Хөрөнгийн албан татварын хуулийн төслөөр тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий автотээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгон дараах байдлаар татвар төлөхөөр төлөвлөжээ.

/хүснэгт 1/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн ИТХ шийдвэрлэх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Харин өмнөх хуулийн заалтаар автотээврийн хэрэгслийн татварыг ингэж авч байжээ. /хүснэгт 2/

Шинэ хуулийн төслөөр иргэдийн амьжиргаагаа залгуулдаг “Приус” маркийн машин хамгийн ихээр хэлмэгдэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, км тутамд зургаан литр шатахуун зарцуулдаг, хорт утаа бага ялгаруулдаг эко машиныг УИХ-ын гишүүд “ад үзсэн”-д иргэд бухимдалтай байна. Тиймээс “Дарга нар өөрсдөө хот дотор жийп унахдаа өндөр татвар төлдөг болвол яасан юм бэ” хэмээн асууж байна. Малыг нийгэмчлэхээс өмнө малын татвар өндөр, төлөхгүй бол хүнд ялтай байснаас “ялын мал” хэмээх хэлц хүртэл гарч байжээ. Тиймээс энгийн иргэдийн эгэл амьдралаа залгуулдаг “Приус” яагаад тансаг хэрэглээ болчихов оо. Ёстой гэм зэмгүй байж байгаад “ял”-ын машинтай болчих юм байна л даа.

Ардчилсан нийгэмд өмчтэй байх эрхгүй юм уу хэмээн зарим нь гайхширч сууна шүү, эрхэм түшээд ээ!

 

Г.ГАНЧИМЭГ

"Зууны мэдээ" сонин