Дундговийн МАН-ынхан хоорондоо зодолджээ
2015/01/30
Сүүлийн үед АН-ынхан дотооддоо хагаралдаж нийгэмд дуулиан тариад буй.
Тодруулбал, Дархан-уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооныхон даргын суудлаа булаацалдаж бөөн “зодоон” үүсгэсэн. АН албан тушаал, сандал ширээнээс болж алалдаж тэр бүртээ алдаж ирсэн уламжлалтай.
Тэгвэл эв, найрамдал нэгдмэл санаа бодлоороо үргэлж гайхагддаг гэдэг МАН-ынхан ч ойрдоо орондоо орох завгүй олзлолдон булаацалдаж байгаа сурагтай.
Тухайлбал, Дундговь аймгийн МАН-ынхан эрх, мэдэл албан тушаалаас болж хоорондоо зодолджээ. Саяхан тус аймгийн МАН-ын хороо нэгэн дүрмийн бус хурал хийжээ. Намын хорооны 71 гишүүний 31 нь хуралдаа ирсэн ч энэ нь ирц хүрээгүй үзүүлэлт юм байна.
Энэ үеэр ИТХ-ын дарга О.Буджав, Дэлгэрцогт сумын намын хорооны дарга С.Отгонжаргал нар тус хуралдааныг дүрмийн бус хурал болох нь гэсэн зарчмын зөрүүтэй санал хэлжээ. Ингэж хэлснийх нь төлөө тэднийг намын дарга С.Сүхбаатарыг дэмжигч талынхан нь бүлэглэн зоджээ.
Улмаар хурлаа үргэлжлүүлсэн байна. Уг хуралдаанаас МАН-ын удирдах зөвлөлөөс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Өмнөх сонгуулиар тус аймагт МАН 19 суудал авч олонх болсон ч намын даргатайгаа муу харилцаатай хоёр хүн намаасаа гарч АН-д урваснаар хоёр хүчний харьцаа бараг тэнцсэн гэдэг. Тэгээд АН-аас Засаг дарга гарч иржээ. Гэсэн ч тэрбээр хуучин Засаг С.Сүхбаатар даргаас болж хөдөлж ч чадахгүй байгаа гэнэ.
Энэ мэт намын багачууд хаа, сайгүй зодолдсоор байна. Үүнээс болж аймаг орон нутгийн хөгжлийн асуудлууд хойшлогдож, ажил ч хийгдэхгүй байгаа юм. Тийм байхад яаж сум орон нутаг хөгжих билээ.
Тус аймгийхан “Манай аймгийн удирдлага гэж бүр дампуурчээ. 2012 оны сонгуулиас хойш дарга ч гэж дарга. Намууд нь талцаан хуйвалдаанаас өөр ажилгүй ийм юм гэж байх уу. Ингэж байхад аймаг орны ажил яаж урагшлахав" хэмээн ярьж байна.

Зочин · 2015/01/31
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 350 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=330452 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. Танаас ямар ч зардал гарахгүй