Сар шинийн баяр дөхөж хөл хөдөлгөөн ихэсч байгаа учир өнөөдрөөс эхлэн автомашиныг улсын дугаарын сүүлийн тоог тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Нийслэл хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэн зах, худалдааны төвүүдийн ойролцоох замуудад түгжрэл ихээр үүсдэг тул дараах арга хэмжээг авахаар болжээ.

1

Хэрэв таны автомашины улсын дугаарын сүүлийн орон тоо тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр хөдөлгөөнд оролцоно. Харин сондгойгоор төгссөн бол ирэх хоёрдугаар сарын 15-ны “Ням” гарагуудад хөдөлгөөнд оролцох боломжтой. Мөн дугаарын хязгаарлалт 10.00-20.00 цагийн хооронд хотын төвийн бүсүүдэд үйлчлэх юм.

Мөн хязгаарлалтын бүсэд багагүй өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, хязгаарлалтад Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замыг оруулж  Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөний чигийг өөрчилсөн аж.  “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00-17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж  замын  хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон аж.