Солонгос киногоор ”бөмбөгдүүлсэн” Монгол
2015/02/04
Монголчууд Солонгос кинонд хэтэрхий их донтжээ. Хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй бүгд Солонгос сериалаар өвчилсөн байна. “Халтар царайт” киног анх гарахад гудамж талбай эзэнгүйрч, дэлгүүр хоршоо хүнгүй болдог байсан.
Гэтэл сүүлийн жилүүдэд Солонгос киноноос салж чадахаа больсон монголчууд тэр үеийнх шиг хийж буй ажлаа хаях хүртлээ “сериалын өвчин” тусчээ. Саяхан төвийн нэгэн дэлгүүрээр орлоо. Тэнд нүдэнд харагдах нэг ч худалдагч байхгүй мөртлөө хүмүүс хоорондоо маргалдаж байна уу гэлтэй нэлээд шуугиантай байв. Худалдагчийг нь асуухаар өнөөх их чимээ гарч байгаа газарт дөхөж очиход дэлгүүрийн ажилчид бололтой хэдэн хүн “Боловсрол суваг” телевизээр гарч буй “Жан Бу Ри ирлээ” киноны давталтыг үзээд ухаан алга. Ингэхдээ тэд хоёр хуваагдчихсан хоорондоо их л идэвхтэй маргалдаж байх юм. Худалдагчийг сураглахаар очсон миний асуултад хариулах хүн ч олдсонгүй. Бас нэгэн жишээ. Сүүлийн үед хот хоорондын нийтийн тээвэрт явдаг жолооч нар Солонгос сериалаас шалтгаалан хоолоо ч тухтай идэж чадахаа больжээ. Кино гарахаас өмнө амжиж хөдлөхгүй бол зорчигчид нь “Заавал Солонгос кино үзээд явна” гэдэг болсон байна. Ямар сайндаа л жолооч нар цагтай уралдаж хооллодог болохов дээ. Энэ мэтийн жишээ дурдвал дуусахгүй. ССАЖЯ-ыг татан буулгахын өмнөхөн Солонгос киног цэгцлэх талаар холбогдох газруудтай хамтарч ажиллахаар ярилцаж байсан. Гэтэл одоо тэр талаар дурсах хүн ч алга боллоо. Солонгос киног үзэн ядсандаа ийн хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь ирээдүй хойч үе маань Солонгос соёлоор “бөмбөгдүүлснээр” монгол биш болчихвий гэж л эмээх юм.
Б.Сэлэнгэ
Захидал илгээх бол энд дарна уу !
урнаа · 2018/03/08
Кино үзэр
Зочин · 2015/02/07
p,i,z,d,a
Зочин · 2015/02/07
jinheneesee *****
Зочин · 2015/02/05
энэ чинь төрөөс явуулж байгаа бодлого биш юм уу ккк
Зочин · 2015/02/05
solongos kino ni uuruu taaruuhan uhaantai hunii hiisen kino gej haragddag
Зочин · 2015/02/05
Mongoliin TV uud solongos ulsaas ih hemjeenii mungu avaad serial kino gargadag uu Yaagaad iim ***** nairuula****in hiisen gehed h****aa yum mongoliin tv uzegch nariig doromjilson yu shig iim ***** uil yavdaltai [ uil yavdal ch gej dee tulga toprson heruul ******* ] kinog hairan tsagiig ni uren baij gargadag yum bol mongoliin usvur uyeiinhendee goyo saihan ulger jishee bolohuits nevtruuleg gargaj bolmoor yum esvel tv iinhen zalhuu yum bna gej bodogdohod hurgej bna ldaa
fyfds · 2015/02/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/02/05
Энийг нэг цэгцлэхгүй бол ҮНДЭСНИЙ ЭМЭГНЭЛ болж байгаа шүү