Тээгч эх гурван өрөө байрны үнэтэй
2015/01/26
Хүний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Өхөөрдөм дуу хоолой, хөөрхөн жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бид аз жаргалтай байна гэж үү. Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг
. Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлж асар том орон зайг эзэлж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхны бэлэг гэж тодорхойлдог. Гэтэл бурхнаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй хүмүүс бас байдаг. Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас үргүйдэл бий болж байна. Хүсээд ч хүүхэд заяадаггүй, эсвэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь үр тогтоох боломжгүй, эхнэр нь ужиг өвчтэй гэх мэтчилэн олон асуудлаас болж үрийн зулай үнэрлэхгүй байгаа гэр бүл олон байна. Тэд гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ямар нэгэн арга замыг эрж хайдаг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа зарим зүйлийг дор сийрүүлье.
Саяхан интернэтээс нэгэн зар олж уншлаа. "Тээгч эх болно. Үнийг ярилцаж тохирно" хэмээн утасны дугаар байршуулжээ. Энэ дугаарт утас цохилоо.
9928.. Сайн байна уу, зарын дагуу ярьж байна?
Аан за.
-Би хүүхэд гаргах боломжгүй юм л даа. Таны зарыг уншаад ярьж байна. Өмнө нь ингэж байсан уу?
-Үгүй ээ, анх удаа. Шууд ярьчих уу. Би хоёр хүүтэй. Эрүүл саруул. Нехөр бид хоёр мөнгөний асуудал их байгаа болоод л энэ ажлыг хийхээр болоод байгаа юм. Гаднын улс оронд ийм аргаар хүүхэдтэй болдог хүн олон байдаг юм билээ. Нэлээд судалсан. Таныг хүсвэл бүх шинжилгээнд хамрагдана.
-Хэдэн төгрөг шаардлагатай вэ?
Үүнийг уулзаж байгаад ярилцмаар байна.
-Би хэд хэдэн хүнтэй яриад үнийг нь судалж байна л даа. Мэдээж арай бага үнэтэй, эрсдэлгүй хүнийг л сонгох санаатай. Би таныг хоёр хүүхэдтэй гэхээр найдвартай болов уу гэж бодоод байна. Та үнээ хэлчих. Тэгээд тохиролцвол уулзъя.
-Ер нь мөнгийг заавал бэлнээр гэхгүй ээ. Эхний удаад гурван өрөө байр аваад өгчихөд л болно. Харин төрсний дараа бие тэнхэртэл хэрэглэх ойр зуурын мөнгө хэрэгтэй болно. Тэрийг та нар боломжоороо өгчихгүй юу.
-За би ойлголоо, эргээд холбогдоно?
-Тэгээрэй, нөхөртэйгөө сайн ярилцаад шийдэхээрээ холбогдоорой. Ер нь хамгийн хямд нь гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Бусад хүний үнийг би хангалттай судласан. 170 саяас дээш л хэлдэг юм билээ.
Бас нэг утас руу залгалаа.
880220...
-Зарын дагуу ярьж байна. Тээгч эх хөлслөх гэсэн юм?
-Уулзаж байгаад ярилцах уу. Утсаар ярих боломжгүй байна.
-Та ханшаа утсаар хэлэх боломж байна уу. Эхлээд төлбөрийг нь сонсч байгаад уулзах эсэхээ шийдмээр байна л даа?
-Би хоёр дахь удаагаа энэ ажлыг хийх гэж байна. 120 сая төгрөг бэлнээр өгчихвөл болно.
-Зарим хүн тохирчихоод төрүүлснийхээ дараа үнэ нэмдэг гэх яриа байна. Ийм асуудал гарахгүй биз дээ?
-Яалаа гэж дээ би өөрийгөө туршлагатай гэж бодож байна. Тэгээд ч өөрөө нэг охинтой болохоор бусад хүн шиг төрүүлснийхээ дараа надаас гарсан, өгөхгүй гэж хэл ам татлахгүй.
-Хүүхдээ төрүүлсэнийхээ дараа өгөхгүй гэдэг хүн байдаг байх нь ээ ?
-Миний холбоотой байдаг эмч ярьж байсан юм. Тээгч эх болно гэсэн 29-тэй бүсгүй хүүхэд гаргачихаад дараа нь өгч чадахгүй гээд бөөн юм болсон гэсэн.
-Хүүхдээ тээж байх хугацаандаа ямар шаардлага тавих вэ?
-Эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд ямар ч байсан эхний ээлжинд тайван газар байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цэвэр агаарт хотоос зайдуу газар байна гэсэн үг.
-Би энэ талаар мэдээлэл муутай байна. Өмнө нь таныг хаана байлгаж, яаж асарч байсан бэ?
-Тэр хүмүүсийн хувьд 30 нэлээд гарсан гэр бүл байсан. Боломжийн амьдралтай. Жирэмсэн болсон цагаас эхлээд зусланд байрлуулсан. Дулааны улирал
байсан учраас харьцангуй хүндрэл бага байсан гэх үү дээ. Байнга эргэж тойроод анхаарал сайн хандуулдаг. Хүүхэд тээж байх хугацаандаа төлбөрийнхөө 50 хувийг авсан. Төрүүлснийхээ дараа үлдсэнээ авдаг. Энэ удаад ч гэсэн иймэрхүү маягаар л явна даа.
-Үнээ бууруулж болох уу?
-Миний хувьд хямдхан гэж бодож байна. Өөр хүмүүс мөнгө, дээрээс нь байр, машин гээд л нэхдэг шүү дээ.
Тээгч эх хэмээх хэллэг Монголд зөвхөн яриа төдий биш болжээ. Цөөнгүй хүн энэ аргыг сонгож хүүхэдтэй болсон бололтой. Манай улсад энэ асуудлыг хуулиар зохицуулж өгөөгүй тул хүмүүс амандаа орсон үнэ, ханшаа хэлдэг байна. Харин Европын зарим оронд тээгч эхийн асуудлыг хориглодог гэнэ. Үүнд шашны үзэл суртал хүртэл нөлөөлдөг аж. Хэний эсийг биедээ суулгасан нь хамаагүй, төрүүлсэн л бол ээж нь гэж үздэг орон бас байдаг. Тээгч эхийн асуудлаар хамгийн "мэргэшсэн" орон бол Америк. Гэтэл манай улсад тээгч эхийн асуудал тэднээс дутахгүй ан-хааралд оржээ. Үүнийг дагаад үр шилжүүлэн суулгах төвүүдэд энэ төрлийн зар нэлээд тархах болсон талаар мэргэжлийн эмч нар ярьж байна. Түүнчлэн үр шилжүүлэн суулгах болоод өндгөн эсийн донорыг ч хийлгэх болжээ. Энэ талаар зарим зүйлийг тодруулахаар "Ануухай" эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Баярмаатай уулзсан юм. Тэрээр ийнхүү ярилаа.
ЭМЧ НАР ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЗУУЧИЛЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг "хуруу шилний" 41 хүүхэдтэй байгаа ажээ. Тэрээр "Өнөөдөр үр шилжүүлэн суулгах хүсэлтэй.шаардлагатай олон хүн Монголд байгаа. Гаднын улс оронд ч нэлээд хийлгэх боллоо. Сүүлийн үед манай улсын эмэгтэйчүүдийн эмч нар гаднын эмнэлэгт үр шилжүүлэн суулгах хүмүүст зуучилдаг болсон. Яг үнэндээ хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүсийн зовлонгоор мөнгө хийж байна. Гаднын аль нэг эмнэлгээс манай эмэгтэйчүүдийн эмнэлэгт санал тавьдаг. Манай эмнэлэгт ч ийм санал их ирдэг. Өөрөөр хэлбэл, гаднын эмч нар өөрийн биеэр ирж, хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс танайд хандвал манай эмнэлгийг санал болгоорой. Ингэвэл танд эмчилгээ хийсэн төлбөрийнхөө тэдэн хувийг өгнө гэх мэт. Үүнд төрөөс хяналт тавих хэрэгтэй байна. Тэнд очоод үр шилжүүлэн суулгахад (хуруу шилний хүүхэд) хүүхэдтэй болох юм шиг санаад явдаг ч бүтэлгүйтэх явдал гарна. Санаснаар болдог зүйл биш шүү дээ. Ганц удаагийн оролдлогоор хүүхэдтэй болох нь ердөө зууны гучхан хувь шүү дээ. Энэ нь дэлхийн стандарт тоо. Хамгийн ихдээ 40 хувь байдаг. 40 хувь гэдэг нь маш өндөр тоо. Солонгос руу манайхан их явж үр шилжүүлэн суулгуулж байна.
Учир нь тэд 40 хувьд хүрэхийн тулд маш олон өндгөн эсийг хүний биед суулгадаг. Гэтэл тэр нь эргээд тухайн эмэгтэйн биед ямар их хор хөнөөлтэйг эмэгтэйчүүд мэддэггүй. Ийнхүү олон эсийг хүний биед суулгаж өгснөөр ихэр хүүхэд төрж байгаа. Гэтэл төрсөн хүүхдүүд нь элдэв өвчтэй эсвэл ээжүүд нь төрөхийн хүндрэлд орох гэх мэт янз бүрийн зүйл тохиолдож байна. Үүнээс болоод тухайн орнуудад маш их асуудал тулгарах болсон. Манай улсад ганц удаагийн оролдлогоор хүүхэдтэй болох тохиолдол байгаа. Гэхдээ амжилтгүй нь ч байна. Хамгийн гол нь.өөрийнхөө сэтгэл санаа болон биеэ эрүүл саруул байлгах л хэрэгтэй. Та ямар ч асуудалгүй байх юм бол ээж болно шүү дээ. Бас сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Өнөөдөр хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс үр шилжүүлэн суулгуулчихаад би хүүхэдтэй болно гээд урьдчилж ярьдаг. Бүр хүүхэддээ хувцас хунар, хэрэгтэй бүхнийг бэлдчихсэн байдаг. Гэтэл үр тогтоогүй байвал маш эмзгээр хүлээж авдаг. Дахиж хийлгэх мөнгө байхгүй яана гэж санаа алддаг. Үүнийг харах маш хэцүү. Хамгийн гол нь үүнийг хийлгэх гэж байгаа хүн дэлхийн стандартад нэг удаагийн оролдлого 30 хувь байдаг гэдгийг сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өдөрт арван хүнд энэ төрлийн эмчилгээг хийлээ гэхэд гурван хүнд л үр тогтох жишээтэй. Үрийн зулай үнэрлэнэ гэдэг тийм ч амархан зүйл биш. Арга ядсандаа л эмнэлэгт хандаж үр шилжүүлэн суулгуулж байхав дээ.
Хүүхэдтэй болох боломжгүй гэр бүлийн бас нэгэн боломж нь өндгөн эсийн донор юм. Зарим тохиолдолд өндгөвчийн үйл ажиллагаа цагаасаа эрт зогссоноос болж эмэгтэй хүн өндгөн эс ялгаруулахаа больдог. Ийм тохиолдолд жирэмслэх арга нь донор өндгөн эс хэрэглэх арга байдаг. Тээгч эхийн адил өндгөн эсээ бусдад өгөхдөө үнэд хүргэдэг. Франц, Герман, Израйль гэх мэт оронд боломжийн үнээр л өгдөг. Манайх шиг хэн нэгэндээ хэтэрхий их ханш тогтоодоггүй. Хүмүүс толгойдоо орсон тоогоор мөнгө нэхэмжилдэг. Израиль улс үр шилжүүлэн суулгах, өндөг эсийн донор хийлгэж байгаа хүмүүсийг хоёр хүүхэдтэй болтол хэдэн ч удаа хийлгэсэн бай төлбөрийг нь улсаас даадаг. Энэ нь хүн амаа өсгөх нэг хэлбэрийн арга юм. Санаснаар болдог бол хүн амаа өсгөх гэж буй манай улсад энэ төрлийн эмчилгээг даатгалаар шийдэж баймаар байгаа юм гэв.
ТЭЭГЧ ЭХ БОЛНО ГЭЖ ЗОРИГЛОСОН ХЭРНЭЭ ХҮҮХДИЙГ НЬ АВАХУУЛАХ ТОХИОЛОЛ Ч БИЙ
Мөн Б.Баярмаа эмч хэлэхдээ "Манайд тээгч эх болж байгаа хүн олон байна. Эмнэлгүүдэд саналаа хүргэх нь бий. Тухайлбал, нэг эмэгтэй тээгч эх болсон байдаг. Гэтэл үнэ мөнгөө тохирчихоод хүүхдийг нь тээснийхээ дараа авахуулчихсан байсан. Гэтэл хүүхэдтэй болох гэж бүхий л зүйлээ зориулаад сэтгэл дүүрэн явсан гэр бүл ямар байдалд орох вэ. Хууль байхгүй учир тэд яаж ч чадахгүй шүү дээ. Мөн зарим тохиолдолд тээгч эх маань хүүхдээ төрүүлсний дараа надаас гарсан учраас яагаад ч өгч чадахгүй нь гэдэг. Иймэрхүү маягаар нөгөө гэр бүл маань өмнөхөөсөө илүү сэтгэлийн дарамтад ордог тохиолдол ч байдаг гэлээ.
Эмчээс зарим зүйлийг асууж тодруулсны дараагаар тээгч эх хайж буй нэгэн гэр бүлтэй холбогдлоо.
9910..
-Тээгч эх хайж байна гэсэн үү?
-Тиймээ, яаж мэдэв
-Тантай өөр хүн энэ тухай ярьж холбогдсон уу?
-Хэд хэдэн хүн ярьж уулзсан байгаа. Гэхдээ үнэ дээрээ тохиролцож чадахгүй л байна.
-Хэдэн төгрөг нэхэж байна вэ?
-150-200 мянган доллар гэсэн. Хэтэрхий үнэтэй байна л даа. Бид Америк, Хятад дахь ханшийг судалж үзсэн. Манайд бараг л адилхан үнэтэй байх юм. Эгч нь ганцхан л хүүхэдтэй болчихмоор байх юм. Даан ч хэтэрхий өндөр үнэ хэлээд байна. Үүнийг нь барахгүй бололтой өөр ямар арга байж болох талаар бодож сууна гэв.
Хүүхэдтэй болохын хүслэн болсон нэг бүсгүйтэй өнгөцхөн ярилцахад ийм байлаа. Үр хүүхэдгүй байх гэдэг юу юунаас илүү зовлон. Үүнээс үүдэлтэй гэр бүл салах нь ч бий. Гэтэл үрийн зулай үнэрлэх гэж байж болох бүхий л боломжийг ашиглаж яваа гэр бүл цөөнгүй байдаг. Тиймдээ ч өндгөн эсийн донор, тээгч эх хөлслөх зэргээр асуудлаа шийдэх гэж хичээдэг. Гэтэл дээр дурдсан шиг азгүйтэл тэднийг нөмөрдөг байна. Бүх хүнд биш л дээ. Ямартай ч нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа хойно энэ төрлийн "наймаа" цаашид ч явагдана. Харин үүнийг зохицуулах эрх зүйн оновчтой шийдэл хэрэгтэй байгааг хууль тогтоогчид анхаарах биз ээ.
Ж.ЧУЛУУН
bayartsetseg · 2022/02/13
huuch ovchinguie eruul saruul neg huutei
nansalmaa · 2017/05/04
teegch eh bolno utas 99971480
siilen · 2017/04/10
sain bainuu bi ene talaar heden jiliin omno bodoj vzej bailaa gehdei chadahgvi bha gj bodoj hoish tawisan sudlaad vzhed end bichsenchlen zvilvvd eh gardiin bna ynz ynziin hvnmvvs hvsdgiin bna.tegeed biich bas hvsch bhad esreg talaas garah hohiroliigch bi bodoj aij baisan tehdei ali alinaa sain oilgowol tohiwol zvgeer ym shig sanagdlaa busad shig tuilshirhiig hvssengvi.ymarch bsan hvsch hiiya gesen zvildei tsag zawa gargaj ervvl mend bvh zilee vzzvvlj haruulj belen boloh heregtei baidgiin bnaa.bi 30nastai 10nastai neg hvvtei etseg ehiin udam saitai minii teegch eh boloh hvsel main 2shaltgaantai ali alinda bolomj olgoj hariltsan tohirohiig hvsch bna.holbogdoh hvn biawal zalgaarai 88917774
ari · 2017/04/04
Sain bnu bi 18nastai eldew busin zurshil bhgvi teegch ex bolno 99932367
ari · 2017/04/04
Sain bnu bi 18nastai eldew busin zurshil bhgvi teegch ex bolno 99932367
ari · 2017/04/04
Sain bnu bi 18nastai eldew busin zurshil bhgvi teegch ex bolno 99932367
ari · 2017/04/04
Sain bnu bi 18nastai eldew busin zurshil bhgvi teegch ex bolno 99932367
ari · 2017/04/04
Sain bnu bi 18nastai eldew busin zurshil bhgvi teegch ex bolno 99932367
e,g · 2017/02/18
Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе чин сэтгэлээсээ зр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа гэр бүлд тээгч эх болмоор байна. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй хүн амьдрал минь тарчигхан болохоор хүнд буян болж мөнгө олий гэж шийдлээ. Төлбөрийн хувьд ярилцаж байгаад уян хатан хэн хэнийгээ гомдоохооргүй шийднэ. Харилцах утас 89864944
e,g · 2017/02/18
Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе чин сэтгэлээсээ зр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа гэр бүлд тээгч эх болмоор байна. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй хүн амьдрал минь тарчигхан болохоор хүнд буян болж мөнгө олий гэж шийдлээ. Төлбөрийн хувьд ярилцаж байгаад уян хатан хэн хэнийгээ гомдоохооргүй шийднэ. Харилцах утас 89864944
e,g · 2017/02/18
Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе чин сэтгэлээсээ зр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа гэр бүлд тээгч эх болмоор байна. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй хүн амьдрал минь тарчигхан болохоор хүнд буян болж мөнгө олий гэж шийдлээ. Төлбөрийн хувьд ярилцаж байгаад уян хатан хэн хэнийгээ гомдоохооргүй шийднэ. Харилцах утас 89864944
e,g · 2017/02/18
Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе чин сэтгэлээсээ зр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа гэр бүлд тээгч эх болмоор байна. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй хүн амьдрал минь тарчигхан болохоор хүнд буян болж мөнгө олий гэж шийдлээ. Төлбөрийн хувьд ярилцаж байгаад уян хатан хэн хэнийгээ гомдоохооргүй шийднэ. Харилцах утас 89864944
e,g · 2017/02/18
Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе чин сэтгэлээсээ зр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа гэр бүлд тээгч эх болмоор байна. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй хүн амьдрал минь тарчигхан болохоор хүнд буян болж мөнгө олий гэж шийдлээ. Төлбөрийн хувьд ярилцаж байгаад уян хатан хэн хэнийгээ гомдоохооргүй шийднэ. Харилцах утас 89864944
nnn · 2016/11/24
teegch eh haij bgaa hvn holbogdoroi 85751216
saraa · 2016/11/24
Chi hvn olsonuu
buyna · 2016/10/23
27nastai hvvhedtei emegtei teegch eh blno 85767626
Зочин · 2016/10/03
teegch eh bolno nas 23 tai utas 99300780
ganaaa · 2016/09/04
sn baitsgaanuu bi odoo 21tei omno ng topj bsan odoo sar garantai jiremsen hvvhed gvsj bgaa ger bvld orgvvlnee uulzaj yariltsana 88615662
Зочин · 2016/08/30
яаралтай тээгч эх болно утас 95594948
Зочин · 2016/08/16
Bi 32 toi teegch eh boloh huseltei bga neg huutei teegch eh blh tom shaltgaam bga ternihe tuluu zutgej bga 88920848
Зочин · 2016/08/09
teegch eh bolno. 95483865 naidaj bolno shu
Зочин · 2016/07/31
Pee iim unetei bs deerees ni mongold iim tom boltoloo tsetsegleed hugjchihsun gj estoi medeegui um bn. Zar: Teegch eh haij baina. Minii setgegdeliin door, teegch eh boloh huseltei humuus ni holboo barih utasaa uldeene uu? bayarlalaa :-)
Aguu · 2016/07/30
ene bol togloom bish hen hendee itgej bas deer ni hun chanartai setgeleesee handah heregtei. Une deer bol 10 say dotor l bh.
Зочин · 2016/07/24
би ,тээгч эх болмоор л байна..учир нь надад их том шалтаг байна..харин би хаана хандаха мэдэхгүй байна..надад туслаач тэх үү..надад амьдрах газар л зөвхөн хэрэгтэй..тэгээ л болоо..нэг үгээр хэлвэл жижиг подволтой болчвол би..бүхнийг хийнээ..
зочин · 2016/07/23
сайн байна уу тээгч эх болно 2хүүхэдтэй 27 настай эрүүл саруул ямар нэгэн асуудал байхгүй утас 89810644
zochin · 2016/07/05
teegch eh bolno 1xvvxed gargaj bsn. oorooro torson, odoo 27 nastai emegtei bn. arxi tamxi ogt xeregledeggui. toglox xereggui vnen setgeleesee xvsj bga n xolbogdooroi...
Зочин · 2016/07/05
teegch eh bolno. neg oxintoi, oorooro torj bsn. odoo 26 nastai. ervvl saruul arxi tamxi ogt xeregledeggui. toglox xereggui vnen setgeleese xvsj bga xvmvvs xolbogdooroi 95139883
zochin · 2016/07/03
teegch eh bno itgel daana 2 xvvxedtei
Зочин · 2016/05/30
TEEGCH EH BOLNO 95554989
сайн уу · 2016/05/25
Хүнд буян болж байгаа шдээ ийм асуудал тулгарсан хүн байвал холбогдоорой тоглох хэрэггүй.
Зочин · 2016/02/04
Bi mongonii asuudlas surguuliasa zawsralh gj bga ajil oldhgui olod hiilech tsalingaa oghgui ym bas oor hd hden shaltgaanii ulmas iim shiidwer gargj bga ym shvv teegch haij bga hun bwal nadtai holbgdooroi togloom shogloom hiih herggui e
Зочин · 2016/02/04
Т.э б
Зочин · 2015/11/29
Сайн бну би 18 настай тээгч их болох хүсэлтэй байгаа юма. Бусдад туслаж өөртөө ч бас туслуулах гэсэн юма. Би бусад шиг тийм их мөнгө төгрөг нэхэхгүй ээ.
Холбоо барих утас-88444028
Зочин · 2015/09/22
Sain baitsgaan uu bi 16tai ohin baina odo jiremsen orgoj awax naidwartai vr xvvxde bolgood awax saixan setgeltei xvn baina uu awxuulan gexeer arial zprig xvrdegui xvvxedtei boloxig xvssen ger bvld ll tus bolox baixaa vnn xolbooo bariarai todorxoi viliig svvlden yriltsasan deer gj bodoj baina
Зочин · 2015/06/23
odo 6 sartai jiremsen blomjtoi naidbartai hvnd garax xvvxde orgvvlne 2 ohintoi blomj mu bna hen negend buyn blog utas 945398**
Зочин · 2015/04/07
teegch ex bolj amidarlaa oorchilmoor bn bi 3n xvvaedtei odoo 24 nastai noxor maani ood bolchixson nadad amidral vnexeer xetsvv bn 3n xvvvxdee l bodoj iim shiideld xvrch bn my xvvxdvvd ynz bvriin owchin bxkv bi ch bas arxi ***xi xeregledeggvi bi toomigvi ix xols nexemjlexgvi uchraas zalgaarai ene my utas 89531302 shvv
Золоо · 2015/03/25
Тээгч эх болно. 4настай охинтой залуу гэр бүл байна. Итгэл даах найдвартай, энэ үйлсийг хийх чин хүсэлтэй байгаа тул дараах утсанд холбогдоно уу. 88149285. Нас: 25 дээд боловсролтой, ямар ч ****** зуршилгүй
Зочин · 2015/03/18
Hi Үр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа, эрүүл саруул тээгч эх болох хүн хайж байгаа хүн байвал надтай холбогдоосой гэж маш их хүсэж байна Нөхөр эрүүл саруул хүү охинтой 26 настай асууж лавлах зүйл байвал [email protected]
Зочин · 2015/02/22
ene deer bgaa teegch eej bolii gd bgaa 20 garuihan nastanguud ymnii uchir oilgoj busdiin zovlong chin setgeleesee huvaaltsaj chadah bolov uu daa?ene bol ami nasaaraa denchin tavij bgaa zuil zugeer neg tsag mungu ureh bish hariltsan bie biesee shudraga oilgoh heregtei, 25-30 насны хvvхэдтэй, эрvvл эмэгтэй Teegch eej болно. Minii huvid bolovsroltoi ter dundaa ur shiljuulen suulgah emnelegt ajilj bsan bolohoor busdiin zovlong oilgono deerees ni eruul menddee tuiliin ikh anhaardag negen Zorilgotoi tsagiig uneldeg,chin setgeleesee huntei oilgoltsono bhaa taniig huleej baiya.teegch_eej mail haygruu msj bicheerei.
zochin · 2015/01/30
ene bol togloom bish yumaaa. my naiz ger bul huuhedtei boldoggui argaa baraad huuhed urguj avsan ch l tusun huuhed ni bish tul hitsuu baidag . tegeed suuldee nuguh r uur ******luu guij barag ll ger bur ni nurhaa ***hsan yum hajuunaas ni haraj bsn naiziin huvid bi ih uruvdsun . tegeed nuguu 2t zuvluud huruu shileer hurdan huuhedtei bolood ger bulee bas urguj avsan huuhed chini togloom bish hunii huvi zayagaar togloj boloj. getell heden sariin daraa chi bid 2t undgun esee uguuch chamaas uur hun oldohgui yum bn gej guihaaar ( gehdee utsaar ) . bi ch miniih bolno gvl hamaa algaa ugie gj zuvshuuruv. bi ur huuhedgui humuusd ug huuhed beleglevel uunees iluu buyan uglug gej baihgui , ur huuhed turuulj chadahgui bga emegtei my achaar huuhed turuuleed tsagaan suug ni uzuuleh shig tom buyun gj bhgui gej bodood l ughuur shiidsen . iim ch ih buyun bodson setgeliin hariud ter 2 eher huuhed anhii oroldlogoor olj turuulsen ch . nadad bayarlalaa gej 1 sh chiher bitgii hel saihan ineegeed bayarlalaa ch gej heleegui 3 jil bolj bn. bi ch ashig sonirhol harj anhnaasaa uguugui ch gsn bayarlalaa gdg ter ugiig sonsgiig uneheer ih huleej baisan getel hunii haluun setgelruu us tsatsaad yavdag ger bul ene horvoo deer baidag yum bailee. enuugeeree bi yu heleh geed bn geheer ashig honjoo huuj undugun esee uguh , teegch eh boldog humuus baihad une setgeleesee buyan bodoj ger buliig ni bodoj unegui uguud suuj baidag hun baidag yumaa gedgiig l heleh gsn yum. mungu uguud setgel ter husel shunaliig ni baragduulj baihad ur huuhdee olj chadahgui 1 bitgii hel oroldlogo hiij bgaa humuus baina. tiimees humuus mini hund buyn sanaj baigaa bol ugch avch bgaa huniihee setgeliig hangaluun uldeeh heregtei shuudee !!!!!!!!!!!!!!!!!!!! Mongoliin urs olon boltugai ger buluud mini bitgii salaasai , bie biedee unench baig gj husmeer baina.
Зочин · 2015/01/28
5 sayar teej ugnu. buyn bolog
Зочин · 2015/01/28
худлаа 20 сая гэж байна лээ
Зочин · 2015/01/27
Saihan ****j baina daa ene baagii. Bitii ooroo zohioj bicheed bai. 10 say havitsaa l gedeg shtee
Зочин · 2015/01/27
байж болохгүй зүйл бол биш юм
Зочин · 2015/01/27
kkk hyamd teegch eh haij bn 20 sayar kk
Зочин · 2015/01/27
тийм үнэтэй байдаг ю******, би 80,0 саяар тээж өгнө шүү. хүүхэдтэй, IQ түвшин өндөр эмэгтэй бна.