Нимгэрсэн хэтэвчийг нийслэлийн татвараас “шахна”
2015/01/28
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн таалалд нийцэж, босго давсан гэж итгэхэд бэрх юм. Ямартай ч Байнгын хорооны гишүүдийн66.7 хувь нь“Татвар авах зөв” гэдэг санал өгсөн гэдгийг мэдээллийн эхэнд онцлох нь зүйтэй болов уу.
Тэгвэл одоогийн байдлаар Засгийн газраас он солигдохын өмнөх өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл иргэдийн тэмцэлтэй нүүр талаад байна. Хэдийгээр түмэн олон төрийн төмөр нүүртэй халз тулсан ч Засгийн газар болон Э.Бат-Үүл даргын хүсэл биелэлээ олж байна. Ингэснээр нийслэлд амьдарч байгаа хүмүүс“Утаат тэвшийн хөндий”-д аж төрж буйнхаа төлбөрийг төлөх учиртай боллоо. Түүнчлэн орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл өрхөөс тодорхой хэмжээний татвар авахаар хуулийн төсөлд тусгасан нь бий. Энэ байдлыг олон улсын жишиг, гадны загвар хэмээн хүлээн авч болох юм. Тэгээд ч нийслэлд оршин суудаг иргэн энэ төрлийн татвар төлөх нь байж боломгүй гаж үзэгдэл биш. Харин цаг үе, тооцоо судалгаанд л хамаг учир бий. Хамгийн энгийн жишээ татахад, Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газрын нэг болсон Богд уулын жалга, амыг хууль бусаар авсан хөрөнгөтөн, долоон буудалд амьдардаг өрх толгойлсон эх, эсвэл өндөр настан хоёрт татварын ижил хувь хэмжээ тогтоох утгагүй. Үгүйдээ л Зайсанд амьдарч буй өрх гэр хороололын айлаас багаар бодоход гурав дахин өндөр татвар төлж болох шүү дээ. Гэтэл тус хуулийн төсөлд энэ төрлийн зааг ялгааг тодорхойлоогүй нь иргэдийг тун ойлгомжгүй байдал руу хүчээр тулгаж байна. Мөн нийслэлд нийт аж ахуйн нэгжийн70 хувь нь үйл ажиллагаа эрхэлдэг. Тэдгээр компани жил бүр улсын төсөвт НӨАТ-аар840 тэрбум, орлогын албан татвараар 350 тэрбум, хүн амын орлогын албан татвараар320 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлдэг. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бүрдүүлдэг гэсэн үг. Ийм байхад дээрээс нь давхар татвар ногдуулах нь яавч “Ухаалаг” төрийн сонголт биш л дээ. Энэ талаар олон улс судлаач, эдийн засагч Х.Батсуурь“Нийслэлийн иргэдээс татвар авах буруу биш. Гэвч өнөөгийн нөхцөл байдал дэндүү хүнд байна. Миний харж буйгаар нийслэлийн өнөөгийн удирдлагууд бүх сан хөмрөгийг сүйтгэж хаячихаад одоо болохоор бүтээмжээ дээшлүүлэх биш эсрэгээрээ иргэдээ шулах замаар зардлаа нөхөх гэсэн санаа. Тухайлбал, хогны ногоон уутыг ширхэг тус бүрийг нь хятадад цөөн хэдэн мөнгөөр үйлдвэрлэж байна. Нэг төгрөгийн ч өртөг гаргахгүй байгаа шүү. Гэтэл улсын төсвөөс нийт 6.5 тэрбум төгрөг буюу нэг ширхэг уутыг 95 төгрөгөөр бодож авч байна. Ийм хүмүүс энэ зардлаа л нөхөх гэж шинэ татвар санаачилна шүү дээ” хэмээсэн. Харин хотын даргын хувьд одоо хүртэл “Үр ашигтай татвар” гэсэн байр суурьтай хэвээр.
Төрийн байгууллага татвар төлөхгүй
Хуульд зааснаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд татвар төлөхгүй. Үүн дээр эрүүл мэнд, боловсролын салбар нэмэгдэнэ. Тиймээс үлдсэн бүхий л салбар нэгжээс татвар авна гэсэн үг. Тухайлбал, бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийг энэ татварт хамруулах аж. Харин томоохон худалдааны төв, хүнсний захуудад лангуу түрээслэгчдээс хэрхэн татвар авах нь тодорхойгүй байгаа. Хуулийн3.1-д“Нийслэлийн нутаг дэвсгэрт албан татвар төлөгчөөс төлөх энэ хуулийн5 дугаар зүйлд заасан суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэсэн заалтаар бол худалдаа наймаа эрхэлсэн хүн бүрээс0-10 хувийн татвар авахаар болж байгаа юм. Тиймээс бичил бизнес эрхлэгчид татварын дарамтад орохын зэрэгцээ төр ямар нэгэн байдлаар хууль зөрчих нөхцөл ч бүрдэж эхэллээ. Учир нь худалдааны төв ажиллуулж буй компани, хувь хүнээс авах ёстой татвараа улс авсаар байх нь тодорхой. Ийм байтал нэмж түрээслэгчдээс нь татвар авна гэвэл жинхэнэ утгаараа төрийн дарамт гэдэг нь болох биз.
“Шийдлийн” Засгийн газар Монголбанкыг шийтгэх нь
Шинжээчдийн саяхан гаргасан судалгаагаар манай улсын инфляц, төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээ ойрын хугацаанд бизнес хөгжихөд чөдөр болно гэж үзжээ. Тэгвэл энэ бүх таагүй мэдээлэл дээр татварын дарамт хачир нэмэх нь ойлгомжтой байна. Ямар нэгэн зааг ялгаа байхгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч бүрээс татвар авахаар болсон нь эцэстээ үнэ хөөргөх гол нөхцөл болохыг ч эдийн засагчид дуулгах болов. Энэ байдал нь цаашлаад үе үеийн Засгийн газрын гол мөрөөдөл болсон инфляцийн төвшинг өсгөх нь хэн ч бодсон ойлгомжтой. Монголбанк “Төрийн мөнгөний бодлогын талаар2015 онд баримтлах үндсэн чиглэл”-дээ энэ жил инфляцийг хоёр дахин бууруулж, долоон хувьд хүргэхээр тусгасан нь бий. Харин үүний хариуд“Мандал Женерал Даатгал” компанийн шинжээчид өнгөрсөн оны эцсээр дээрх тоо13-17.5 хувьд хэлбэлзэх төлөвтэй гэсэн судалгааг гаргасан билээ. Ямартай ч нийслэлийн татвартай холбоотойгоор Монголбанкны мөрөөдөл байгаа онохгүй байх нь тодорхой болж байна. Тэгээд ч Шинэчлэлийн гэх Засгийн газар Монголбанкинд ганцаарчилсан“тоглолт” хийх боломжийг бүтэн хоёр жил орчмын хугацаанд олгоогүй. Үнэндээ тэд ч өөрсдөө эрсдэлийг сөрөх алхам, ямар нэгэн зоригтой давшилт хийгээгүй. Харамсалтай нь энэ удаад Ч.Сайханбилэгийн“Шийдлийн” гэж нэрлэсэн Засгийн газар Монголбанкны төлөвлөгөөнд бас л шийтгэл ногдуулах нь. Үүнээс гадна Н.Алтанхуягийн Засгийн газрын бас нэг гэгээлэг мөрөөдөл үгүй болж таарлаа. Уг нь Сангийн сайд асан Ч.Улаан“Засгийн газар ирэх онд иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн. Харин бодит байдал хийгээд шинжээчдийн ирээдүйг тольдох“нүдээр” бол цалин, тэтгэвэр нэмэх биш харин яаж одоо авч байгаа цалинг нь таслалдуулахгүй байх вэ гэсэн асуулт нэг хэсэгтээ л эрх баригчдыг зовоох бололтой.
Нийслэл татвартай болохын давуу талыг тэд...
Монгол Улсын дөрвөн ч хуульд нийслэл татвартай байж болно гэх зүйлийг тусгасан байдаг. Гэсэн ч өнөө хүртэл нийслэл өөрийн гэсэн татвартай болоогүй байсан гэдгийг бид хаана хаанаа бодох л ёстой. Гэвч дээр хэл-сэнчлэн цаг үе, тооцоо судалгаанд хайн га хандах учиргүй л дээ. Хэдий ийм бай лаа ч нийслэл энэ жил40 орчим тэрбум төг рөгийг иргэн, аж ахуйн нэгжийн татвараас төвлө-рүүлэхээр боллоо. Тэгвэл нийслэл татвартай болс ноор ямар давуу тал бий болох вэ гэсэн энгийн асуултад төсөл санаачлагчид “Юун түрүүнд хот руу нүүх иргэдийн цуваа харьцангуй багасна” гэсэн хариулт өгч буй. Түүнчлэн нийслэлийн татвараас төвлөрүүлсэн орло гоор эргээд их хотын дэд бүтэц, бүтээн байгуу лалтыг өрнүүлнэ гэж байгаа. Мөн хотын дар гын“Өнөөгийн нөхцөлд жишээ нь барилга ба ри хад хангалттай дулаан, цахилгааны шугам сүлжээ алга байна. Мөн усан хангамжийн асуу-дал ч бас сайн шийдэгдээгүй” гэсэн тайлбар ч үнэн. Гэвч иргэн бүр, бизнес эрхлэгч бүр татвар төлөгч байна гэдэгт л гол учир буй.
Бусдын жишиг ба бодох ёстой өнцөг
Дэлхийн бусад оронд нийслэлийн татварыг тог тоосон нь бий. Ингэхдээ агаар, хөрс бохир дуулж байгаа хийгээд хотын ачаал лыг нэмэгдүүлж байгаа иргэд нь оршин суугч дын татвар нэрээр төлдөг байна. Гэтэл энэ жишгийг манай эрх мэдэлтнүүд“монголчлоод” бор луулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйл чилгээний үнийн дүнгийн нэг хүртэлх ху виар тооцож хотын татварыг ногдуулахаар болж байна. Гэвч үл хөдлөх хөрөнгө, эдэлбэр газ рууд нийслэлд олон бий. Мөн онцгой албан тат вартай архи, тамхины үйлдвэр болон борлуулах цэг тоолж барамгүй олон. Энэ бүх ний тат варыг эхний ээлжинд нэм чихээд дараа нь...
Д.Ганбаатар
Зочин · 2015/01/30
НИЙСЛЭЛ РҮҮ ИРЭХ ХҮМҮҮСИЙГ ХЯЗГААРЛАХ ЗОРИЛГОТОЙ Л ЮМ БОЛ ТЭР ХӨДӨӨНӨӨС ИРЭЭД БУУГААД БАЙГАА ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДЭЭС Л НИЙСЛЭЛИЙН ТАТВАРАА АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. УГААСАА УЛААНБААТАРТ ТӨРЖ ӨССӨН ХҮМҮҮСЭЭС ТАТВАР АВАХ ЧИНЬ ХЭЛМЭГДҮҮЛЭЛ. УЛСЫН ТАТВАРЫН ХУУЛИЙН ДАГУУ БҮХ БИЗНЕСС ЭРХЛЭГЧИД ЭЛДЭВ ТАТВАРАА ТӨЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТҮҮН ДЭЭРЭЭС НЬ НЭМЖ НИЙСЛЭЛ ТАТВАР ТАТНА ГЭДЭГ БАС ХЭЛМЭГДҮҮЛЭЛ