Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Г.Уянга гишүүн УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Баярцогтын эсрэг байр суурьтай байгаагаа үргэлж илэрхийлж микрофон ашиглан түүний эсрэг “PR” хийх нь сүүлийн үед улам хурц болсон.

 

Тэрбээр “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулж, 455 сая төгрөгийг шилжүүлсэн” гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

Тэгвэл Г.Уянга гишүүн С.Баярцогтын сайн найз нь гэмээр нэгэн сонирхолтой гэрэл зураг цахим ертөнцөөр түгжээ. Энэхүү зураг яг хэзээнийх болох нь тодорхойгүй ч энэ хоёр хүн ямар нэгэн холбоотой гэмээр хардалт төрүүлж байгаа юм. Хэрвээ тийм бол Г.Уянга гишүүн ямар учраас С.Баярцогтын эсрэг тийм үйлдэл хийв гэдэг нь сонирхолтой.

 

Г.Сүх