Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжөөд хагас зууныг үдсэн. Энэхүү спортод залуу нас, зүрх сэтгэлээ зориулж яваа тамирчдын нэг бол МУГТ Ц.Шаравжамц.

Тэрбээр сагс тоглох дуртай хүүхдүүдэд зориулан “Старс” клуб нээж хүүхэд багачуудыг бэлтгэн гаргах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Тэгвэл гавьяат маань эх орныхоо төлөө тэмцэж буй иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэв. Тодруулбал, Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа юм. “Босоо хөх Монгол” ТББ-ынхан Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарлаж, эхэлсэн бөгөөд өдгөө өлсгөлөн зарласан. Тэд нэгдүгээр сарын 26-нд Ноён уулаа аварья, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу одоог хүртэл ирүүлээгүй байгаа ажээ. Иймд тэд өсгөлөн зарлаж байгаа бөгөөд өөрсдийнхөө дуу хоолойг дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа аянд Ц.Шаравжамц нэгдэж гарын үсгээ очиж зуржээ. Тэрбээр иргэдийг ирж гарын үсгээ зурахыг уриалав.

Д.Ана