Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг харуулсан цөөхөн хэдэн охидын хамтлагийн нэг бол “Гурван охин” хамтлагийнхан. Тус хамтлагийн хамгийн сайхан бүсгүй гэгддэг дуучин Б.Анхмаа кинонд тоглох санал авчээ.

Тэрбээр “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн “Учрал” нэртэй шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд тус кинонд дуучин Б.Анхмаа Туул гэх бүсгүйн дүрийг бүтээх гэнэ. Энэхүү киноны зураг авалт энэ сарын сүүлээр эхлэх гэж буйг найруулагч дуулгалаа. Уг кинонд Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Т.Баттулга нар тоглохоор кино пробонд тэнцсэн аж.  

Дуучин бүсгүйн хувьд энэхүү кино нь хоёр дахь дэлгэцийн бүтээл болж байгаа юм. 

Д.Ана