Өвлийн морин уралдааныг хориглоё гэж манай "Өдрийн сонин" сүүлийн 25 жил тэмцэж байна. Эхэндээ биднийг дэмждэггүй, буруутгадаг, шүүмжилдэг нь дийлэнх байв.

Монгол ёс заншлаа уландаа гишгэгсэд гэж хараадаг. Хужаа хүн хуузын эрлийз гэх мэтийн элдэв доромж үг чулуудаж,ад үздэг байлаа. Харин сүүлийн арван жил манайтэмцэл төрийн бус байгууллага, олон түмний дэмжлэгийг авдаг боллоо. Өвлийн морин уралдааныг хориглоё, хүүхдийн эрхийг хамгаалъя гэсний төлөө зүхэж, харааж, элдвээр хэлж зүрхлэх хүн орчин үед алга болсон байна. Энэ нь цаг үе өөрчлөгдсөнийг, ард түмэн асуудлыг ойлгодог, төр засаг нь мэдэрдэг болсны илрэл юм.

Жишээ нь өнгөрсөн 2013 онд Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох шийдвэр гаргаж байсныг санаж байна. Гэхдээ өвөл морь уралдсан хэвээрээ байгаа нь асуудал.Уяачид, морь сонирхдог, морьд хайртай гэж өөрсдийгөө эрхлүүлэх дуртайбаячууд юунд ч захирагдсангүй.Чөмөг царцаам тэсгим хүйтэнд нүүрэндээ үстэй адгуус уралдуулж зугаагаа гаргахдаа хүүхдийн эрхийг зөрчсөөр байна. Морьд уралдуулж хийморио сэргээх нь тэдэндюу юунаас эрхэм гэнэ. Адгуус хурдлуулж бай шагналын их багыг хэмжиж, баярхажсуух нь хамгаас чухал юм байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь нас бол тэдэнд юу ч биш бололтой.Тийм учраас тэд сар шинийн баяраар далимдуулжморь уралдуулдаг.Амихандаа өвөл дуусангуут хаврын эхэн сард морь уралдуулж жудагтай загнаж байгаа царай нь. Гэвч манай сар шинийн баяр ихэвчлэн нэг, хоёрдугаар сард болдог. Билгийн тооллоороо бол бидэнд хавар ирлээ гэдэг дохиог өгдөг нь үнэн.Гэхдээ тэр үедгазар гэсч, халтиргаа гулгаа арилж, хүмүүс дан цамцтай гүймээр урин цаг ирсэн байдаг билүү гэвэл үгүй. Дүн хүйтэн өвлийн жавар тачигнаж, ид дагжруулдаг цаг.Ийм л үед хавар ирлээ гэж хөөрцөглөөд хурдан морины нуруун дээр хуруун чинээ хүүхдүүдийг хүлж тавиад ташуурддаг харгис хүмүүс. Хөлдүү газар давхиж байгаа адгуус халтирна. Унажяваа хүүхдээ унагаана, гэмтээнэ, гишгэнэ. Морины нуруун дээр баглуулсан нялх хүүхдүүд хүйтэн жавар залгиж, хацраа хайрч,гар хуруугаа хөлдөөнө. Эсвэл урд давхиа морины туучсан шавар ард яваа хүүхдийгнүүр нүдгүй "ороолгоно". Шороотой цасанд нүдүүлж нүдүүлж барианд орсон хүүхдүүдийн нүүр царай танигдахын аргагүй шавар шавхай болсонбайдгийг бид цөм мэднэ.Хамраас нь цус гарах, нүүрээ шалбалах зэрэг нь гэмтэлд тооцогддоггүй биз. Ер нь яаж ч бодсон алгын чинээ хүүхдэд ахадсан, санаанд багтамгүй хүнд хөдөлмөр гэж энэ.Наймхан настай балчир хүүхдийг хэл мэдэхгүй адгуусны нуруун дээр хүлж явуулчихаад эцэг, эх нь юу бодож хоцордог бол гэхээс гол зурмаар. Мориноос унаж амиа алдсан хүүхдүүдийн тухай ярих ч юм биш. Хэдэн зуугаараа тоологдоно. Тэгж тархи нь цөмөрсөн гэнэ, ингэж элэг нь бяцарсан байна гэх мэтийн зүрх зүсэм яриа хүмүүсийн амнаас ам дамжин сонсогдоно.Эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд ч олон.Тал дундуур туучаад гарах адуун сүрэг дунд ойччихоод босч чадахгүй байсаар машинд дайруулж хорвоог орхисон бяцхан хүүгийн тухай ч шуугиж л байлаа.

Энэ мэтээр яриад байвал хар дарсан зүүд шиг аймшигтай жишээ олон. Харин морь уралдуулж таашаал авагчиддаанч тоосон шинж үзүүлэхгүй. Энэ бол монгол ёс заншил, эртнээс уламжилсан өв соёл гэж хээвнэг хэлнэ. Бид ч морин дэл дээр өссөн. Хурдан морь унаж байгаа нь монгол хүүхэд болж төрсний бахархал гэх ухааны юм ярьж, өрөөлийгдэвэргэж, өөрсдийгөө хамгаална. Хүүхдээр морь унууллаа гэж зэмлэгсдийгморь мэдэхгүй монголоор нь дуудна. Хурдан морь унахын сайхныг та нар яаж мэдэх юм гэж загнах шахна. Өөрсдөөхээгүй, гүндүүгүй монголоороо үлдсэнээшагшина. Тэрний морь тэнд түрүүллээ, тэдэн айраг авлаа, тийм бай шагнал хүртлээ, дэнж хотойтол сайхан наадлаа. Аймаг, улсын цол хэргэм авлаа гэдгээрээ сайрхахаас биш тэдэн хүүхэд бэртлээ.

Ингэж хүүхдийн эрх зөрчлөө гэж ам ангайхгүй. Хурдан хүлэг хаа нэгтээ байна гэж дуулбалнутаг харгалзахгүй хайж, үнэ харамлахгүй шилж сонгоно.Найр наадмын цаг хүлээж тэсэхгүй бол өвөл ч хамаагүй морио уралдуулж, хүүхэд, мал зовоодог болжээ. Нийгмээрээ ярьж, хэлж, төр засгийг шахаж шаардахаас нааш адгуус уралдуулан цэнгэлддэгбаячууд хэзээ ч хүүхдийн эрхийг бодохгүй нь эндээс ойлгомжтой байна.Тиймээс өвлийн уралдааныг хориглох, бага насны хүүхдээр морь унуулахгүй байх талаардорвитой өөрчлөлт хийе. Хурдан морины унаач хүүхдийн насны хязгаарыг нэмэх тухай байнга л ярьдаг.Гэлээ гээд ямар ч дорвитой өөрчлөлт гарсангүй.Хүүхдүүд морь унасан хэвээрээ байна. Тэгвэл хүүхдийг 16 нас хүрэхээр нь хурдан морь унуулдаг болгох шийдвэр гаргаж, ямар дүрэм, журам байдаг юм түүнд нь оруулъя. Бие жижигтэй том хүнээр хурдан морь унуулдаг болох дүрэм гаргая. Морин уралдаан зохион байгуулж ирсэн дэлхий дахины жишиг ийм л байдаг. Эхийнхээ өврөөс ч гараагүй шахам нялх үрээ адгуусны нуруун дээр тавиад явуулчихдаг бөх зүрхтэй ард түмэн дэлхий дээр манайхаас өөр хаана ч үгүй. Дээрээс нь морин уралдааны замын уртыг наашлуулъя. Одоо бол манайхан нэг өртөө гаруй газар хурдан морио давхиулж байна. Ийм урт замд үхэн хатан давхисан морь барианд орохдоо шогшоод, зарим нь бахардаад унахаасөөр яах юм. Ингэж барианд орсонадуу, хүүхэд хоёрын аль алиныг өрөвдөхгүй, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй.Энэ талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагууд олигтойхонтайлбар, таниулга хийж, гадны байгууллагуудадсурталчилмаар байна.

Гэвч ийм хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаагийн баталгаа ньөнөөдрийг хүртэл хүүхдүүд хурдан морь унасаарл байна. Тэр дундааядуу айлын хүүхдүүд хурдан морь унадаг.Алдар цуутай уяачид, баячуудхүүхдээ морь унуулах нь байтугай Монголд ч ойртуулахаа байсан.Монгол шиг утаа, униартай, соёлгүй, бүдүүлэг, хөгжилгүй газар алга гэж үздэг учраас тэр.Хүүхдээ боловсролтой, соёлтой болгоё гэвэл гадаадад сурга гэдэг ганцхан бодолтой.Тийм учраас тэдний хүүхдүүдморь унах нь битгий хэл Монголоос дайжин зугтаж байна.Оронд нь бид мэтийн энгийн ардын хүүхдүүд амь өрссөн "дайнд" хатаагдаж,адгуусны нуруун дээр халуун хүйтэн аль ч улиралд гагнаастай мэт давхиж, амьтан хүнийг зугаацуулах үүргийг гүйцэтгэж явна. Мөнгөтэй нь мөнгөгүйгээтав, арван цаасаар аргалж,нялх үрсийнх нь нүдийг хуурч, наадам цэнгэлдээ ашиглажбайна.Гэтэл үүнийг нь дэлхийн соёлт ертөнцөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцчихсон байгаа. Хүний эрхийн үндэсний комисс ийм дүгнэлт хийчихсэн байдаг. Мэдээж алгын чинээ хүүхэд адгуус амьтны нуруун дээр хүлэгдээд нэг өртөө газар давхиж, барианд түрүүлэхийн тулд баруун солгойгүй ташуурдаж, гар хөлөө хөлдөөнө гэдэг байж боломгүй, тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой.

Үүнийг таслан зогсооё. Насанд хүрээгүй хүүхдийг морь унуулж, малд ганцааранг нь явуулахыг хориглосон хатуу заалтыг Эрүүгийн хуульд оруулъя.Хориглосоор байталзөрчөөд байвал эрүүгийн хэрэг үүсгэж, ял үүрүүлдэг байя. Ингэхээс нааш хүүхдээр хурдан морь унуулдаг байдлаа зогсохгүй юм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ