Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн еренхийлөгч, академич Б.Энхтүвшингийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бичсэн захидлыг хүргэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА


МОНГОЛЫН ИХ ХААН ХУБИЛАЙН МЭНДЭЛСНИЙ 800 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ҮНДЭСЛЭЛИЙН ТУХАЙ



Монголын түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн нэр хүндтэй түүхэн зутгэлтнүүд олон буй. Түүний нэг нь эзэн Богд Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай бол Чингис хааны голомт сахисан отгон хүү Толуйн хоёрдугаар хөвгүүн болно. Тэрбээр хөхөгчин гахай жилийн (1215 он) наймдугаар сарын хөхөгчин туулай өдөр (1215 оны 9-р сарын 23-нд) Хархорумын ойролцоо мэндэлжээ. Монголын төдийгүй дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн Хубилай хааны түүхэн гавьяа зүтгэлийг дараах байдлаар тоймлон өгүүлж болно.

Нэг. Хубилай сэцэн хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

Их Монгол улсыг бататган бэхжүүлж, Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг урьд өмнө байгаагүйгээр өргөтгөн тэлж, 1271 онд улсын цолыг “Их Юань” хэмээн өргөмжлөв. “Юань" гэдэг нь “Зурхайт ном”-ын “чиань юань” буюу “тэнгэр мэт их" хэмээх санааг үндэслэсэн хэрэг байлаа. Лувсанданзаны “Алтан товч"-д:“Хубилай сэцэн хаган ану бурсан хуврагуудыг албанаас гаргаад, хоёр ёсыг тэгш зохиож, Чингис хааны их төрийг бататган барьснаараа чихтнээ сэцэн хаан хэмээн олноо алдаршвай" хэмээн тэмдэглэжээ. Чингис хааны “Их засаг" хуулийн зориг санааг үндэслэж тухайн нийгмийн нөхцөл байдалд зохицуулан арав гаруй хуулийг шинээр батлан тогтоогоод, хуулиар төр улсаа засах явдпыг баталгаажуулжээ.

Төрийн дотоод хямралыг сэргийлж, “хаан хөвгүүн өргөмжлөх” ёсыг албан журам болгож, монгол амьдрал, төр засах ёсонд сургаснаараа монголын уламжлалт төрийн тогтолцоог бататган бэхжүүлсэн баүндэстний өв уламжлалаа хадгалан, нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх талаар олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, монгол орны эдийн засгийн хөгжлийг бататгажээ.

Монголын соёлыг хөгжүүлэх үүднээс 1261 онд улсын “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буюу түүхийн судар бичгийн хүрээлэнг байгуулж, Чингис хаан тэргүүтэй монгол хаадын цадиг намтар, Монголын нууц товчоо зэрэг олон тооны ном судрыг эмхэтгэн бичсэн ба Хятад, Төвдийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж,улсын багш Пагбагаар шинэ үсэг зохиолгож, монгол соёл дэлгэрэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй монголчуудыг хятад соёлд уусах аюулаас сэргийлж чадсан ажээ. Тэрбээр монгол нутгийнхаа өмнө хязгаарт улсын нийслэлээ байгуулж, хятадын соёл уламжлалын тэлэлтийг тогтоон барьж, монголоо монголоор нь авч үлдэж чадсан их хаан юм.

Хоёр. Хубилай сэцэн хааны бүс нутгийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

Хубилай хаан Сүн улсыг мөхөөснөөрөө Тан улсаас хойш таван зуу гаруй жил тархай бутархай, нэгдмэл бус байсан явдлыг эцэс болгож, Төвд, Дали, Тайвань зэрэг орныг Хятад улсад нэгтгэн өнөөдрийн Хятад улсын үндэс суурийг тавьжээ. Хубилай хаан бээр: “Төр улс нь ард иргэдээр үндэс болгомой. Ард иргэд нь идэж өмсөхөөр үндэс болгомой. Идэж өмсөх нь тариалан ялмаар үндэс болгомой" хэмээн үзэж тариаланг үндэс болгон, эзэнт гүрний эдийн засгийг дээд хэмжээнд сэргээн хөгжүүлсэн байна. Хубилай хааны үед өрнө дорныг холбосон дэлхийн худалдааны зам нээгдэж, соёл иргэншлийн их харилцаа холбоо бий болсон юм. Их Юань улсаа захирахаас гадна Ази, Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улс, Хүлэгийн байгуулсан Ил хаант улсыг захирч, хамгийн уудам газар нутагт эзэнт гүрнийг тогтоон захирч байв.

Гурав. Хубилай сэцэн хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

Чингис хааны хөвгүүдийн байгуулсан хаант улсууд нь зарчим дээрээ Юань улсын байр суурийг хүлээн зөвшөөрч байнгын харилцаатай байсан бөгөөд олон орон алба барьж байсан нь Юань улс жинхэнэ утгаараа дэлхийн эзэнт гүрэн байсны тод жишээ билээ. Мөн нүүдлийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж болохыг бодит амьдралаар баталж, угсаатан бүхний соёлыг тэгш хөгжүүлэх зарчим баримталж байв. Улс төрийн хүрээнд олон тогтолцоо зэрэг оршиж болох төр ёсны загварыг олон улсад харуулж чаджээ. Тухайлбал: Солонгос, Төвөд, Монгол, Хятадыг тус тусынх нь хуулиар засаглаж, нэгэн жолоонд нэгтгэн захирсан нь Хубилай хааны төр барих гайхамшипг урлагийн нэг болж мөнхөрчээ.

Дэлхийд анх удаа хууль ёсны цаасан мөнгийг гүйлгээнд гаргаж, олон улсын арилжаа худалдааг дээд хэмжээгээр хөгжүүлж, худалдааны чөлөөт бүс байгуулсан явдал нь дэлхийн эдийн засаг, соёлын харилцаанд эерэг нөлөө үзүүлж, хүн төрөлхтөний түүхэнд эргэлтийн шинжтэй чухал үйл явдал болсон юм. Юань улсын үед Шанхай, Гуаньжоу зэрэг далай дагуу долоон орныг худалдааны чөлөөт бүс нутаг болгож, Ази, Африк, Европ, Дундад Азийн зуу гаруй оронтойарилжаа худалдаа явуулж байжээ. Гаалийн татвар маш хөнгөн байсан тул Марко Поло зэрэг олон хүмүүс Юань улсыг зорин ирдэг байв. Дэлхийд анхны усан флот байгуулж, далайн аялал хөгжих суурийг тавьсан байна.

Дэлхийн улс орнууд дорно, өрнө нэгэн сүлжээнд бапгсан нь дэлхий дахины хөгжлийг түргэтгэж, хөгжлийн шинэ шатанд гаргасан юм. Юань улсын үед бурханы шашныг төрийн шашин болгон дээдпэн хүндэтгэж байснаас гадна бусад шашныг ч шүтэж болох чөлөөт бодлого явуулснаар улс орон амар амгалан байж, олон соёл зэрэг хөгжиж болохыг бодитоор харуулсан байна. Тэрбээр хүн төрөлхтөний соёл иргэншлийн холбоо харилцааг буй болгож, бүс нутагт "Fax Mongolica" тогтоож байлаа.

Иймд дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монголын их хаан Хубилай сэцэний суу алдрыг монголын ард түмэн төдийгүй дэлхий дахинд сурталчлан таниулж, түүний мэндэлсний түүхт 800 жилийг ойг Монгол Улс даяар 2015 онд ёслон тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргахыг эрхэм Ерөнхийлөгч танаас хүсэж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас уриалж байгааг хүлээн авна уу.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн еренхийлөгч, академич Б.Энхтүвшин