Жүжигчин Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар нарын амин охин Х.Баярмааг уншигч та дэлхийн миссийн тэмцээнд оролцож байснаар нь илүүтэй сайн танина. Тэрбээр аавынхаа найруулсан кинонд гол дүрийг УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийн хамт бүтээсэн юм. Айл гэрийн эзэгтэйн дүрд залуу жүжигчин Х.Баярмаа тоглосон бол жүжигчин Отгоо түүний нууц амрагийн дүрийг бүтээжээ. Эгэл даруухан хоёр бүсгүйн хайрыг булаасан залуугийн дүрд “А-Саppella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр тоглосон юм.

"Аюултай харилцаа" уран сайхны киноны нээлт энэ сарын 16-нд болсон бөгөөд тус киног чимсэн жүжигчин бүсгүйчүүдийн "гоёл"-ыг онцлон сонирхуулж байна.

Д.Ана