Лангууны араас иргэдийн хэтэвчийг сэгсрэх махны үнийг яах вэ
2013/05/29
Саяхан манай улс урд хөршдөө мах нийлүүлэхээр болчихоод хүрээд ирлээ.Нэг талдаа энэ нь малчдынхаа малыг эргэлтэд оруулах, тэдний хөдөлмөрийг үнэлгээжүүлэх, амьдралыг нь арай өөр түвшинд хүргэх сайн талтай ч нөгөө талдаа ихээхэн бухимдал төрүүлээд байгааг онцолъё.
Учир нь хоёрхон сая хүнээсээ хэд дахин их малтай, бэлчээр, нутгийнх нь даац хэтэрлээ гэгддэг хэрнээ кг махыг 10 ам.доллараар үнэлж авч байгаа нь аймаг, хотын иргэдийн бухимдлын индэр болоод байгаа юм.
Иргэддээ хямд мах нийлүүлж чадахгүй мал аж ахуйн салбарт төрийн бодлого үгүйлэгдсээр ийнхүү урд хөршийн зах зээл рүү махаа татаж малаа нядалж эхэллээ. Энэ сарын 22-ны байдлаар гэхэд л үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 0.3-0.8 хувь, хонины ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 4.9 хувиар өсчээ.
Энэ бол дан ганц өнөөдөр өсч байгаа үнэ ханшийн чангарал биш. Энэ мэт багахан мэт боловч хувиар өссөөр л байсан махны зах зээл иргэдийг туйлдуулах хэмжээнд дөхөж очиж байгаагийн нэгхэн алхам. Үүнээс ч өсөх магадлалтай байна. Учир нь зургадугаар сараас хойшлох тусам баяр наадам, найр хуримын ажлууд хөвөрч энэ хэрээр махны хэрэгцээ өсдөг. Өнөөдрийн байдлаар лангуун дээрээ үхрийн гуяны цул мах бол 13 мянгаас буухгүй бусад төрлийн мах нь 7000-10 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь махны бизнес хэн нэгний бодлогоор тодруулбал, Монгол Улсын махны зах зээлийн толгойг хаашаа эргүүлбэл ашигтай вэ гэдгийг удирдаж суудаг цөөн хэдэн хүний бодлогоор урагшилсаар байгаа нь энэ.
Мах биш малыг нь авах хүсэлтэйгээ урд хөршийнхөн илэрхийлнэ билээ. Үнэхээр энэ мэт монголын ард түмний хоол хүнс рүү харийнхан төрийн бодлогоороо халдах гэсэн оролдлогод нийцэх монгол махны үнэ ханшийн чангаралтад хяналт тавихгүй бол бид бүхний мах, малтай байх үгүй нь нүд ирмэхийн зуурт л асуудал болж босож ирэх ирээдүй харагдаад болдоггүй ээ. Угтаа бол манайх Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, эдийн засгийн яам гэх мэт бодлого боловсруулах хэдэн зуун хүнээс бүрдсэн том толгойдуудтай.
Өнөөдрийн махны лангуун дээрх жинлүүрийн туухай дээр жин дарж байгаа үнийг 50 хувь буулгах хэмжээний асуудал ярьж, бодлого боловсруулах хангалттай нөхцөл боломж бий. Учир нь мал, малчдад очих төрийн хөнгөлөлт, хайр халамжууд ихэднэ үү гэхээс багадаагүй. Ийм байтал иргэдээ махны үнэд туйлдуулж хэтэвчийг нь лангууны араас сэгсрэх хэрэг бий юу.
Өчигдрийн байдлаар гэхэд л Баянзүрх худалдааны төвд нэг кг хонины (ястай) махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 7967, үхрийн (ястай) мах 8857, үхрийн цул мах 10286, ямааны мах 6233, адууны мах 6857 төгрөгийн үнэтэй байна. Иргэдээ хямд махаар хангаж өрхийн төсөвт нь хэмнэлт мэдрүүлж амжаагүй байж махаа гадныханд гаргах нь оновчтой бодлого байж чадах уу.
М.Мөнхтунгалаг
free bookmarks · 2013/06/10
zRt0ss Fantastic article post.Thanks Again. Awesome. http://crk.com/
social bookmark · 2013/06/05
dPjwsT Hey, thanks f the blog article.Thanks Again.
Зочин · 2013/05/30
Мал аж ахуйн орон тэдэн сая малтай гээл унгалдаад бдг.Гэтэл ма-лгүй улс орнуудаас мах нь үнэтэй бдг.Бүхэл бүтэн улсын хүнсний гол хэрэгцээнүүд нь хэдэн ченж гэх луйварчидын гарт ямарч хяналтгүй бдг.Гол том том газарын баялагтай ордуудад нь ху-жаа болон гадныхны гарт бдг.Тэгээл нэгл их ардчила-л шудрага ёс ярьсан хүмүүс.Ёстойл үхэрнүүдэдээ....
Зочин · 2013/05/30
малчидад өгдөг бүх хөнгөлөлт хавтгайрсан тэтгэмжээ зогсоогоод харин тэдэнд өгдөг байсан хөнгөлөлт тэтгэмжээ мах худалдан авдаг тэдэнд хоногийн хоолнийхоо махаар боолгож ядарч туйлдаж байгаа баялаг үйлдвэрлэгч ажилчин ард иргэдэдээ өгвөл арай үр өгөөжтэй болох юм бишүү одоо малчид засаг төр бүхийл бололцоогооашиглан элдвээр дэмжин тэтгэж тэднийг гэж байсан бодлогонд пологдоод байгаа учир тэд улам даварч өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчийн үлгэр болж зуд зурхан болвол засаг төрөөр далайлган жирийн ажилчин ард түмэн жирийн иргэдийн халаасруу гараа шургуулж хоногийн хоолнийх нь мөнгөнөөс хумсалчихаад баярллаа ч байхгүй зуд өнгөрч зун болхоор хэний айраг эсч вэ? хэний охин өсч вэ? гээд өвөл болохгүй юмшиг загнаж гаднаа 2-3 м ашин сойгоогүй малчдыг олход хэцүү болтол баяжиж хөлжсөн болхоор одоо тэдэнд төрөөс дэмжлэг үзүүлэх ********д******** байхгүй болсон харин ч одоо бүх татварийг өндөр тавьж малын хөлийн татвар ав тэднийг монголын жирийн ард түмний адил татвар төлөгч болгох хэрэгтэй
Зочин · 2013/05/30
ene setgegdel bichij bgaa humuus yamar ***** humuus we. Ugaasaa deer uyesee mahaa idej irsen humuus busdiig dagaad htoi nogoo, himiin bodiso duursen huns heregledeg ideh bolj bnuu. Harin esergeeree shimtei buynaa urag**** ***** nartaa unegui ***ham uguh ym bhdaa. Unen uhaan muutai ymaa.
Зочин · 2013/05/30
chi mungui bol tsubdaa eddee tsudaa chin kg 500 gedegiin bn lee
Зочин · 2013/05/30
zub n bn sh dee mahnaas uur edeh ym bdagui ym shig yarihiin mahnii une usbul heregtsee n bagsaj humuus uur ym eddeg bolno tegbel mongolchuudiin eruul mend saijirah bish uu mah guril edseer baigaad nasnaas ert hugshirch ubchilj bn mglchuud ert deer ued zun mah eddegui bsan gee biz dee odoo bol udur shungui mah edehiin