Анх "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг.  Хөгжилтэй, мэдрэмжтэй залуугаар арга хэмжээгээ хөтлүүлэх гэсэн томоохон компаниуд цөөнгүй байдаг. Түүнд "хөтлөгч" хийх мэдрэмж бий үзэгчдийг уйдаалгүй шавилагхан хөтөлчихдөг нэгэн. 

Түүнийг ээж нь жүжигчин болгохоор СУИС-д суралцуулж эхэлсэн гэдэг. Нэг хэсэг хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгээр  “Халуун чинжүү” нэвтрүүлэг тодроод байсан. Энэхүү нэвтрүүлгээсээ эхлэн  "ТВ-Коктейл"  хамтлаг төрсөн түүхтэй.  Телевизийн нэвтрүүлгээс кино урлагт амжилттай орсон тус хамтлагийн жүжигчин Цоомоо “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” кинонууд мөн “Хоёр ертөнцийн буудал”, "Омарын эрэлд" кинонд тоглосон. 

Өдгөө телевизийн олон ангит кинонд эмч залуугийн дүр бүтээж буй.  Тэгвэл өөрийн цахим хуудаснаа нэгэн эмэгтэйн зургийг нийтэлжээ. Мэдээж та хараад Цоомоо л байна ш дээ гэх биз. Эмэгтэй байсан бол нэг иймэрхүү мярайлаг...

 

Д.Ана