Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжаар замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод  үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07:40 цаг болгосонтой холбогдуулан судалгаа хийжээ. Тэгээд нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулсан байна.

Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эхний авалтын цагийг өөрчлөх боломжтой аж.

Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:

Маршрут

Өөрчлөгдсөн цаг

1

М:3 "ТЭЦ 3  - Алтайхотхон - СБД-ийн 20-р хороо"

6:35

2

М:11 "Нисэх - Чингисхаан ОУ нисэхбуудал - Ардкинотеатр"

6:40

3

М:22 "Нисэх - Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр"

6:40

4

M:25б "Баянхошуу–Алтай хотхон - ТЭЦ 3"

6:40

5

М:14 "Улиастай - МИУС - Ардкинотеатр"

6:35

6

М:14б "Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - ТЭЦ3"

6:40

7

М:20 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал"

6:35

8

М:26  "Улаан чулуут- Их наран - МУБИС"

6:35

9

М:17а "Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр"

6:35

10

M:17Б "Tахилт - 40 мянгат - Tэнгискинотеатр"

6:35

11

М:12 "Ганхийц -ХМК - Зайсан"

6:35

12

М:57 "Гачуурт-Үндэснийцэцэрлэгтхүрээлэн-Зайсан"

6:30

13

М:55 "Зайсан-Баянмонголхороолол-Хархоринзах"

6:55

14

М:54 "Нарангийнгол - ТЭЦ3- Дүнжингаравхудалдаанытөв"

6:35