“МАК” -ын гурван жолооч техникийн спирт ууснаас болж нас баржээ
2015/01/12
Манай сайт өмнө нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт үүсээд байсан Нарийн сухайтын нүүрсний ордын тээврийн жолооч нар ажил хаялт зарлаад байгаа тухай мэдээлж байсан.
Тэгвэл энэхүү зам тээврийн асуудал өнөөдөр ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйлгүй өрнөсөөр байгаа ажээ.
Сүр дуулиантай нээлтээ хийсэн зам гэнэт хаагдах болсон шалтгаан нь тус замыг байгуулсан компани тээвэр хийж байгаа машинуудаас 500 юанийн хураамж авна гэсэнтэй холбоотойгоор жолооч нар шороон замыг сонгохоос өөр аргагүйд хүрсэн тухай жолооч нар гомдоллож байгаа юм. Чухамдаа төр засагаас илүү эрх мэдэлтэй компаниуд өөрийн дураар энэ мэт аашилж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлэн тэмцэл өрнүүлсэн жолооч нарыг дээрээс нь шахаанд оруулж тээвэрлэлтийг нь хийлгэсээр байгаа ажээ.
Жолооч нарын мэдээлснээр шороон зам нь талхаглагдан бөөн цагаан шороо болдог бөгөөд энэ замаар явахад маш бэрх бөгөөд урдах зам байтугай машин доторх зүйлс нь нилэнхүүдээ шороо болж зам харж явах бэрхтэй байдаг гэнэ. Тиймдээ ч засмал замаар тээвэрлэлтээ хийхийг хүссэн ч компаниудын шахалт дарамт, маргаанаас болж шороон замыг сонгодог ажээ.
Өдөрт 700-800 хүнд даацын машин тээвэрлэлт хийдэг. Энэ нь хөрс болон бэлчээр талхалж, орчныг бохирдлуулж давхих жолооч нарын асуудлыг авч үзэх хэрэгтэй.
Мөн тэдний хэлж байгаагаар тус нүүрсний уурхайг ажиллуулдаг "МАК"-ын гурван жолооч техникийн спирт ууснаас болж нас барсан ажээ. Нэг нь газар дээрээ өөд болсон бол нөгөө хоёр нь Гурвантэсийн эмнэлэгт очоод өнгөрсөн байна. Гэтэл энэ тухай ямар нэгэн мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байгаа нь бас л гайхмаар...
ЧОЙ
Зочин · 2015/01/15
Энэ яаг техникийн спирт уугад өөд болсон гэж яаж мэдэж байгаа юм бэ? Яг баттай эх сурвалжаас авсан мэдээлэл мөн үү?Телевизийн мэдээгээр юу нь мэдэгдэхгүй архи уусан гэж мэдээлэл гарсан шүүдээ хамаагүй буруу та****** мэдээлэл ард түмэнд хүргэж болж байгаа юм уу?
Зочин · 2015/01/13
Амруу хийгээд алчаа юу өөрсдөө уусан бол хохьчин гэдгийм
Зочин · 2015/01/13
Энэ МАК гээчийг яая аа,зовлонтой амьтад вэ.