Налайхын замд осол гарч хоёр хүн амь насаа алдаж, арав гаруй зорчигч гэмтэж эмнэлэгт хүргэгдэв
2015/01/17
Улаанбаатараас Налайх явах замд өнөө өглөө 09.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа.
Уг ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, арав гаруй зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэв.
Осол гарсан замын хөдөлгөөнийг бүрэн хааж, ослын газарт дүгнэлт хийж Найлах руу зорчих замыг хаасан бол дөнгөж сая нээгдсэн байна.
Хэргийн газар Замын цагдаагийн газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, үзлэг шинжилгээ хийсэн юм.
Микро автобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн давхиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас осол гарчээ.
Энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа болно.
Зочин · 2015/01/18
durmeeree yavaasai.
Зочин · 2015/01/17
Ta buhen http://theweeklyjob.com/?id=322749 link hayagaar orj 25$-g uuriin bolgooroi. Tand amjilt
Зочин · 2015/01/17
энэ сагсуу жолооч нарыг яана даа? Дүрмээрээ явж чадахгүй жолоочийг яах ёстой юм бэ? Эгнээ сүлжиж өндөр хурдтай давхих хэрэг байна уу?