Нийслэлд амьдарч буй иргэд тун ч их зовлонтой улс юм даа гэх хүмүүс олон бий. Учир нь өвөл, зун, хавар, намар аль ч улиралд цээж тэнэгэр амьсгалах аргагүй байдаг нь үнэн. Дулаан цагт гэр хорооллын бие засах газрын эвгүй үнэр,өвөл болонгуут утиа униартаа хахаж цацаад.

Мөн ч их зовлонтой улс. Жилийн жилд өвөл болохоор гэр хорооллын утаа униарыг ярьж эхэлдэг.

Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Энэ үйл явц нь иргэдийг нүүлгэн шилжүүлж тухайн газар нь хотхон, хороолол байгуулах ажлыг хийж байгаа юм. Тэгвэл энэхүү үйл явцын өөр нэг хувилбар нь иргэд газраа барьцаалан зээл авч тухайн компанитайгаа тохиролцож хотхон, хороолол байгуулах ажил юм байна.

Гэр хорооллыг тохилог орон сууцын хороолол болгох үүднээс газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг өчигдөр баталсан юм. Энэхүү журамд айл өрхүүд заавал нүүх шаардлагагүй. Тухайн компани гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгөх замаар иргэдийн дундаас нь гаргаж өгсөн газар сургууль, цэцэрлэг, худалдааны төв байгуулж өгөх зэргээр гэр хорооллын гудамж зам харгуй инженерийн асуудлыг шийдэхээр тусгажээ.

Энэ талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Дэд бүтцийн үйлчилгээ хүрч чадаагүй. Зам харгуй тавигдаагүй. Дээрээс нь сургууль эмнэлэг дутуу байгаа тэр газруудад очоод замыг нь тавиад өгье. Цэвэр бохирын шугамыг нь татаад өгье. Тэгээд дээрээс нь айл өрхүүд дундаасаа хандив гаргаад өгөх юм бол тэнд чинь сургууль бариад өгье гэж байгаа юм” гэлээ.

Энэхүү ажилд нийслэл болоод хувийн аж ахуй нэгжүүд оролцох боломжтой юм байна. үүний хөрөнгө оруулалтыг хоёр янзаар шийднэ гэнэ.

Энэ талаар Э.Бат-Үүл “хот энэ ажилд оролцоод хөрөнгө оруулалт гаргаж болно. тэгэхдээ оруулсан хөрөнгөө эргэж нөхөж олох шаардлагатай. Тиймээс айл өрх дундаасаа хандивын газар гаргаж өг. Эсхүл заавал хот гэлгүй компани очоод барьж болно” хэмээлээ. Харин эдгээр ажлуудыг ирэх хавраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

 

Г.Мягмарсүх