Нийт 12 өрөөтэй, саруулхан байшингаа 36 м.кв умгар орон сууцаар солих тэнэг байх уу?
2015/01/29
-ГАЗРАА 500 САЯ ТӨГРӨГӨӨС ХЯМД ҮНЭЭР ӨГӨХГҮЙ-
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт 2800 айлын "Хангай" хотхоны бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөлж байгаа. Тэнд газраа чөлөөлөхгүй гэсэн айл цөөнгүй байгаа аж. Хамгийн өндөр шаардлага тавьж байгаа айл нь 500 сая төгрөг нэхсэн гэнэ. Тэднийх барилгачдын IV гудамжинд амьдардаг. Хашаа нь зам дагуу. Газрынх нь хэмжээ том биш ч хоёр давхар, мансардтай тохилог байшинтай юм. Гэрийн эзэн Ж.Түмэннасантай ярилцлаа.
-Танайхыг газраа чөлөөлөхгүй байна гэж сонслоо. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчидтэй хэл амаа олохгүй л байна уу?
-Худлаа ярьж байгаа юм. Тэд нэг л удаа ирсэн. Өнгөрсөн жил ирэхэд нь "Та нар авч чадвал тохирно" гээд явуулсан. "Бэрэн" констракшн газар чөлөөлж, борлуулалт хийж байгаа гэж сонссон. Миний ойлгосноор тэд газар чөлөөлөх нэрийдлээр дундаас нь мөнгө босгоод, цаанаа худлаа үнэн яриад явдаг байх.
-Таныг газраа хагас тэрбум төгрөгөөр үнэлж байгаа. Тийм мөнгөөр худалдаж авах боломж байхгүйгээс газар чөлөөлөх ажил гацаж байгаа гэх юм.
-Манай байшин доороо гарааш, зоорьтой. Хоёр давхар байшин 10 өрөөтэй. Мансард нь хоёр том заалтай. 12 саруулхан өрөөтэй байшингаа хоёр өрөө умгар орон сууцаар сольдог тэнэг гэж байх уу. Би энэ хөрөнгөө хамгийн багадаа 500 сая төгрөгөөр үнэлж байгаа. Үүнийгээ хаана ч хэлнэ. Иргэн хувьдаа өмчтэй байхыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Зайсанд орон сууц, хаусны м.кв талбайн хамгийн бага үнэ нь 2.5 сая төгрөг байгаа. Энд барьж байгаа "Хангай" хотхоны нэг метр.кв талбайн үнэ 1.8 сая төгрөг гэнэ лээ. Байшингийнхаа талбайн хэмжээгээр үнэлсэн ч 500 сая төгрөг болно. Би санаанаасаа зүгээр нэг их тоо зохиогоод хэлчихсэн юм биш. Бодитоор үнэлсэн. Ингэлээ гээд адлаад байх шаардлага байхгүй л болов уу. Харин зах зээлээс хямд үнээр өгөх гэж байгаа шүү. Нийслэлийн зах Баянхошуу, Зүүн салаанд манайх шиг байшинтай хашаа 200-300 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа.
-Таны хэлсэн үнээр авъя гэвэл газраа чөлөөлөх үү?
-"Бэрэн" констракшнаас гадна хоёр ч компани санал тавьж нэг, нэг удаа уулзсан. Үнэ тохирвол би газраа өгнө. Бүтээн байгуулалтыг эсэргүүцээд хойш суугаад байгаа юм биш. Хүний хөрөнгийг бодитоор үнэлээсэй л гэж байгаа юм.
-Танай газрын хэмжээ хэд билээ?
-490 метр.кв. Өнгөрсөн жил би хашаа, байшингаа 450 сая төгрөгөөс яриад 400 сая төгрөгт өгнө гэж хэлж байсан. "Бэрэн"-гийн залуучууд толгойгоо бариад л тийм юм байхгүй гээд явсан. Тэгээд л таг. Одоо бол 500 сая төгрөгөөс хямдруулахгүй.
-Төсөл хэрэгжүүлэгчид танай газрыг ямар үнээр авъя гээд байгаа юм бол?
-Нийтийн орон сууцны хоёр өрөө байраар солих юм гэнэ. 12 өрөө байранд амьдарч байсан айл 38 м.кв талбайтай умгар хоёр өрөө байранд амьдарч чадах уу. Тийм солио хийх тэнэг гэж байх уу. 36 м.кв хоёр өрөө байр бол тохилог сууцны ариун цэврийн өрөөнөөс жижигхэн шүү дээ. Цагаан сар болохоор ах дүү нараа гадаа зогсоож байгаад тав, таваар нь оруулахгүй бол багтахгүй юм билээ. Төсөл хэрэгжүүлж байгаа гэх "Бэрэн" констракшны залуучууд хүний өмчийг үнэлж мэддэггүй юм байна. Амьдрах орчноо бүрдүүлэхийн тулд яаж хөдөлмөрлөснийг тэд мэдэхгүй л дээ. Төр төлөөлж байгаа нөхдүүд тийм л дээрэнгүй байдаг.
-Танайх эндээ хэдэн жил амьдарч байгаа вэ. Байшингаа бариад удаж байгаа юу?
-20 гаруй жил амьдарч байна. Энд шинэ зам тавигдаагүй байхад би хоёр давхар байшингаа барьж байлаа. Тэр үед мөнгөний ханш чанга байсан. Зээл авч байгаад 55 сая төгрөгөөр бариулж байсан. 40-60 жилийн баталгаатай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл бидэнтэй уулзалт хийхдээ "Та нар газраа м.кв-ыг нь нэг сая төгрөгөөр өгөхөд багадна шүү" гээд газраа үнэ цэнэтэй байлгахыг зөвлөж байсан нь саяхан. Надад ч миний үр хүүхдэд ч ийм "А" бүсэд байрлал сайтай газар олдохгүй. Гадаадын орнуудад газар хамгийн үнэтэй хөрөнгө байдаг. Хэдэн үеэрээ тэр газрынхаа л үр шимээр амьдардаг биз дээ. Бид ч гэсэн тэгэхийг хүсч байна. Орон сууц бол нийтийн л юм шүү дээ. Иргэд яагаад хувьдаа байшинтай байж болохгүй гэж.
-Дэд бүтцийг нь шийдээд өгвөл энэ байшиндаа амьдармаар байна гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Долоон жилийн өмнө Ерөнхий сайд асан Сү.Батболд нар энэ хорооллыг барихаар болсон гээд л зураг хөрөг даруулаад сүйд болсон. Одоо ч ажил болоогүй байна. Өмнөх сонгуулиар шал өөр асуудал яригдаад эхэлсэн. Дэд бүтцийг нь шийдээд, амины орон сууцандаа тохилог амьдруулах талаар яриад л сурталчлаад байсан биз дээ. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гантөмөр бидэнтэй уулзалт хийхэд би "Манай байшинг яах юм бол" гэж асуухад "Асуудалгүй шүү дээ. Танай байшинг буулгана, түрнэ гэсэн асуудал байхгүй. Дэд бүтцийг чинь үнэгүй холбоод өгчихнө" гэсэн. Гэтэл одоо хороолол ч боссон юм байхгүй, хогийн цэг болж байгаа биз дээ. Нөгөө дэд бүтэц ч сураггүй. Төрийн амласан ажил бүтдэггүйг харуулж байгаа хэрэг. Ийм байхад хэнд итгэж гэр орноо хаяад хаашаа нүүх юм бэ. Газраа өгсөн хөрш минь дөрвөн жил хууртлаа. Байрандаа орж чадаагүй байхад эхнэр нь нас барсан. Байдал ийм л байна. Тэгсэн атлаа олон түмэнд "Эднийх л шавар хаагаад бүтээн байгуулалт зогсоогоод байгаа юм" гэж худлаа ярихыг яана. Төр хэлсэндээ, хийсэндээ байдаг бол аль хэдийнэ бүх юм ном дүрэмдээ орчих байсан.
-Танайх эндээ бас үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн үү?
-Зоорийн давхартаа тавилга үйлдвэрлэдэг. Хүүхдүүд минь тавилгын наймаа хийдэг юм. Умгар орон сууцанд орчихвол ажлаа хаана хийх билээ. Дээр нь мансардны хоёр өрөөгөө түрээслүүлдэг. Байшингийнхаа дэргэдэх амбаарт бас айл суулгана. Сардаа 1.2 сая төгрөг олчихдог юм. Тэр мөнгөнөөсөө салчихвал яаж амьдрах билээ. Амьдрал ойлгохгүй, төрийн нэр барьсан хэдэн нөхдүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр том яриад биднийг л хотын хөгжилд саад болоод байна гэх юм. Би ч гэсэн хэдэн төгрөг өгөөд үнэнийг яривал ярина шүү дээ. Гэхдээ урагшилдаггүй, хэлсэн нь ажил болдоггүй, худалч нөхдүүдтэй зарга хийж цаг алдах шаардлага алга.
Ц.ӨРНӨХ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ
Зочин · 2015/01/31
yg gazaraa ingej uguj haragdaach zuwulguu ugsund bayrlaa ed nariin ter zahiramj vndsen huilaas deesh garahgvildee medeej ard tvmnee tegej baihaar 1 musun huuguud sarluu gazar uguud ywuulaach batvvl dargaa
Зочин · 2015/01/31
denjiin mynga bol A zereglel shvv bitii gazaraa hymdhan zaraaraa tsagaan bair bol shuud 1m2 iig n 1sayaar ug bidnii umchiig bid vnelnee uur hench vnelehgvi shvv vndsen huilaa sain unsh ter irgetiin 70 huiw inter ts****aa **** vndsen huilaas deesh zahiramj baidgvi ym daa huu huilaa sain un****raaa gazariin ezdee
Зочин · 2015/01/31
gazaraa bitii ug bitii **** gej hel ard tvmnee deeremdej hanahgvi bna uu bidnii zowlond zadah bologvi ymuu
Зочин · 2015/01/31
bidnii gants umch bol gazar ta narshig bid bayn bishee ulsaa zaraagvi ta naraas guilag gugagvi hulgai hiij amidraagvi hudlaa yragvi bid ta nart urgvi bidniig bitgii daramtlaad bai engej daramtlah ym bol mongoliin ard tvmnii buhimdal negel udur del bereh baihdaa ter ved ta nar ardchilsan geed baidag neree martsan baih bolnoo ydarsan ard tvmnee bitii ta nar zowoo tus bolj chadahgvi bol bitii lai bol muu awilgach luiwarchid hulgaach eh orniihoo gazariig shoroog zarsan hvniig eh ornoosoo urawsan heregt shuud zaazlah heregtei odoogoor 1 ch muu *****d boditoi hariutslag alga haramsaltai ymda
Зочин · 2015/01/31
manaih denjii 1000 tsagaan bairand baidag bi law gazaraa batvvl dargiin helseneer 1m2 iig n 1 sayaar ugnuu batvvl darga uuruu tegej heleed songogdson shvv amalsandaa hvreeree
Зочин · 2015/01/31
manaih denjiin myngad baidag manai gazariig 28m2 bairaar solino gej erel kamban helj bn lee tiim duraaraa manaih 4x6 hemjeetei baishintaich jijig baij bolno gol zvilchin gazar shvv baishing vnelj bolnoo harin gazariig vnegvidvvlj bolohgvi Batvvl darga anh bitgii gzaraa hymdhan uguuruu gesen manai gazar 305 m2 talbatai gazar bi gazaraa 1m2 iig n 500 myngaar ugnuu ene bidnii umch ardchilsan orond hvnii umchind duraaraa hvreh huiltaishvv vndsen huiland ch bga herew hel amaa oilgoltsogvi bga bol bi law umguulugch awj deed shvvhed uguh baisan ardchisan erunhiilugch hotiin darga n bs ardchilsan bvged ardchilsan gej yaridag murtluu ard tvmnee 1 muu kamband zarj chadahgvishvv batvvl guai 16 ond songuli ****oor bid hariugaa awnaa nuguu dahin tuluwlult ysn be gej bi law asuunaa odoo vneheer huiwiin kambanii tald hotiin darga bna gej bid vzej bga shvv
Зочин · 2015/01/31
Батуул гуай худлаа бутэхгуй зуйл ярьж засаг дарга болчихоод битгий ядарсан мороороо явж байгаа ард тумний дарамтал таньд тэгэх эрх байхгуй энэ хуний 100/зов гэж узнэ таны аав ингэж амьдарч байхад хэн нэгэн ирээд нийтийн пумгар орон сууцанд суух санал тавибал та явх вэ шууд с********** огох байлгуй та овоо хулигаан зантай нийтийн орон сууц нурвал бугд хохирно энэ газар дээр иргэн дахиад барьж болно нийтийн орон сууц нарвал хэн ч дахиж барихгуй асуудал ийм л байна та битгий нуу яг эсрэг хаус огвол нуух хэрэгтэй
Зочин · 2015/01/30
Энд үр хүүхэдтэйгээ гээд нэлээд олон айл амьжиргаагаа залгадаг юм байна. Төр үнэлээд авах хэрэгтэй ш дээ.
Зочин · 2015/01/30
Энд үр хүүхэдтэйгээ гээд нэлээд олон айл амьжиргаагаа залгадаг юм байна. Төр үнэлээд авах хэрэгтэй ш дээ.
Зочин · 2015/01/30
Энд үр хүүхэдтэйгээ гээд нэлээд олон айл амьжиргаагаа залгадаг юм байна. Төр үнэлээд авах хэрэгтэй ш дээ.
Зочин · 2015/01/30
Энд үр хүүхэдтэйгээ гээд нэлээд олон айл амьжиргаагаа залгадаг юм байна. Төр үнэлээд авах хэрэгтэй ш дээ.
Зочин · 2015/01/30
Энд үр хүүхэдтэйгээ гээд нэлээд олон айл амьжиргаагаа залгадаг юм байна. Төр үнэлээд авах хэрэгтэй ш дээ.
balt · 2015/01/30
ENE HYN NIISLELIIG UTAAGAAR UTAHGYI BAIBAL BOLNOO
balt · 2015/01/30
ENE HYN NIISLELIIG UTAAGAAR UTAHGYI BAIBAL BOLNOO
balt · 2015/01/30
ENE HYN NIISLELIIG UTAAGAAR UTAHGYI BAIBAL BOLNOO
balt · 2015/01/30
ENE HYN NIISLELIIG UTAAGAAR UTAHGYI BAIBAL BOLNOO
balt · 2015/01/30
ENE HYN NIISLELIIG UTAAGAAR UTAHGYI BAIBAL BOLNOO
balt · 2015/01/30
ENE HYN NIISLELIIG UTAAGAAR UTAHGYI BAIBAL BOLNOO
Зочин · 2015/01/30
20 jil amidarch bn genuu10 jil l bolson bh. hudlaa yaridag nuhur ve.bi naad huniig chini tanih yum bna.
Зочин · 2015/01/30
Ene hunii l zuv sh dee. Tootsood bodood uzehgui yuu? Zaisangiin Hausuudiig Berengiin uneer uguh uu?
Зочин · 2015/01/30
Ene hunii l zuv sh dee. Tootsood bodood uzehgui yuu? Zaisangiin Hausuudiig Berengiin uneer uguh uu?
Зочин · 2015/01/30
Zovshdee. Uniig ni tolood avch chadahgui yum bol toiruulaad l ter buteen baiguulaltaa hiigeechdee.
Зочин · 2015/01/30
Zovshdee. Uniig ni tolood avch chadahgui yum bol toiruulaad l ter buteen baiguulaltaa hiigeechdee.
Зочин · 2015/01/30
Zovshdee. Uniig ni tolood avch chadahgui yum bol toiruulaad l ter buteen baiguulaltaa hiigeechdee.
Зочин · 2015/01/30
Zovshdee. Uniig ni tolood avch chadahgui yum bol toiruulaad l ter buteen baiguulaltaa hiigeechdee.
Зочин · 2015/01/30
Zovshdee. Uniig ni tolood avch chadahgui yum bol toiruulaad l ter buteen baiguulaltaa hiigeechdee.
Зочин · 2015/01/30
Zovshdee. Uniig ni tolood avch chadahgui yum bol toiruulaad l ter buteen baiguulaltaa hiigeechdee.
ганаа · 2015/01/30
нам даралтаар халдаг тоосгоор өнгөлсөн 2давхар байшин 490метр.кв газар 500сая........хүний шунал барагдахгүй юм да,хятадууд шиг ха******г нь тойруулаад байшингаа барь
343 · 2015/01/30
12312
343 · 2015/01/30
12312
343 · 2015/01/30
12312
343 · 2015/01/30
12312
343 · 2015/01/30
12312
Зочин · 2015/01/30
12312
Зочин · 2015/01/30
12312