Нэг айлын 4 сартай болон 1,9 сартай нялхаст Монголчууд тусламжийн гараа сунгаад эхэллээ
2015/01/28
Монголын нэг хэсэг нь туйлдаа хүртэл баяжиж байхад нөгөө хэсэг нь туйлдаа хүртэл ядуурч байна. Шар өдөр бор хоногоо арайн ядан залгуулж, зарим нь бүр уснаас өөр уух зүйлгүйгүйгээр амьдарч байна. Энэ бол Монголын өнөөгийн нийгмийн нэгэн төрх.
Баянзүрх дүүргийн Улиастай 23 дугаар хороонд 3 хүүхэдтэй эмээ Монгол зон олноосоо тусламж гуйсан юм. Энэ талаар анх олон нийтийн сүлжээгээр сайхан сэтгэлт хүмүүс мэдээлснээр олны анхааралд хүрэв. Гэтэл хорооных нь нэгэн эмээ ядуу тарчиг амьдралаасаа болоод бусдаас тусламж хүсч, нэг хүүхдээ хүртэл өргүүлэх хүртлээ хэцүүхэн амьдарч байгааг яагаад төрийн захиргааны анхан шатны байгууллага болох хороо нь мөн нийгмийн ажилтнууд нь анхаарч үзсэнгүй вэ. Мэдсэнгүй вэ.
Хэрэв сайхан сэтгэлт залуус энэ айлыг анхааран олны сонорт хүргээгүй байсан бол бяцхан хүүхдүүдэд юу тохиолдох байсан бэ.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
“Энэ эмээ 4 сартай нярай, 1 ой 9 сартай бас нэг балчир, 12 настай охини гээд нийт 3 ачийнхаа хамт амьдарч байна. Учир нт хоёр нялх хүүхдийн ээж н.Батнаран гэрээсээ гараад олон хоног чимээ сураггүй алга болсон байна. Түүнийг хайха гэхээр ямар ч бичиг баримтгүй гэнэ. Эмээ дээр байгаа хүүхдүүд ч мөн бичиг баримт байхгүй. бичиг баримтгүйн улмаас төрийн халамж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй нялхас хэдэн өдөр буцалсан усаар гол зогоосон байдалтай байсан аж.
Бяцхан үрсийн аав авто ослоор нас барсан гэнэ. Төрөл садан нь байдаг ч ялгаагүй амьдралын хүнд нөхцөлтэй, тэдэнд илүүчилж чаддаггүй ажээ. Иймээс эмээ ядаж, 4 сартай хүүхдээ сайхан сэтгэлт хүнд үрчлүүлчихмээр хэмээн ярьж байжээ.
Гэхдээ нэгэн таатай мэдээг дуулгахад 4 сартай хүүхлийг нь хүн үрчилж авахаар болсон гэнэ. Мөн олон сайхан сэтгэт монголлчууд тэдний төлөө тусламжийн гараа сунгаад эхэлжээ.
Та бүхэн тус айлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон буяны халуун сэтгэл төрвөл 99636824, 99922782 утсаар холбогдоорой.
Зочин · 2015/02/04
hund hun iluudeh bish dee ter tusmaa eregtei huuhed tom bolood tus nemer bolno bas egch duusiig salgaj orguuleed olon tumen tusalj bui yum bol hamtad ni osgochihgui dee. Huuhed ooriinho. . . Tordog gediim bna lee shdee. Medeej hetsuu ni hetsuu l baiga baih oilgoj bna aa. Gehdee l
Зочин · 2015/01/30
үгийн алдаатай байна энэ сэтгүүлч өөрөө бичээгүй шууд copy хийсэн юм уу хаа****** юм ядаж энэ нийтлэл ээ уншсан уу
Зочин · 2015/01/29
Ээжид нь ямар нэгэн ****** зүйл тохиолдсон юм болов уу эсвэл хаяад явчихсан юм уу . Арай ч дээ яах гэж ингэж хүүхдээ зовоодог байнаа. Үнэхээр уйлмаар болчихлоо. Манай Монголын ирээдүй ийм зовлонтой аж төрж байна гэхэд. Сайхан сэтгэлт хүмүүсээ тусалцгаая.
Зочин · 2015/01/29
энэ хүүхдүүдийг хар. дээдсийн хүүхдүүдийг хар. ямар аймшигтай ялгаа байнаа. хүн ту******л ахиж, амьдрал нь дээшлэх тусмаа энгийн зүйлс рүү тэмүүлдэг жишиг байна. харин манайхан ханаж цадахаа мэдэхгүй ******дог, хомхой сэтгэлтэй, тасарчихсан дээгүүр ******тай хүмүүс байх юм даа.
Зочин · 2015/01/29
энэ сайхан сайхан юм яриад байгаа хүмүүс юу хийж байнаа. энэ байдал хаа сайгүй нийтлэг байгаа шүү. дарганцарууд хүн болгоныг сэтгэл хангалуун байлгах албагүй гэж боддог байх л даа. гэхдээ ард түмэн африкийн цалин аваад америкийн өртгөөр амьдарсаар туйлдаж эхлээд байна шүү.
Зочин · 2015/01/29
сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг бүгдээрээ тусламжийн гараа сунгацгаая
Зочин · 2015/01/29
хөөрхий нялах юмыг өргөж авч байгаа сайхан сэтгэлд хүмүүс нь сайн хүн болгож ирээдүйг нь гэрэлг гэгээтэй болгох болтугай. сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай