Дэлхий ертөнц ба “ Хятадын эсрэг үзэл”
2015/01/18
Хязгааргүй орчлонгийн түм буман галактикуудын дунд спирал хэлбэртэй "Сүүн зам" нэртэй нэгэн галактик бий. Хязгааргүй учраас орчлонгийн төвд нь оршино, эсвэл захад нь байрлана гэж хэлэх боломжгүй юм.
Харин астрономчдын хийсэн тооцоогоор манай галактик нь 100- 120 мянган гэрлийн жилийн өргөнтэй ба дотроо 100-400 тэрбум орчим од агуулж мөн төдий тооны эрхэс гариг багтаасан байдаг гэдэг. Энэ 100-400 тэрбум гээд байгаа оддын нэг нь манай Нар ба, нарыг тойрсон төдий тооны эрхэс гариг гээд байгаагын нэг нь бидний оршин буй Дэлхий. Нар дэлхийгээс 333 мянга дахин хүнд , 1300000 дахин том. Нарнаас хэдэн зуу дахин том однууд цаана нь байгааг эрдэмтэд бас нээжээ . Нарыг тойрон эргэх 9 гаригын нэг , ертөнцийн газрын зураг дээр бол цэг төдий энэ жижигхээн цэнхэр гариг дээр ямар гайхамшигаар яаж яваад ямар учраас амьдрал гээч юм үүсч бий болчихсон юм бүү мэд. Бүгдийг мэддэг “ Dream team”-ийн манукол Бат-Отгон , Молор-Эрдэнэ пилсоовч 2 л мэдэх байх. Амьдарч байгаа дэлхийгээ ертөнцийн төв , нар хүртэл өөрсдийг нь тойрон эргэдэг гэдэгт хүн төрөлхтөн итгэж явсан нь саяхан. Хорвоо ертөнцийн нууцад нэвтэрч шинэ шинэ мэдлэгт хүрч ухаарах тусам, дэлхий маань ямар өчүүхэн болохыг бид олж мэдсэн билээ.
Дэлхий дээр одоогийн байдлаар 8,7 сая амьдарлын хэлбэр төрөл байгаагаас 1,5 сая орчим нь амьтны аймагт хамаарагдана. Амьтны аймаг нь биологийн хөгжлийн зэргээсээ хамаарч нэг эст, олон эст цаашлаад нялцгай биет , сээр нуруутан , хөхтөн гэх мэтээр ялгагддаг. Тэр дундаас 7 тэрбум орчим тоо толгойгоор тоологдох хүн гэж хөхтөн амьтан их онцгой. Ариун библэд Бурхан дэлхий ертөнцийг 6 хоногт бүтээгээд 7 дох хоног дээрээ амарсан гэдэг. Эхний 4 өдөрт гэрэл , од гариг , тэнгэрийн эрхэс , диваажин, тэнгис далай хуурай газрыг мод өвс ургамалтай нь бүтээгээд 5 дахь өдөр далай тэнгисийг загасаар, тэнгэрийг шувуугаар дүүргээд харин 6 дахь өдөр эхлээд ан амьтдыг дараа нь Адам гэж анхны хүнийг бүтээдэг . Харин хэзээ бүтээсэн тухай хэлдэггүй. Шинжлэх ухаан чухамдаа амьдрал , хорвоо ертөнц хэрхэн яаж үүсэн бий болсон тухай яв цав баталж нотолж чадаагүй ч, их тэсрэлтээс эхлэн явсаар амьдрал хэрхэн үүссэн тухай дэвшүүлдэг онол таамаг төсөөллийн дэс дараалал нь библийнхээс зөрдөггүй . Сонин байгаа биз.
1974 онд Етиоп улсын нутгаас олдсон Люси хэмээн нэрлэсэн чулуужсан араг ясыг 3,2 сая жилийн өмнө амьдарч байсан хүн төрөлт амьтанд хамаарагдах араг яс гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Тэгэхээр Бурхан хүнийг тэрнээс өмнө бүтээсэн байж таарна. 1804 онд дэлхийн хүн ам анхныхаа тэрбумд хүрчээ . Хэрвээ Люсигээр баримжаалбал Адамаас хойш хүний тоо толгой 1 тэрбумийг давтал лавтайяа 32 000-н зуунаас илүү урт цаг хугацаа зарцуулжээ. Харин сүүлийн 2-хон зууны дотор 1 тэрбумаас 7 тэрбум болтлоо 7 дахин үржсэн байна. Яагаад ингэтлээ үржчихвээ гэдэг нь дахиад нэг өөр сэдэв . Цаашид ч улам олон болно. Энэ 7 тэрбум хүн 200 гаруй том жижиг улсад хуваагдан өөр өөрийн хил хязгаар дотор өөрсдийн зохиосон дүрмээр амьдрах ба тэдгээрийн дотор удахгүй 3 сая дахь иргэнээ өлгийдөж авах Монгол хэмээх жижигхээн улс бий. Урд талд нь хүн ам нь тэрбум 300 саяаар тоологдох дэлхийн хамгийн их хүнтэй дэлхийн 2 дахь том эдийн засагтай хүчирхэг баян Хятад орон , хойд талд нь 144 сая хүнтэй дэлхийн хамгийн том газар нутагтай байгалийн эрсдэл баялгаар хахсан, цэрэг зэвсгийн дэлхийн 2 дахь том их гүрэн Оросын холбооны улс оршино.
. Хэрвээ хэн нэгэн 1900 онд Монголын ард түмэн 60 жилийн дараа тусгаар тогтнож НҮБ-ийн үүдэнд Нью-Йоркын тэнгэрт төрийн далбаагаа намируулнаа гэсэн бол итгэх хүн гарах байсан боловуу.
Үнэхээр дэлхийн энэ 2 супер гүрний дунд тусгаар тогтнолоо олж бүх дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлж чадаад 3 саяуулаа болох гээд сууж байгаа нь Монголчуудын өөрсдийнх нь ур ухаан суу билэг гэхээс илүү тэнгэр бурхны ивээл, таашаал төлөвлөгөө юмуу ч гэж бодогдохоор гайхамшиг. Тусгаар тогтнолын талаархи монголчуудын үндэсний ухамсар мэдрэмж урд , хойд 2 хөршийнхөөс эрс ялгаатай .Хоёр хөрш нь тусгаар тогтнолоо алдана , үндэстний хувьд мөхнө гэсэн айдас хүйдсийг мэддэггүй , мэдэрдэггүй бол монголчуудын хувьд яг эсрэгээрээ далд ухамсарт нь ийм айдас үргэлж уяатай. Заримынх нь айдас бүр параной хэмжээнд оччихсон . Ялангуяа урд хөршдөө хандах хандлага дээр иррационал хэлбэрээр илрэх нь тун элбэг. Нийтийн боловсролын түвшин ч нөлөөлдөг байх хятадын эсрэг ямар ч цуурхал , муулсан суртал ухуулгад монголчуудын ихэнхи нь эргэлзэлгүйгээр шууд итгэдэг. Нийтийн энэхүү сентиментийг манипулаци хийх тун хялбар. Түүх ухвал хятадууд монголчуудад муу юм хийж байсан баримт тун ховор. Харин монголчууд хятадуудыг гомдоохоор хийсэн муу зүйл хангалттай байх юм байна лээ. Хятадын төрийн бодлогод Монголыг эзэлж өөртөө нэгтгэнэ гэсэн санаа байхгүй гэдгийг төрийн тэргүүн нь Монголд айлчлахдаа их хурлын индрээс мэдэгдсэн. Их Хурлынхаа танхимд монголын улс төрчид үргэлж худлаа ярьсаар байгаад тэнд "дандаа л худлаа ярьдаг" гэсэн ойлголттой болчихсон жирийн монголчууд Си даргын үгийг итгэж хүлээж авсан нь юу л бол. Ямар Их Хурлын индрээс "Бидэнд Түвд , Шинжаан Уйгар, Хонконг, Өвөр монгол гээд хангалттай проблемууд байна. Юун та нартай манатай. Крым шиг өөрөө гүйгээд ирсэн ч бид та нарыг хүлээгээд авч чадахгүй . Бидэнд орос шиг нефт гааз алга, бид өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэж бүх дэлхийд зарж мөнгө олж амьдардаг улс. Бидний энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлого, найрсаг орон гэсэн имиж репутаци юу юунаас илүү үнэтэй, Оросууд шиг тийм эрсдэлтэй тоглоомоор нааддаг тэнэгүүд нь бид нар биш" гэж хэлэлтэй биш.
Энэ хий хоосон айдас , ор үндэсгүй үзэн ядалт монголчуудын эрүүл саруул ухааныг самууруулж ямар сайндаа нарийн төмөр зам тавьчихвал Хятадаас танк орж ирээд Монголыг эзэлчихнэ гэдэг үлгэрт ихэнхи нь итгэж эргүүтэх вэ дээ. Бие биендээ "хужаагийн эрлийз, хурлийз" гэсэн етикет нааж гадуурхана. "Яс үндэс гарал үүслээр нь хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй" гэж үндсэн хуулиндаа соёлт ертөнцийн жишгээр заасан байдаг боловч тоодоггүй. Их Хурлын гишүүн нь хүртэл гэрээг үзэглэсэн 3 нөхрийг "Хятадын эрлийзүүд" учраас Оюу Толгой дээр монголчуудад ашиггүй гэрээ хийсэн гээд нэвтрүүлэг хийгээд бүх телевизийн сувгаар зогсоо зайгүй цацаж, нийтээрээ жигшихийг уриалсан компанит ажил өрнүүлж байлаа. Хятад хүн таарвал зоддог, хятадуудтай явалдсан гэх хүүхнүүдийн үсийг нь хусч доромжилдог , хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг дарамталж мөнгө цаас авдаг үндэсний үзлээр нэр барьсан фашист үзэл бодолтой залуусын хэд хэдэн бүлэглэл, айж ичих юмгүй чөлөөтэй хууль зөрчин үйл ажиллагаа явуулна. Зун барилга барихаар орж ирдэг хятадууд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаад хэдэн цаас хийж аваад буцдаг. Ганц 2-роо гадуур явбал монголчуудад найдвартай зодуулна. Зарим барилгын компанийн эзэд хятад ажилчдын цалинг нь өгөлгүй хулхидаж байгаад визнийх нь хугацааг дуусгуулаад "Гадаадын харъяатыхан" д хэлээд бариулна. Соошил нээтээр хятадуудын муухайг харуулсан янз янзын бичлэгүүд тавьж бүгдээрээ шээрлэж нийтээрээ доор нь хараан зүхэж, алж устгахыг бие биендээ уриална. Төр засаг нь хийсэн гэрээ хэлцлээ хүндлэхгүй хэлсэн ярьсанаасаа буцна. Ерөнхийдөө монголчуудад гомдсон, монголчуудыг үзэн ядах хятадуудын тоо Монголд ирж үзсэн хятадуудын тоогоор шахуу нэмэгдсээр л байна. Очоод олон хүнд ярина .Монголд таагүй хандагчдын тоо хэд дахин олшроно. Энэ бол тун аюултай хандлага. Хятадуудыг ч ялгаагүй үндэсний үзлээр нь шүрүүпдээд тавьчихад монголчуудаас давж гарч солиорно уу гэхээс дутахгүй . Японтой сэнкаку арлаас болж муудалцахад Бээжингийн гудамжинд гарсан хятадуудын яаж авирлаж байсныг харсан хүмүүс байгаа л байх. 1937 онд Нанжинд Японы эзэн хааны армийн цэргүүдэд ганцхан сар хагасын дотор алагдсан 300 мянган иргэдээ , хэдэн мянгаараа сарын турш хүчиндүүлж доромжлуулсан охид бүсгүйчүүдээ хятадууд мартаагүй байна. Гиннесийн номонд бичигдсэн, 30 сая хятад тариачдыг хүйс тэмтэрсэн монголчуудыг тэдэнд сануулаад өгвөл юу болох бол. Хэдэн Сүй шү жан гараад ирэхийг хэлж мэдэхгүй ч, ширхэг Барон Унгерн гарч ирэхгүй гэдгийг баттай хэлж чадах байна . Өнөөдөр Хятадуудад Монголыг Түвд биш юмаа гэхэд Сомали , Хайти, Афганистан мэтийн дампуу улсуудын эгнээ рүү ганцхан өшиглөөд л оруулчих чадал бололцоо бүрэн бий. Зүгээр л Монголоос юу ч авахаа больчиход л хангалттай. Тэдэнд ширхэг танк оруулах хэрэг байхгүй . Ганц нүүрсний үнэ унахад одоо яаж нусаа хацартаа нааж байна. "Өрийн таазаа өндөрсгөнө" гэхээр "Хятадаас 1 миллиардыг зээлчихнэ" гээд Их Хурлын гишүүд нь хөдлөхгүй. Засаг нь сарын дараа цалин тавих мөнгөгүй болох гээд данс нь улайчихсан гадаа нь багш эмнэлгийн ажилчид нь цалингаа нэмүүлнэ гээд жагсчихсан байхад шүү. Шордож тэднийг хүйтэнд гудамжинд гаргасан улс төрчид нь жилийн дараа болох сонгуулиас цаадахыг харах ухаан байна уу.
Хүн "Компанийхаа хувийг зарна" гэхээр, Хятадын төрийн компанид зарах гэлээ гээд хууль гаргаад бизнесийг нь "шатаачихна" . Хятадын төр энэ бүгдийг харахгүй биш хараад л сууж байгаа шүү дээ. Гааз нефтийн хоолой Монголын 2 талаар тойроод явах нь тодорхой болсон. Бээжин, Москва Европыг холбох шинэ хурдны төмөр зам бас тойроод явчихгүй гэсэн баталгаа алга .
Хятад уг нь юу ч шингээчих чадвартай асар том зах зээл. Монголчуудад уг нь тэдэнд зараад мөнгө болгочихоор зэс , нүүрс , төмрийн хүдэр гээд бараа хангалттай байдаг . Гэвч ганцаараа биш. Адил бараатай улс Мозамбикээс авахуулаад Австрали , Орос , Шинэ Зеланд , Индонези , Бирм гээд байна . Бүгдээрээ л Хятадын зах зээл рүү шунасан, монголчуудын өрсөлдөгч нар . Хэрвээ монголчууд ухаантай алсын хараатай, хэлсэн ярьсандаа байж Хятадуудад хандах парадигмаа өөрчлөхгүй бол өрсөлдөгчиддөө ялагдаж л таарна .
Дэлхий байхгүй болчихвол нар оршсоор л байх болов уу. Харин нар байхгүй болчихвол дэлхий яах бол. Түүнтэй адилхан Монгол байхгүй болчиход, Хятадууд хэрэгтэй юмаа бусад улсаас аваад болгоод л байх болно. Харин Хятад хилээ хаачихаад байхгүй болчихвол Монгол яах бол.
Дашдоржийн Болдбаатар
Далай · 2016/04/11
Энэ болдоо чинь ухаантай хүү байнаа. Хужаагийн бараа ч дээ.
Зочин · 2015/01/20
ene uuruu ****** dashdorjiin boldbaatar
Зочин · 2015/01/20
Хилээ хаачихвал монгол улам хөгжинө. Яагаад гэвэл тийм нөөц байна.
Зочин · 2015/01/19
Mongoliig ideed mongol n iduuleed aigaad l
Зочин · 2015/01/19
Xiliig xaaj uzej xaragdaach
Зочин · 2015/01/19
manaihaan ene estoi ****aj bnaa te. tegdeggui l bhgui yu mongol baisa ni baih ch bolno estoi *** ineed hvrchlee hahaha.
Зочин · 2015/01/19
zugeer l boddchij chadaggui hachin humuus shuu bid Tarhinii turaal gej neg Japan avgai onsholsiin gesen unen bndaa huu
Зочин · 2015/01/19
Хятадууд байхгүй болчвол монгол усл томорнуу гэхээс дампуурахгүй.. ойлгож ав сурвалжлагч нэртэй хурлийз минь.
Зочин · 2015/01/19
ene yu bicheed bainaa helee haasanch mongol yaaj iij bgaad amdirhal bolno. chi yu ****aad bainaa yumand bas uchir gj bna. hamaagui yumaa tawaad ugch ****gui.
Зочин · 2015/01/19
Хятад байхгүй бол монголчууд үхэхгүй ээ. хэдэн малын буянаар хэдэн зуун жил ч амьдарна.Хятдуудад хүндээ хөнгөнөөс өгөх хэрэггүй. Хятад ******хайн мөр бүү гарга гэсэн дээдсийн зарлигтай.
Зочин · 2015/01/19
bid bu***as guihgui ***jih estoi daanch luivarchid ***jliig maani olon jil hoish changaalaaa.
Зочин · 2015/01/19
хятадыг монголын нар гэнэ үү,би буруу ойлгов уу....хятад хилээ хаасан ч монгол байх л болно за,
Буруу ярьж бна · 2015/01/19
Худлаа ярихаа боль оо.Хятадууд хэзээнээсээ дээрэнгүй эзлэх ноёрхох гэсэн санаатай хүмүүс.Урд нь чаддаггүй байсан юм.Одоо бол бүх дэлхий хятадаас эмээж жийрхдэг.Хятадын эсрэн үзэл бол ганц монголынх биш бүх дэлхийн айдас болгоомжлол юм
fyfds · 2015/01/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮