АН доторх амбиц Хан-Уул дүүрэг рүү хальжээ
2015/02/01
Ардчилсан нам өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр Засгийн газар тэргүүлэх хэмжээний олон суудал авч, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг атгасан.
Гэвч тус намын дотоод дахь толхилцоон Н.Алтанхуяг тэргүүтэй анхны Засгийн газраа унагаж, Шийдлийн гэх шинэ Засгийг байгуулах явцаар үргэлжилж байгаа ч үймээн, бужигнаан нь үүгээр эцэслэгдэхгүй бололтой.
Ээлжит сонгуулийн өмнөх жил гэдэг эрх баригчдын хувьд төдийгүй бусад нам ын хувьд ч чухал цаг үе атал тэдний амбиц “уламжлал ёсоор” нийслэлд цор ганцаар цэнхэр тугтай Хан-Уул дүүргийг бужигнуулаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт тус дүүргийн Ардчилсан намын дарга Д.Батбилэг дүүргийн Засаг дараг Ж.Ганхуягийг огцруулах санал гаргаж, үүндээ дүүргийн ИТХ-д суудалтай өөрийн намын 13 гишүүний гарын үсгийг зуруулсан байна.
Сүүлийн хоёр сонгууль дараалан Хан-Уул дүүргийн Ардчилсан нам амжилттай ажиллаж, бүх л шатанд ялалт байгуулсан юм. Энэ удаад дүүргийн ИТХ-д ч үнэмлэхүй олонхийн суудалтай. Хан-Уул дүүргийн ИТХ 35 суудалтайгаас 29 нь Ардчилсан намын, дөрөв нь МАН-ын, хоёр нь МАХН-ын гишүүн. Одоогийн байдлаар Засаг даргаа огцруулах бичигт АН-ын 29 гишүүний 13 нь гарын үсэг зурж, бусад нь “Ардчилсан намын эрх ашигт харшилсан ийм хуйвалдаанд оролцохгүй” гэсэн байр суурьтай байгаа аж. Тэр тусмаа Ардчилсан намын дарга нь намынхаа эсрэг ажиллах нь тун буруу гэж үзэж буй юм байна. Харин одоо Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн АН-ын дарга Д.Батбилэг ИТХ дахь МАН ба МАХН-ын гишүүдийг Засаг даргыг огцруулах асуудлаар нэг тал болохыг ятгаж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргыг огцруулахын тулд ИТХ-ын 35 гишүүний олонхийн санал хэрэгтэй учраас саналын харьцааг 13+6=19 болгохыг хичээж байгаа аж. Яг л гурван сар орчмын өмнө Засгийн газраа унагасан аргаар гэсэн үг. Түүнчлэн Д.Батбилэг өнгөрсөн пүрэв гаригт ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулж, энэ долоо хоногийн пүрэв гаригт Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэхээр товлосон байна.
Түүнчлэн Д.Батбилэг өнгөрсөн пүрэв гаригт ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулж, энэ долоо хоногийн пүрэв гаригт Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэхээр товлосон байна.
Дүүргийн намын дарга нь өөрийнхөө намыг унагахаар ийнхүү ажиллаж байгааг эсэргүүцсэн АН-ын гишүүд намын дээд шатны байгууллага, удирдлагадаа хандах гэхээр дүүргийн АН-ын дарга нь өмнө нь хөндөлсчихөөд Зохицуулах зөвлөлийн хурлыг хуралдуулахгүй байгаа гэнэ.
Харин Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зурсан Ардчилсан намын гишүүдийг худалдагдсан гэж хэлэх эх сурвалж ч байна. Тэдний зарим нь 20 сая төгрөг, зарим нь 10 сая төгрөг “хүртсэн” байх бөгөөд үүнээсээ болж өөр дотроо муудалцсан гэнэ. Энэ бүхнийг зохион байгуулагчид зөвхөн Хан-Уул дүүрэгт төдийгүй нийслэлийн нийт зургаан дүүрэгт Ардчилсан намын эрх мэдлийг авахаар амбицлана гэсэн таамаг байгаа бөгөөд үүний ард нэлээдгүй эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгэн буй бололтой.
М.ГАН
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2015/02/03
AN-in unen nuur tsarai.Ted ugaasaa l iim baisan, baih ch bolno, AN zasag barij hezee ch chadahgui ee.