“Бидний ах үхмээр байсан ч өөрийгөө тэгж тамлан зовооно гэж үү?”
2015/02/03
“My car” авто сервисийн ерөнхий захирал бусдын гарт амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ар гэрийнхэн нь өчигдөр мэдэгдэл хийлээ.
Уг хэрэг нь нэгдүгээр сарын 3-нд Тасганы овоонд байрлалтай “My car” автосервисийн салбарт болсон байна. Талийгаачийн ар гэрийнхэн энэ хэргийг зохион байгуулалттай шуналын сэдэлтэй, харгис хэрцгий аллага хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Талийгаач Ч.Батболд нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ч, хэрэг гарахаас хоёр сарын өмнө эхнэр А.Уранцэцэг нь дөрвөн хүүхдээ аван тусдаа амьдрах болсон аж. Тэд гэр бүлийн маргаантай байсан ба шүүхэд салах өргөдлөө өгсөн байжээ. Хэрэг гардаг өглөө “My car” авто сервис нь тооллоготой байсан бөгөөд талийгаач тооллогын дараа нягтлан А.Болормаатай үлдэж маргалдаж байсан нь сонсогдсон гэж ажлын хамт олноос нь нэг бус хүн талийгаачийн эгчид нь хэлсэн байна. Нягтлан А.Болормаа нь талийгаачийн эхнэр А.Уранцэцэгийн төрсөн эгч нь юм. Хохирогч нь хэвлий болон хоолойндоо хоёроос гурван удаа хутгалуулсан байсан ба гарт нь модон тонгорог байсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Ганхүү хариуцаж авсан бөгөөд одоо болтол ямар ч хариу өгөөгүй байна. “Шүүхийн байгууллага яагаад энэ хэргийг шалгаж хэрэгт сэжигтэй холбоотой хүмүүсийг шалгаж байцаахгүй байгаа юм бэ. Хуулийн байгуулагынхан ажлаа хийгээч” гэж хохирогчийн ар гэрийнхэн хэлж байоаа. Мөн энэ хэрэг гарсны дараа талийгаачийн дүү Ч.Отгонцэцэг нь Мобиком корпорацид очиж ахынхаа нэгдүгээр сарын 1-нээс 13-ныг хүртэлх утасны дуудлагыг нь шалгуулсан боловч бүгд устгагдсан байсан аж. Талийгаач нь өөрийг нь тандаж мөрдөж байгаа бололтой хэмээн дүүдээ нэг бус удаа хэлж байсан бөгөөд манай гэрт чагнах төхөөрөмж суурилуулсан байж магадгүй хэмээн хэлж байсан байна. Тэрээр хэрэг гарахын өмнөхөн “Би ээж, эгч, дүү нартаа эд хөрөнгө таслан өгөх болно” хэмээн хэлж энэ ажлыг нэгдүгээр сарын 5 буюу даваа гаригт хийх гэж байсан боловч харамсалтай хэрэг бямба гаригт болжээ. Энэ мэтээр ар гэрийхэнд нь хардаж сэрдсэн зүйл их байгаа боловч яг барьж авах нотлох баримтгүй учраас хуулийн байгууллагын хүмүүсийг ажлаа хийж бидний энэ харамсалтай гомдлыг тайлж өгөөч хэмээн дамжуулсан юм.
Талийгаачийн ээж Д.Наранчимэг 78 настай хөгшин хэвлэлийн хуралд ирсэн байсан бөгөөд нэг ч үг хэлж чадахгүй байлаа.
Энэ хэрэгт эхнэр А.Уранцэцэгийг бас сэжиглэж байгаагаа хэлсэн юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэж байхад ч ирээгүй тэрээр нөхрийнхөө бүх эд хөрөнгийг авч ажлыг нь явуулж, нөхрөө амиа хорлосон гээд, хоёр бие хамгаалагч, гурван өмгөөлөгч хөлслөн авсан гэж талийгаачийн ар гэрийнхэн хэлж байна.
Талийгаачийг сүүлчийн замд нь үдэхээр машиныг нь авах гэсэн боловч эхнэр болох А.Уранцэцэгийн өмгөөлөгч Болдбаатар өгөөгүй, мөн талийгаачийн гэрт нь ээж эгч дүү нар нь хойчийн үйлдэж хэд хонох гэсэн боловч мөн л өмгөөлөгч нь та нар энд байж болохгүй гэх мэтээр гаргасан байсан. Ар гэрийнхэн нь тэр гэрт зул асаагаад өгөх эхнэр нь байхгүй энэ хэрэг үнэхээр сэжигтэй байна хэмээн хэлж байна. “Хүн үхэхдээ хүрэх юм бол заавал яагаад өөрийгөө тэгж зовоож алах гэж. Ийм зүйл байж болохгүй. Ах маань амьдралд үнэхээр хайртай. Гэр бүл, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүн байсан” хэмээн нулимс унаган хэлж суулаа.
Зочин · 2015/02/05
Amid huneer gereeslel bichuuleh gej bsan bn shde ene ah duus ni aimaariin, yadag ch bsan huuliaraa bol ehner huuhed ni awdgiin
Зочин · 2015/02/05
Eej bolon geriinxen ni amidrald ix oroltsood suuldeee xuugiinxee amiar toglojee. SHUNALTAI xumuus taliigaachiig MUNGU ED XURUNGU gj xardag bj e xuurxii. Iim xun bas tsaaguur chin bnaa bna.
Зочин · 2015/02/04
huurhiiduu iim l yum boldiim daa. Tsagdaad naidaad demii ali heduin hudaldagdsan. Biyee bodood gertee suu daa
zoloo · 2015/02/04
zov bichech chadakhgui baij bas ym bichikhteigee aldaagui bichich chaddag bolcgood bich za yu
Зочин · 2015/02/04
2taliin humuusn uneheeriin shunaltai yum bna yaahara amid bsan huneer ed hurungiin ed hurungu huvaaj ezemshih bichig ah duu narn hiilgeh gej baivaa sonin yum het amidraldn orsonoos bolj ene hun hund baidald orjee