Цахимаар газартай болсон иргэдийн анхааралд
2015/02/11
Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд энэ сарын 11-26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулах юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах ёстой гэдгийг тус газраас анхааруулж байна.