Ч.Наран:Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясан
2015/01/15
Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ гэсэн бодол төрж байсныг нуугаад яахав
-Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ? -Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан. -Тэр хүнтэй яаж танилцсан юм? -“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн. -Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм? -Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар. -Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу? -Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/ -Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм? -Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан. -Энэ чинь юу гэсэн үг үү? -Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан. -Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм? -Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн. -Чи зугатааж болдоггүй юм уу? -Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн. -Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ? -Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй. -Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу? -Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж ойлгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна. -Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу? -Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна. -Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна? -Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маань ээж маань нас барсан. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа. -Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү? -Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно. -Ярилцсанд баярлалаа. Чамд ажилт хүсье. |
хх · 2015/01/21
зурагтайгаа нийтлэгдсэн байхад яагаад худлаа гээд бгаа юм бэ .Худлаа бол зургаа ингэж тавиулахгүй ш дээ
Зочин · 2015/01/19
хохь нь ээ болж болж гадны хүн хараад алцганахаар ингэдэг юм
Зочин · 2015/01/17
Ta buhen http://theweeklyjob.com/?id=322749 link hayagaar orj 25$-g uuriin bolgooroi. Tand amjilt
Зочин · 2015/01/17
Honchin hari orni huntei yah gj suusin azgui har al mongoni bool bolsn ******
Зочин · 2015/01/17
HUDLAA YM BICHEEL BHIIN.SOULD MONGOLIIN ELCHIN SAID BDAG SHUU DEE TEND YVAAD OCHIHGU YAASIIN BEE.TEGVEL BAS TER ZUUCHILSAN HUMUUSEE ODOO OLOOCH OLDHGUI HAACHHIIN TIIM BIZDEE.TEGED CH SOLONGOSD UHSENIIH NI MAFI BDIIN BEE.
Зочин · 2015/01/16
ynen bol ter solongos hymyysiig shyyhed ogch bolnoo zuuchilsan mongolchuudiig oloh heregtei tegbel byh zyil il bolnoo
Зочин · 2015/01/16
xudlaaa gsen bolgond,al shig amand n ****** tom salaavch ene ugiig bnga sanj yawaarai ********a
Зочин · 2015/01/16
solongosuudiig ymar hun gedeg umbe muusain nohod shude , zugeer enede mongol zasrashgui zambal zaluuchuuda zov chegluuleed tsug amidarhiig hecheesen ni deer
Зочин · 2015/01/16
***n zohiol bna~
Зочин · 2015/01/16
Doodoh nvxee zuvuur ashiglaj amidraasai erguu malnuud
lady · 2015/01/16
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=321889 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.
Зочин · 2015/01/16
Solongosiin hamgiin archaagui gaj donton guilgachin humuus l mongoloos gadaadaas avgai avdag .solongos huuhnuud n zuvhun mungutei dajgui humuustei suudag.
Зочин · 2015/01/16
Solongosiin boob ***uud surtsan dastsan avgainar umuuruud i****ee
Зочин · 2015/01/16
Иймэрхүү асуудал солонгост байж болох л юм. Үгүйсгэх арга байхгүй. Ер нь харийн хүнийг ямар хүн гэж мэдэж суух гэж явдаг байна аа. Өөрийн улсын эмэгтэйчүүдэд гологдсон хүн тох аргагүй гаж юмнууд л аргаа бараад ядуу буурай орны эмэгтэйчүүдтэй суудаг шүү дээ. Тэгээд манай найз 60 гарсан өвгөн танай 18 настай монгол охиныг худалдаж авсан гээд л яриад байдаг шүү дээ. Манай улсад хүн худалдах, худалдан авах нь хууль бус гэхээс өөр үг олддоггүй.
Зочин · 2015/01/16
zuv hangugtai suusan ohiduudaa ydaj neg ch udaa ch gesen asuuj surgalj bail da elchin said
Зочин · 2015/01/16
yun kino gej ****aad bga *** be iim yum boldog bdag blood bicheed bgan bishuu yuch uzeegui zovlon medehgui mu *****, mongoliin elchin gej sug tsarailsan ***nuud yuch hiihgui mongol hun uhej bnuu er hamaaguun bh da tatan buulguul taarha
Зочин · 2015/01/16
hudlaa hudlaa gehed daanch iim hudal yum yaj sanaand n ordog bnaa iim yum bicheheesee ene sait ichiheech hoshin s***iinhon ch toohoorgui yum bn
Зочин · 2015/01/16
2010-04-13-nd bichigdsen niitlel bna medehgui yumdaa
nn · 2015/01/16
iimerhuu zuil solongost ih bgaa yun aimr zaldiin ch gh shg ngnhe zovlongoor bitii jargal hiii.Ngnge tgd htsuu ywj bhd tuslh mongol hun taaraaguil bgmdaa.Ene yu hled bn bid hunii nutgt bj ngnee gsn setgelt,negdej hamtarch bj huchtei bh busuuu.
Зочин · 2015/01/16
Яах гэж ийм хүн үнэмшихгүй худлаа юм зохиож бичиж байдаг юм бэ Би Со д 9 жил амьдарсан Иим амьдрал байдаггүй шүү Тэдний цагдаа нар хэзээ ч монголын цагдаа нар хууль бус үйлдэл гаргахгүй шүү
혜진 · 2015/01/16
Arai l kino shig ym yariad bai l daa... yu gj iim ym bhav dee ymar ch zugeer tsagdaagiin gazar cctv bichigsen bichleg ni bsaar bhad gadaad hun bsaar bhad ingej ter solongosiigoo gargaj yavulahgui... yun aimar zaldiin
혜진 · 2015/01/16
Arai l kino shig ym yariad bai l daa... yu gj iim ym bhav dee ymar ch zugeer tsagdaagiin gazar cctv bichigsen bichleg ni bsaar bhad gadaad hun bsaar bhad ingej ter solongosiigoo gargaj yavulahgui... yun aimar zaldiin
Зочин · 2015/01/16
yaah gej ter hugiin solongostoi suusn ymbe ene chinii 100 huiw buruu ternii orond gants bie baijil bhgvi vnegvi ****an husuulaad bj bgaad iree yu mongol sain sain zaluus bgashdee
Зочин · 2015/01/16
ymar aimaar yum be burhan mine.ene bvsgvi nutagtaa sain hani ijiltei boloosoi.