Маргааш цэргийн бүртгэлийн сүүлийн өдөр
2015/01/18
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн бүртгэл энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусах гэж байна.
Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой. Одоогоор нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 60 шахам хувьтай байгаа аж.