Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа чухам энэ цаг үед Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлэн бандгар том Лексусээ юүлж, 1.5 хөдөлгүүрийн багтаамжтай хариугүй жижигхэн “Suzuki Jimmy”-гээр хөл дүүжлэх болсон байна.

 

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга үнэтэй цэнэтэй "Rolls Royce" машинаа унаж чадахгүй байгаа ажээ. Түүний машинаа унаж чадахгүй байгаа шалтгаан нь ард түмнээс болсон гэнэ шүү.

 

 

 

Тодруулбал тэрбээр саяхан энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ядуурал ийм байхад гудамжаар "Rolls Royce" унаад явж чадахгүй юм. Гаднаас зочид ирэхэд гайгүй машинаар тосоод авъя гэж бодох юм” гэж бичжээ. Ямартай гишүүд энэ мэтчилэн хэмнэлт хийгээд байвал хямралаас гарахад хөшүүрэг болох бизээ.