МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3 сая дахь иргэн болон үе чацуутнуудад захиалгаар хийлгэсэн бэлэг
2015/01/28
Манай улс гурван сая дахь иргэнээ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна.
Уг гарын бэлгийн зургийг СГЗ, зураач П.Цэгмид гаргасан байна. Хонхон дээр Гоо марал, Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон байрлуулжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Отгон-Өлзийгөөс тодруулахад, “Ерөнхийлөгч гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгал болгож өгнө. Түүнд нь энэ бойтогны хонх байгаа. Бэлгээ гардуулах хараахан болоогүй байна” гэсэн юм
Энэ гоёлыг "Эрдэм гоёл” компанийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар 3 сая дахь иргэн болон үе чацуутнуудад дурсгал болохуйц "Хүүхдийн бойтгоны хонх" хийжээ. Еөрөнхийлөгч шинээр мэндэлж байгаа үрсдээ үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээр ийнхүү бэлэг барихыг хүсчээ.
Хонхон дээр "МОНГОЛЫН 3 САЯ ДАХЬ" гэсэн үг, Монгол Улсын соёмбо бүхий Ерөнхийлөгчийн тамга, гэрэгэний хамт хийгдсэн дурсгалтай бүтээгдэхүүн болжээ. Монгол үндэсний уламжлалт өв соёлд тооцож болох хүүхдийн бойтгоны хонхны дуу нь хонх болгондоо адилгүй содон авиатай байдаг, энэ чанарыг хадгалан хийж чадсан хөөрхөн эдлэл болж чадлаа. Үндэсний уламжлалт соёл минь үеийн үедээ мөнхрөх болтугай.