“Төсөөллөөс илүүг Тэнгисээс...” уриатай Тэнгис кино театрын хамт олон саяхан хүүхэд багачуудад зориулсан суудал, 3D нүдний шил бэлтгэснээ танилцуулж байсан билээ. 

Тэгвэл сурагчдын амралтад зориулсан дахин нэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь “Сүүний гайхамшигт өдрүүд” хөтөлбөр юм. 
Тус театрын хамт олон кино үзсэн хүн бүрт амтат “Маамуу” сүүг бэлгэнд өгөхөөр болжээ. Хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж байгаа юм байна.

“Маамуу” сүү нь АПУ ХК-ийн шинэхэн бүтээгдэхүүн бөгөөд тус компанийн хамт олон хүүхэд багачуудад зориулсан “Маамуу” брэндийн амтат сүү, йогурт, жимсний шүүсийг байгалийн цэвэр жимс, бусад түүхий эдээр үйлдвэрлэдэг билээ. 

“Маамуу” брэндийн нүүр царай болсон Сэргэлэн, Цовоо хэмээх хоёр дүрээр дамжуулан хүүхэд багачуудад идэвхтэй, хөгжилтэй, эрүүл амьдралын хэмнэлийг сурталчлахыг зорьсон гэж байсан шүү хүүхдүүд ээ. Ингээд киногоо үзэхдээ сүүгээ уух аян эхэллээ.