa zobinoj baigaa ym alga ym uu daa
Зочин · 2013/05/27
Энэ сэтгүүлч нар ямарч ялгаа алга МАН-г сонгосон бол бас нэг өө олоол бичнэ биздээ
Зочин · 2013/05/26
enhbayar-g omgoolj hamga****ad ardchilsan nam er ni ymar hamaa bna aaa medrel2 yum bichhiimaa
оогий · 2013/05/26
Дагваа монголынхоо хөгжлийг зөв олж харжээ.Одоо монголын улс төр цэвэрших шахаад байна.Саад тотгор гүжир гүтгэлэг байсаар л байгаа энэ үед Дагваагийн шийдвэр маш зөв
Зочин · 2013/05/26
nairamdald 4 ga gazar zarna 50505505
Зочин · 2013/05/26
Utaggui ym helsen ugende ezen bga ch dawgadj ichmer ym sayhan l enhbayrt ah du bsn da getel odo hun mungus blod yuga ch uguhud belen blje
Зочин · 2013/05/26
хүн хүний үзэл бодол өөр ш д ахтайгаа заавал адилхан байх ёстой юм уу.