“Боловсрол суваг” телевиз “Гурван найз” инээдмийн киногоор үзэгчдэд бэлэг барьсан.  Уг киног жүжигчин Тэмка өөрийн цахим хуудаснаа дуулгалаа.

Ямар ч багт залан чиглүүлэгч, удирдагч гэж байдаг даа. Тэгвэл гурван найзын удирдагч нь Төгөлдөр. Багаасаа онц сурлагатан, гавал толгой байсан тэрбээр одоо ч гэсэн найзуудынхаа дунд хамгийн про нь. Харин жинхэнэ будлианы эзэн бол Санчир. Түүн шиг сайхан сэтгэлтэй хүнийг одоо үед олоход хэцүү. Тийм ч учраас үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй. Эгчийнхээ гар дээр эрхэлж өссөн тэрээр найзуудынхаа дунд ч хамгийн эрх, гэнэн цайлган, үрэлгэн нь. Бас мэдээж үнэхээр хөгжилтэй нэгэн. Энэ бол Цэкү. Бүтэн нэр нь Цэрэндалай. Хэдийгээр тийм сайхан нэртэй биш ч гэсэн тэр үргэлж бүсгүйчүүдийг араасаа хуйлруулж байдаг залуу. Багаасаа өнчирч хоцорсон ч амьдралд гуньж гутардаггүй, сэргэлэн зантай.