Жүжигчин Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар нарын амин охин Х.Баярмааг уншигч та дэлхийн миссийн тэмцээнд оролцож байснаар нь илүүтэй сайн танина. Тэрбээр соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгсч өдгөө "Шилдэг өнгө" продакшинд харьяалагдаж яваа.

Сургуулиа төгссөнөөс хойш тайз, дэлгэцийн бүтээлд чадварлаг тоглож байгаа жүжигчин бүсгүй тун удахгүй "Аюултай харилцаа" уран сайхны киноны хөл хүнд бүсгүйн дүрээр үзэгчидтэй уулзах нээ. Тус кино нь энэ сарын 14-нд нээлтээ хийх юм.

Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “А-Саppella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, жүжигчин Х.Баярмаа, УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар тогложээ.

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан бүсгүй маань хөл хүнд болвол ийм л харагдах нь байна. Намбалаг зөөлөн ааштай эмэгтэйн төрх харагдаж байгаа биз.

Д.Ана